Трампын онцгой урт зангиа олны доог болов

2017 оны 01 сарын 25

Ерөнхийлөгчийн албан ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Доналд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн муу рейтингтэй ерөнхийлөгчөөр тодорчээ. “NBC News”, “The Wall Street Journal”-аас явуулсан судалгаагаар олон нийтийн 44 хувь нь түүнийг дэмжиж , 52 хувь нь эсэргүүцжээ.

Америк орныг, америк хүнийг хамгийн түрүүнд гэсэн төрийн бодлого явуулж, ажилгүйдлыг багасгаж, эдийн засгийг тогтворжуулна хэмээн гарч ирсэн тэрбээр Ойрхи Дорнодын нэр бүхий зургаан улс болон Сирийн дүрвэгсдийг  АНУ-д хил нэвтрүүлэхгүй, мөн Мексикийн хил дагуу хана барих ажлыг эхлүүлэх тогтоолд гарын үсэг зураад байна.

Шийдвэр гаргахдаа итгэлтэй, шулуун зан чанар нь олны талархлыг хүлээдэг Трампын явуулж эхлээд байгаа бодлогыг иргэд эхнээсээ эсэргүүцэж байгаа энэ цагт баасан гарагт болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын сайн муу одоо ч яригдсаар...

Зэвсэглэсэн хиймэл гартай бие хамгаалагчийн дуулиан, эргэж харахад нь инээмсэглээд буруу харахад нь царайгаа өөрчлөх тэргүүн хатагтай. Энэ бүгдээс гадна түүний онцгой урт улаан зангиа олны хараанд өртжээ. Төрийн хамгийн өндөр албан тушаалд очсон Д.Трампын мэдрэмжгүйг илтгэх мэт  урт зангиаг харсан хүмүүс шууд л түүний зан чанартай холбон тайлбарлаж байна. Эргэн тойрныхон нь хувцаслалтын тал дээр зөвлөж зүрхэлдэггүй, эсвэл зөвлөсөн ч  “зөрүүд” тэрбээр өөрийнхөөрөө зүтгэдэг хэмээх тайлбарууд хөвөрчээ. Ямартай ч 45 дахь ерөнхийлөгчийн салхинд хийсэх урт улаан зангиа хамгийн өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн зангиа ажээ.


 

 

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.116.74) 2017 оны 02 сарын 01

фото шоп юм бишүү

0  |  0
Top