Виталий Кличко Давосын форум дээр шившгээ хутгажээ

2017 оны 01 сарын 20

Киевийн захирагч Виталий Кличко Давост болсон дэлхийн эдийн засгийн форум дээр мэдлэг муутайгаасаа болж шившигт байдалд орсон байна. Тэрээр Украин улс Францаас хоёр дахин том гэж сийхгүй хэлсэн аж.

Украины газар нутгийн хэмжээ 603 мянган квадрат км орчим бол Францынх 674 мянган кв.км гаруй юм байна.

“Би Францаас хоёр дахин том газар нутагтай Украинаас ирсэн. Манай улс бол Европт хамгийн том орон” хэмээн Киевийн захирагч өгүүлээд, Украины нийслэл бол зүүн Европын хамгийн том хотуудын нэг гэж онцлон дурджээ.

Кличко ийнхүү алдаа гаргасныхаа дараа тоох ч үгүй, тэнд цугларсан хүмүүст зөвлөгөө өгч эхэлжээ. Амьдрал бол тэмцэл юм гээд, өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлын төлөө нударга зөрүүлэхийг форумд оролцогчдод уриалсан аж. 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяр(202.179.23.239) 2017 оны 01 сарын 26

урлагынхан урлагтаа спортынхон спортдоо л байх ёстой .манайд энэн шиг нөхөд бий шүү

0  |  0
Сүхбат(202.9.41.218) 2017 оны 01 сарын 21

Манай их хуралд байгаа хэдэн бөх үүнээс дор юм ярьна шүү

0  |  0
Gutal(172.58.33.17) 2017 оны 01 сарын 20

Shivshig

0  |  0
Gg(172.58.33.17) 2017 оны 01 сарын 20

Embarrassing

0  |  0
зочин(202.21.120.242) 2017 оны 01 сарын 20

урлаг, спортынхныг хэт шүтвэл үр дүнд нь ийм л юм болно.

0  |  0
Top