Мятаршгүй Мэт дахин эрүүл мэндээ эрсдэлд оруулна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 07

Жүжигчин хүн ажлаа хийхийн тулд ямар хатуужил тэвчээр гаргаж болдгийг Мэтью Макконахи дахин үзүүлэх гэж байна. “Далласын худалдан авагчдын клуб” кинонд ДОХ-оор өвчилсөн залуугийн дүрийг бүтээхийн тулд яс арьс болтлоо турж байсан билээ. 70 кг жин хаях ёстой болсон түүний эрүүл мэндийг эмч нар буцаж сэргэхгүй, тэр ч бүү хэл сэтгэцэд нь нөлөөлж мэднэ гэж байсан ч мань хүн даваад л гарсан. Тэгвэл түүнд саяхан 25 кг жин нэмэх шаардлагатай дүрийн санал ирэхэд эргэлзэлгүй хүлээж авсан гэнэ шүү. Ажилдаа ч аль хэдийнэ орж, жингээ нэмээд эхэлчихсэн гэнэ. Шар айраг, чизбүргертэй найзлах нь түүнд тун ч таатай байгаа гэнэ лээ. Өдгөө нас сүүдэр 45 хүрсэн ч мэргэжлийнхээ төлөө эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас буцдаггүй зан нь хэвээрээ л байна даа.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

ГАЙХАЛТАЙ ЮМ . ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ АВЬЯАСТАЙ ХҮН ХОВОРХОН ШҮҮ

1  |  0
Top