Хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжихээргүй боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 01

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хэрэгжих ёстой байсан тус хуулийн заалт хэрэгжихгүй боллоо. Шалтгаан нь “Өмнөх УИХ энэ хуулийн эцсийн найруулгын сонсоогүй, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлээгүй учраас хэрэгжүүлэх боломжгүй” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5.3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” хэмээн заасан байдаг. Ийм учраас өнөөдрөөс хэрэглэж эхэлнэ хэмээгээд байсан энэ хуулийг хэн ч хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд, 2016 оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг байна. Мөн сүүлийн зургаан жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 90 гаруй хүн алтан амиа алдсан аюултай тоо баримт бүртгэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон нийт 14.7 мянган иргэн байдгаас 4.7 хувь нь насанд хүрээгүй хүүхэд, 41 хувь нь эмэгтэйчүүд байдаг юм.

Төрийн эмхэтгэлд ороогүй байгаа энэ хууль хэзээ хэвлэгдэж, хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй. Магадгүй хэвлэгдлээ гэхэд Төрийн мэдээллийн эмхэтгэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог хуультай энэ хугацаанд хичнээн иргэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирч алтан амиа алдах болзошгүй юм. Хэн нэгэн хүүхэд, эмэгтэй хаа нэгтээ хүчирхийлэлд өртөн аврал эрж байгаа ч хэн ч тоохгүй өнгөрөөж байгаа энэ байдал цааш хичнээн удаан үргэлжлэх вэ?

 

Б.Энхтулга

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жинхэнэ монгол эр хү(202.55.183.83) 2025 оны 03 сарын 13

Энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагагүй. Яагаад гэвэл өнөөдөр мөрөөрөө гэр бүлээ тэжээх гэж хөдөө уул уурхай, газар тариаланд эр нөхөр нь махийталаа ажиллаж байхад эхнэр нь энд завхайраад явж байгаад баригдаад нэг алагдуулсаны төлөө нөхрөө хориулна гэж дарамталж эхлээд байна энэ бол бодит амьдрал. Тиймээс энэ хууль эрчүүдэд маш их хохиролтой.

1  |  0
Close menu