Хамтран амьдрагчаа залилсан энэ эмэгтэйг хайж байна

2017 оны 01 сарын 20

Хамтран амьдрагчаа залилж, автомашиныг нь худалдаж, тэрхүү мөнгийг нь хувьдаа ашигласан хэрэгт Сартуул Овогт Юндэнгийн Солонго гэх энэ эмэгтэйг эрэн сурвалжилж байна. Цагдаагийн газарт байгаа мэдээллээр бол өнгөрөгч оны 7 дугаар сард энэ хэрэг гарсан гэнэ: Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу шанд багт оршин суух Доржсүрэнгийн Мөнх-Эрдэнэтэй Ю.Солонго хамтран амьдарч байх хугацаандаа түүний Портер машиныг гурван сая төгрөгөөр заруулан мөнгийг нь хувьдаа ашигласан байна.Мөн Д.Мөнх-Эрдэнийн Дүү Д.Отгонжаргалаас 1 сая 500,000 төгрөг зээлэн авч залилсан төдийгүй, "Мэргэн Ноён" ХХК-ыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч Солонгос улс руу явах виз хөөцөлдөнө гээд иргэдийг залилан алга болсон байна. Зартай энэ залилагчийг УМБГ-аас эрэн сурвалжилж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top