Иванка Трамп шүүмжлэлд өртөв

2017 оны 01 сарын 30

АНУ-ын ерөнхийлөгч Трампын хатууг зөөлрүүлж, харыг цайруулж олон нийтэд эерэг үлгэр дуурайлал үзүүлдэг Иванка Трамп шүүмжлэлд өртжээ. Иванка Трамп нөхөр Жаред Кушнерын хамт бямба гарагт Alfalfa club-т оройн зоог барьсан зургаа твиттер хуудсандаа оруулжээ. Ерөнхийлөгч Трампын гаргасан дүрвэгсдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн олон зуун хүн бямба гарагт нисэх буудлуудын эргэн тойронд жагсаж байсан юм.

Мөнгөлөг саарал өнгийн урт даашинзтай Иванка Трампын зургийг дайны хөлөөс зугатаж яваа дүрвэгч охины зурагтай харьцуулсан зураг цахим сүлжээнд эрчимтэй тархаж эцгийнх нь өмнөөс түүнийг буруутгаж байлаа.

45 дахь ерөнхийлөгч Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр “амлаж” байсан мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Ойрхи Дорнодын цагаач, дүрвэгсдэд хатуу хориг тавьсан юм. Тэрбээр Ирак, Иран, Сомали, Судан, Йемен, Лив улсын дүрвэгсдийг АНУ-д хөл тавихыг хориглоод байна.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuul(66.181.190.127) 2017 оны 01 сарын 30

Zovshtei tsagaachidig er n avahgui bh heregtei ochson ulsdaa hunii hiihgui muuhai bugdiig ted hiideg soelig n ch bhgui bologod canada ch bas taivan uls bsan odoo ted l muu bugdiig hiij bna huuhdiinhee ireeduid Sanaa zovj bna shuu !

0  |  0
Top