Энэтхэгийн мэргэжлийн лигт Э.Бэхбаяр гурван барилдаан хийжээ

2017 оны 01 сарын 20

Энэтхэг улсын Дели хотод 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр эхлэсэн “Pro Wrestling League season 2”, “Мэргэжлийн бөхийн лиг”-ийн хоёрдугаар тэмцээн дуусах дөхөж Пенджаб, Харьяна хотуудын багууд шувтаргын барилдаанд шалгарсан байна.

Гавьяат тамирчин Э.Бэхбаярыг урьсан Дели хотын “Colors Delhi Sultans”, “Делийн султануудын олон өнгө” баг 5 барилдаан хийж 1 ялалт авч 4 ялагдал хүлээж тэмцээнийг өндөрлөжээ.

Манай бөх Э.Бэхбаяр дэвжээнд 3 удаа гарч 1 удаа ялж 2 удаа ялагдсан байна. Жайпур хотын багийн Уркаш Калег 2:1 онооны харьцаагаар ялж Харьяана хотын багийн Сандееп Томарт 2:8, Уттар Прадеш хотын багийн Амит Данияд 1:3 онооны харьцаагаар дийлджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top