М.Энхболд 49 хувийг хурааж авна гэх мэдээлэл ташаа болов

2017 оны 01 сарын 20

Өчигдөр буюу 19-ний пүрэв гарагт МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг буцаан авахаар эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдээлэл цахим хэрэгслээр түгэж, сошл медиачид шүүмжлэлтэй хандаж, шуугицгаасан. М.Энхболдыг “эргээд коммунизм руугаа хөтөллөө”, “төрд шахаагаа хийхээр улайрлаа”, “Эрдэнэт үйлдвэрийг сааж тэрбумтан болсон үе үеийн улстөрчдийнхөө хөрөнгийг дараа нь хураах уу” гэх мэтээр шүүмжилж, УИХ-ын даргын нэр хүндийг унагаж байлаа.

Гэтэл Засгийн газар болон МАН-ын удирдлагаас ийм яриа огт гараагүй гэж дээрх мэдээллийг үгүйсгэв. Ийнхүү бор шувуу нисгэж, галыг М.Энхболд руу дуудсан цаад зорилго нь намын даргаа шахаанд оруулах гэсэн нэгэн улстөрчийн гар хөл болсон сэтгүүлчийн явуулга бололтой. Энэ нь МАН доторх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах их дайны эхлэл гэлтэй.

Л.Ану

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улс тор судлаач (150.129.140.127) 2017 оны 01 сарын 20

Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компанийн мэдэлд шилжуулсэн Сайханбилэгийн засгийн газрын хууль зорчсон шийдвэрийг УИХ нь хучингуй болгож, хуульд нийцсэн шийдвэр гаргаж УИХ-д танилцуулах уургийн одоогийн засгийн газарт огох естой. ”манай улсад монгоний бололцоо байна” гэж узвэл 49 хувийг торийн мэдэлд авахаар, ”хэрэв монго байхгуй” гэж узвэл Монголын дотоодын компани, аж ахуйн нэгжуудийн хурээнд нээлттэй сонгон шалгаруулж худалдаалахаар санал бэлтгээд л УИХ-д оруулж шийдвэрлуулэх естой шуу дээ. Хэрэв ямар нэг шийдвэр гаргахгуй удах тасам МАН нь ашиг сонирхолын зорчилтэй болж нэр хунд нь унана шуу

0  |  0
Top