Элсэн цөлийн дундах үзэсгэлэнт баян бүрд

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Бүгд найрамдах Перу улсын аялал жуулчлалын гол нэгэн зүйл бол “Хуакачина” баян бүрд юм. Энэхүү баян бүрд номхон далайн эрэг хавийн цөлийн дунд үүссэн бөгөөд Перугийн нийслэл Лимагаас таван км-ийн зайд байрладаг аж.

Энэхүү баян бүрдэд олон зүйлийн шувууд чуулахаас гадна маргад ногоон өнгийн модод ургаж байдаг гэнэ.  


Цөлийн орчин нөхцөлд дасан зохицож, олон жуулчдыг татах болсон баян бүрдийг 1940-өөд оноос Улсын хамгаалалтад авч, барилга байшин барьж тохижуулсан байна. Одоо энэхүү бүс аялал жуулчлалын гол бүс нутаг болохоос гадна маш олон үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

Үүгээр ч зогсохгүй хотын төвөөс баян бүрд рүү хатуу хучилттай зам тавьж, гэрэлтүүлгийг ч шийдэж өгсөн байна.


Орон нутгийн төдийгүй гадаадын уран зурагчдын бүтээлээ тууривдаг үзэсгэлэнт газар болох баян бүрдийн тухай хоёр домог байдаг гэнэ.  

Нэг хувилбар нь, нэгэн залуу дайчинд дурласан үзэсгэлэнт лусын дагины тухай өгүүлнэ. Тодруулбал, залуу бүсгүй хайртай хүнээ дайнд амь үрэгдснийг сонсоод өдөр бүр санан, шаналан уйлдаг байсан бөгөөд түүний харуусал гунигийн нулимс энэхүү баян бүрдийг бий болгосон ажээ. 

О.Анир


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top