Эрдэнэ суманд “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн нээлт боллоо

2017 оны 02 сарын 03

Урианы жилийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид, аж ахуй эрхлэгчид иргэдийн төлөөлөл оролцлоо.

1

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулах ажлын талаар иргэдэд мэдээлэл хүргэж, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж иргэдийн санаа бодлыг сонсож ажиллаа. Сумын засаг дарга урианы жилийн ажлыг нээж 2017 онд зохион байгуулах ажлыг танилцууллаа.

2016 оны жилийн эцэст 1331 өрхийн 3720 иргэн бүртгэлтэйгээс  хөдөлмөрийн насны 2179  хүн ам байгаагаас эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудад 440 хүн , хөдөө аж ахуйд 1367 иргэн тус тус ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо  152 байна.

Суманд үйлдвэрлэл, үйлчилгээ  эрхэлж ААНБ-тай   нийгмийн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулах ажлын хэсгийг байгуулж ажилласнаар 32 ААНБ-тай холбогдож  69 шинэ ажлын байрны захиалга авч , 101 түр ажлын байр гаргах талаар гэрээнд тусгаж , ЕББДС-ийн дотуур байрны 16  тасгийг нэг бүрийг 530,0 төгрөгөөр дотуур байрны амралтын өрөөг 675,0 төгрөгөөр, сурагчдын давтлагын өрөөг 1865,0 төгрөгөөр засварлах  , Замтын давааны постыг барих, Өгөөмөрийн багийн төв , Чулуут багийн төвийг засварлах , нийтийн номын санд шаардлагатай номоор хангах , Номин цэцэрлэгийн тохижилт, өвөр Жанчивлан сувилалд 15 хүүхдийн цэцэрлэг байгуулах, зорилтот  өрхийн  хүүхдийн их дээд сургуульд суралцах зардлыг хариуцах, гэр оронгүй 3 өрхийг гэртэй болгох зэрэг 94976,0 / ерэн дөрвөн сая/ хөрөнгө оруулалт хиихээр гэрээ байгууллаа.

Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрх бүр хүлэмжинд нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор Ногоон сор ХХК нь аргрономичоороо сургалт явуулж, өөрийн хүлэмжиндээ хөрс боловсруулах тариалуулах, дадлага хийлгэхээр болсон талаар иргэдэд мэдээлж сургалтанд хамрагдаж хүлэмжинд ногоо тариалах иргэдийг ХХҮМ бүртгэн авлаа.

2016 онд өрхийн үйлдвэрлэл амжилтай хэрэгжүүлсэн иргэдээс 3 га газарт чацаргана тариалж,  төсөвт байгууллага болон иргэдэд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж жилд 12,5 сая төгрөгийн борлуулалт хийж, өрхийн тариалан эрхэлж амжилт гаргаж байгаа Лодой,  нь сүү цагаан идээг боловсруулж, зах зээлд өртөг шингээн борлуулж өрхийн үйлдвэрлэлээ тогтвортой эрхэлж байгаа идэвхи санаачлагатай ажиллаж байгаа өрхийн үйлдвэрлэгч 2-р багийн иргэн Лхагва-Эрдэнэ нарыг ЗД-ын хүндэт өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнасан.

shagnal2

2-р багийн иргэн Лхагва-Эрдэнэ

9 мэргэжлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж төгсөгчдийнхөө 60% ийг ажлын байртай болгоход идэхи санаачлага гарган ажиллаж байгаа МСҮТ, Солонгос улсын шинэ тосгон хөдөлгөөнтэй хамтран ажиллаж талх нарийн боовны цехын барилга тоног төхөөрөмжийн санхүүжилтийг авч иргэдэд шинэ бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдүүлэн ажиллаж байгаа Шинэ булаг гүль ХХК-ны захирал Күлсэн , 2016 онд хамгийн олон ажлын байр гаргасан Мах боловсруулах Эрдэнэ хүнс само ХХК-ны захирал Л.Нармандах нарыг өргөмжлөл дурсгалын зүйл хадгалуулсан.

shagnal

“Шинэ булаг гүль” ХХК-ы захирал

Ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдээс улирлын чанартай түр ажлын байраар хангах ямаа самнах , хонь ноослох, өвс хадлан бэлтгэх 8 ажлын хэсэг байгуулан ажиллахаар иргэдийг хамруулсан судалгаа гаргасан.

МСҮТ-ийн багш сурагчдын хамтарсан мэргэжлийн чиглэл бүрээс хамгийн хурдан 3-5 минутад хийх үзүүлбэрийг иргэдэд сонирхууллаа. Мужааны багш Чинзориг 3 минутад элдүүр хийх, барилгын ангийн багш Очирсүх 5 минутад плита наах, тогоочийн ангийн багш Бямбадорж Гэрэлмаа 5 минутад хоол хийх ХММБ Шинэзул экскаватороор аягатай ус чүдэнзний мод өргөх үзүүлбэр, багш Золжаргал зөөврийн граш угсрах үзүүлбэр зэргийг иргэдэд үзүүлсэн.

uzuulber6

Зөөврийн машины граш

uzuulber4

3 минутын дотор илдүүр хийж байгаа нь

uzuulber1

Усан доторх гагнуур

uzuulber2

Эрдэнэ сумын МСҮТ-ийн нарийн мэргэжлийн тогооч нар

uzuulber3

Алим хувааж байгаа нь

uzuulber

Алим хувааж байгаа нь

3

“Ажилтай орлоготой иргэн” нэрийн амтат бялуу

Өрхийн үйлдвэрлэгчид, ААНБ-ын үйлдвэрлэсэн сүү цагаан идээ, айраг, хонины мах, ууц, ааруул ,шар тос, хайлмаг,өрөм, зөөхий, нэрмэл архи,  чацаргана , гүзээлзгэнэ, дээл, хөнжил , дэрний уут, талх нарийн боов, торт, эсгий, эсгийн гутал, эсгий цүнх, хүзүүний зүүлт, дээлийн бүс, түлхүүрийн оосо , сандал, ор, усны тэрэг, гэрийн хаалга  зэрэг 70 гаруй бүтээгдэхүүнийг   худалдан борлуулж 10 сая төгрөгийн борлуулт хийсэн.

2

Үзэсгэлэн худалдаа

Аймгийн театрын уран бүтээлчид, сумын соёлын төвийн хамт олноос иргэдэд урлагын тоглолтоор бэлэг барьсан.

duuchin

“Монгол туургатан” театрын гоцлол дуучин н.Жавхланням

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top