Иванка Трамп брэндийн хувцас гутлыг зарахгүй

2017 оны 02 сарын 03

Үнэт эдлэл, хамгийн чамин бараа бүтээгдэхүүн худалдаалдаг “Nordstrom” сүлжээ их дэлгүүр Иванка Трамп брэндийн хувцас, гутлыг зарахгүй гэдгээ мэдэгдлээ. 1901 оноос эхлэн үйл ажиллагаага явуулж эхэлсэн Вашингтоны Сиэтлд төвтэй тус их дэлгүүрийн мэдэгдэж буйгаар сүүлийн үед Иванка Трамп брэндийн бүтээгдэхүүний худалдан авалт маш муу байгаа тул цаашид худалдаалахгүй болсон гэнэ. Америк даяар хүчтэй тархаад буй  Трампын эсрэг хөдөлгөөний хүрээнд “Grab your wallet” аян явагдаж буй. Уг аяны хүрээнд Трампын гэр бүлийн бизнесийг дэмжиж буй худалдааны байгууллагуудад бойкот зарлаж байгаа юм.

Гэсэн хэдий  ч “Nordstrom” их дэлгүүрийн удирдлагын зүгээс уг шийдвэрийг Трампын эсрэг хөдөлгөөнтэй ямар ч холбоогүй цэвэр бизнесийн шийдвэр хэмээн тайлбарлаж байна. Тус их дэлгүүр жил бүр хамгийн муу борлуулалттай бүтээгдэхүүнийг шинэ бараа бүтээгдэхүүнээр сольдог гэв.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(103.212.116.196) 2017 оны 02 сарын 03

trumpiig demjij bna. helsnee hiij bna. yu in bolohgui gej . zorigtoi bai

0  |  0
Top