Жолигийн өргөмөл охины биологийн эх охиноо буцааж авах уу?

2017 оны 01 сарын 20

Анжелина Жоли, Брэд Питт нарын өргөмөл охин Захара Питт Жолигийн биологийн эх Этиоп гаралтай Ментеваб Давит Лебисо төрүүлсэн охинтойгоо уулзахыг хүсчээ. Тэрбээр Захара Питт Жолиг буцааж авах талаар ямар нэгэн бодолгүй, зөвхөн төрүүлсэн эх нь амьд сэрүүн байдаг гэдгийг ойлгуулж, хааяа ч болов утсаар ярьж байхыг хүссэн гэнэ.

Захара охиныг зургаан сартай байхад буюу 2005 онд Анжелина Жоли ганц бие ээж байхдаа өргөж авч байсан бөгөөд Брэд Питт нэг жилийн дараа  холбогдох газарт нь  албан ёсоор хүсэлт тавьснаар өргөж авчээ.  Этиоп охин Захара бол Питт Жоли нарын хоёр дахь өргөмөл хүүхэд юм.

Охины ээж Ментеваб  Британийн “Dailymail.com” сайтад өгсөн ярилцлагандаа, би түүний тухай үргэлж боддог, дуу хоолойг нь сонсч, зүс царайг нь харахыг хүсч байна. Би охиныхоо төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт баяр ёслолын үеэр уулздаг энгийн л харилцаатай байхыг хүсч байна. Захара охиноо нэгэнтээ өргүүлсэн болохоор би буцааж авна гэхгүй ээ, гэхдээ охинтойгоо цаашид харилцаатай баймаар байна гэжээ. Тэрбээр Анжелина Жоли охинд маань сайн эх болсон гэдгийг онцолсон бөгөөд зөвхөн үрээ гэсэн эх хүний сэтгэлийг бодоод Захаратай холбоотой байхыг гуйж байгаа аж. Тэрбээр одоо 31 настай бөгөөд хэт оройтохоос өмнө охиндоо төрсөн эхийнх нь тухай ойлгуулахыг хүссэн гэв.

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.158) 2017 оны 01 сарын 21

Хар ч гэсэн хөөрхөн охин байна шдээ.азтай л охин юм

0  |  0
Top