УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж УИХ болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг баталсан. Тэгвэл тэдгээр асуудлын дундаас Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхаарал татаад байна. Тодруулбал ямар нэгэн албан байгууллага шинээр ажилд авч буй ажилчидтайгаа бичгээр буюу албан ёсоор гэрээ байгуулаагүй тохиолдолд 500 мянган төгрөгөөс нэг сая хүртэл, аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох болсон заалт тусгагдсан юм. Одоогийн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн болон улсын албан байгууллагат албан ёсоор гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилчид ховор гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Мөн энэ хууль батлагдаж үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх юм бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас 50 хувь нь торгуулж улсдаа хөрөнгө оруулах нь гарцаагүй. Хэрвээ энэ хууль хэрэгжээд эхлэх юм бол ажилчдын ажлын байрны тогтвортой байдал эрс нэмэгдэх хандлагатай гэдэг нь ч тодорхой юм.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 4 )
Чингис, самуурай бондыг ард түмэн ямах ямахаар төлнө гэдэг чинь татвар, торгууль нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм. Торгуулийг хэмжээ хязгааргүй нэмэгдүүлж байгаа нь бодит нотолгоо. Улс төрийн намуудад, улс төрчдөд хатуу хариуцлага тооцдог хууль гаргах хариуцлагатай болгомоор байна.Тэгвэл улс орон дампуурахгүй болох болно
Зөв зөв дэмжиж байна хүний хөдөлмөр шулах буруу шүү дээ
Demjij bn. Tur zasag ingej ard tumnee huuliar hamgaalalt hiihgui bol huviin huvisgaliin geltgui neg ajilluulaad tsaling ni ugduggui, ugsunch ajliinbair batalgaagui aidastai alilladag. Ene huuliin zohitsuulalt heregjeed yavbal ajliin bair togtvortoi, buteemj undurtei bolood irne de gj bodoj bn
Demjij bn manai ajil olgogchid bolomjiin tom n ch gesen hunii hudilmuriig muljdug zevuunshd