Баасан гарагт Доналд Трамп гэргий Меланья Трампын хамтаар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө Цагаан ордонд хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг Обамагийн гэр бүл угтан авсан юм. Цагаан ордны шинэ “гишүүн” болж буй Меланья Трамп Мишель Обамад бэлэг бэлджээ.
“Tiffany & Company”-ын цэнхэр өнгийн бэлгийн хайрцаг дотор чухам юу байсан талаар олон нийт таамаг дэвшүүлж байна. 1837 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн гоёл чимэглэлийн тус компаниас бэлгийн хайрцагт юу байсан бэ гэдгийг тодруулахыг хүссэн боловч амжилт олоогүй аж.
Сонирхуулахад, Меланья Трампаас бэлэг ирнэ гэж бодоогүй байсан Мишель Обама цэнхэр хайрцагтай бэлгийг тийм ч хүндэтгэлтэй хүлээн аваагүй гэнэ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 2 )
monkey
yag tegej haragdaj bsan