Татах хүчний долгионыг нээлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

АНУ-ын “LIGO” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд А.Эйнштейний дэвшүүлж асан “Татах хүчний долгионы онол” (theory of gravitational waves)-ыг анх удаа баталсан шуугиант үйл явдал энэ оны эхээр болсон билээ.

А.Эйнштэйн дэлбэрч буй од, мөргөлдөж буй хар нүхнээс таталцлын долгион үүсэж болохыг урьдчилан хэлсэн байдаг. Таталцлын энэхүү долгионыг илрүүлж бүртгэхийн тулд маш мэдрэмтгий бүртгэгч хэрэгтэй. Тодруулбал, нар дэлхий хоёрын хоорондох зайтай тэнцүү хэмжээнд аялж яваа атомын хэмжээний өчүүхэн зүйлийг алдалгүй бүртгэж чадах тийм өндөр хүчин чадалтай бүртгэгч гэсэн үг. Яг ийм бүртгэгч манай дэлхий дээр хоёр байдаг бөгөөд нэг нь АНУ-д /LIGO/ нөгөөх нь Германд /GEO 600/ ажиллуулсны хүчээр шинэ нээлтийг хийжээ. Энэхүү байгууламж нь сансрын алс уудамд хоёр “хар нүх” мөргөлдсөнөөс үүссэн “орон зай-цаг хугацааны долгионыг” бүртгэж авсны дараагаар  хар нүхнүүдийн масс нь Нарны массаас 29 болон 36 дахин хүнд байсан бөгөөд хоёр хар нүх 1.3 тэрбум жилийн өмнө мөргөлдөж нэгдсэнийг тодорхойлсон юм. 

Шинэ нээлтийг хийснээр эрчим хүчний шинэ эх үүсвэр олох, цаашлаад орон зай цаг хугацааг хянах ч боломж гарч ирэхийг эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа юм. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
burhan(122.201.22.208) 2017 оны 01 сарын 28

Nariin tsarigiin tumur zam n ovor bagatai Galt tergend hechneen ton achaa teeverlej chaddagaaraa

0  |  0
mui(122.201.22.208) 2017 оны 01 сарын 28

Hund mashin delhiin eko sistemd

0  |  0
Lisan(67.168.123.176) 2017 оны 01 сарын 28

tatah huchnii uchiriig uhsen hoinoo l oilgono doo.

0  |  0
gdhch(202.9.40.218) 2017 оны 01 сарын 25

Ний нуугүй хэлэхэд мань чинь ойлгосонгүй

0  |  0
kkk(124.158.112.79) 2017 оны 01 сарын 25

za tegeed tatah huchiig hynaj surahch oirhon bna daa. tatah huchiig hynaad surchihwal ........

0  |  0
х%үдл(59.153.112.181) 2017 оны 01 сарын 25

ок

0  |  0
Top