Илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгав

2017 оны 01 сарын 20

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа захирамж гаргаж, дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг байгууллагуудад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд буюу 17, 18-ны өдрүүдэд согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг 601 наж ахуйн нэгж, 34 ТҮЦ-т хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Анура гранд” ХХК-ийн “Талст”, “ЦПО” ХХК-ийн “Од” дэлгүүрүүд, “Гуулин сайхан” ХХК-ийн “Рич” караоке согтууруулах ундаа зарж, үйлчилж байсныг илрүүлсэн юм. Мөн гар дээрээс гурван иргэн архи худалдаж байсныг таслан зогсоолоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас аж ахуйн нэгж, иргэдэд мэдээллийг цаг алдалгүй хүргэж, авч хэрэгжүүлж буй ажлын тайлан, дүн мэдээг холбогдох дээд шатны байгууллагат хүргүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top