Орос цэрэг, Монгол морь хоёр дэндүү хурдан дассан даа

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

Морин корпусын захирагч, ЗХУ-н баатар Сидоров Павел Ивановичийн дурсамжаас танд хүргэж байна. Тэрээр дайны хүнд хэцүү жилүүдэд унаж явсан монгол мориныхоо тухай ийнхүү ярьж байжээ. 

Нуух юу байх вэ. Европын номхон морь унаж дасаад бид чинь Монгол морьдыг аваад “ийм жижигхэн мөртлөө ийм омголон ааштай морьдыг ирүүлдэг нь юу вэ. Хүрэх газар хол, дайн ийм ширүүн байдаг, эд ер нь яадаг бол” гэж анхандаа итгэл муутай байлаа. Цэргүүд бид омголон морьдоо номхруулах гэж ёстой хөглөдөг байждээ. Аргаа ядахдаа нүдрүү нь даавуу унжуулж байгаад унадаг байлаа. Гэтэл энэ арга маань улам аашийг нь хөдлөгдгийг даруй мэдээд больсон.

Манай ангид шинээр цэрэг ирээд моринд эрэмгийгээ ярьж, яаж ч булгихад нь унадаггүй гэж гайхуулахад нь бид догшин Монгол мориноосоо өгнө. Тэгээд л нөгөө цэрэг хэд огло хайрайхад нь ойчоод амаа асуулгадагсан. Манай байлдагчид удалгүй Монгол морины сайн талыг нь мэдсэн юм. Монгол морьд их чадалтай, тэсвэртэй, ухаалаг, эзэндээ ээлтэйгээрээ хосгүй. Түүнийг өөр үүлдрийн ямарч мориор сольж үл болох сайн хүлэгүүд байсан юм шүү.


Өөр үүлдрийн морьдыг их бага гэмтэлийн учир хичнээн ч сольдог байлаа даа. Харин ах дүү Монголын ард түмний илгээсэн морьд л шарх гэмтэл сайн даадаг багаханыг нь тоодоггүй явдагсан. Би өтгөн дэлтэй хээр морь унаж байлдаж байлаа. Анхандаа ч ааштай л адуу байсан. Гэсэн ч Орос цэрэг, Монгол морь хоёр удалгүй дасалцаж эзэн унаа хоёр болсондоо. Жижигхэн биетэй, Дүрлэгэр нүдтэй, Толгой доортой сайхан морь байсандаа. Би мориндоо “Бүргэд” гэж нэр өгсөн. Бүргэд өөр хүнд хажиг ааш муутай мөртлөө намайгаа дуугаар бүү хэл шүгэлдэхэд л таньдаг болсон байж билээ.

Тэнгэр ямар ч таагүй муухай байлаа гэсэн замгүй газраар явах, шөнийн харанхуйд давхих, явж болохгүй газар, гаталж болохгүй намаг балчигийг мэдрэх чадвараараа Монгол морьд бидэнд гайхагдаж байлаа.Унасан хүлэг нь ухаантай,хурдтай, чадалтай байсан учраас анги Цэрэг бид Командлалынхаа даалгаварыг амжилттай биелүүлдэг байсандаа. Монгол морьд бас усч шүүдээ. Толгойгоо өлийлгөс хийн нүд хамрын нүрээ цухуйлгаад л хөвдөгсөн. Намагт живээд далд оров уу гэтэл гараад л ирдэгсэн...

Бэлтгэсэн: О.Анир

Эх сурвалж: Гайхамшигт Монгол адуу пэйж хуудас

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бөйа(202.9.42.56) 2023 оны 07 сарын 05

аргагүй хүлэг юмдаа монгол морьд

2  |  0
айлчин(202.131.247.170) 2023 оны 07 сарын 05

монгол морь гайхамшиг. Чингисийн үед улсын баялагт тооцож байсан юм шүү дээ

3  |  0
Top