Мишель Обама: “Цагаан ордон баяртай”

2017 оны 01 сарын 20

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн гэргий Мишель Обама өнгөрөгч найман жилийн хугацаанд улс орны тэргүүн хатагтайн үүргийг сайн биелүүлсэн. Тэрбээр лхагва гарагт АНУ-ын тэргүүн хатагтайн хувиар сүүлийн удаа сэтгэгдлээ илэрхийлжээ. Мишель Обама өөрийн цахим хаягтаа “Та бүгдийн тэргүүн хатагтай байсан нь миний амьдралын хамгийн  нэр хүндтэй үйл явдал байлаа. Та бүгдэд чин зүрхнээсээ талархал илэрхийлж байна” хэмээн бичжээ. Тэрбээр твиттер хуудсандаа бичсэн сэтгэлийн үгээ Цагаан ордны тагтан дээр нөхөр Барак Обамагийн хамтаар зогсоо зурагтайгаа оруулжээ. Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хосуудын тоонд зүй ёсоор багтах Барак, Мишель Обама нар Цагаан ордны тагтан дээр халуун дотно байдлаар биесээ тэвэрч алсад харагдах хөшөөг харж байлаа.  Тус зурагнаас хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүмүүс хамгийн чухал албан ажлаа хүлээлгэн өгөөд ирээдүйн сайн сайхныг амгалан тайвнаар хүлээж буй мэдрэмж төрөх шиг...

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top