Компьютер тоглоом сонирхогчдыг байлдан дагуулах шинэ бүтээл

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 07

Компьютер тоглоом сонирхогчдыг байлдан дагуулах нэгэн шинэ бүтээлийг Их Британийн Лондоны эзэн хааны коллежийн Шарлотт Фуре тэргүүтэй зохион бүтээгчид эх барьж авчээ. Тоглоомыг бодит мэт болгох оролдлого эдүгээ толгойн өмсгөл, бээлий тэргүүтнээр хязгаарлагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн тоглогч бодит бус ертөнцийг нүд, чихээрээ хүлээн авч, бодит байдлыг алгаараа л мэдэрч буй. Тэгвэл шинэ бүтээлийн онцлог нь виртуал ертөнцийг бодитоор мэдрүүлэх бүхэл бүтэн өмсгөлтөйгөөрөө бусдаас дэвшилттэй юм. Ингэснээр тоглоомондоо бүрэн орж, илүү бодит мэдрэм авах боломж эрс нэмэгдэх нь зайлшгүй.

Шарлотт Фурегийн хэлснээр, тэд аль хэдийнэ нэг ширхэг загварыг бэлэн болгосон бөгөөд удахгүй үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэхийн тулд багагүй хэмжээний мөнгө хэрэгтэй гэдэг нь мэдээж.    

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsegii(66.181.160.11) 2018 оны 02 сарын 06

odoo garsa olwuu

0  |  0
зочин(27.123.214.115) 2017 оны 02 сарын 11

Wow :O) =D> :-bd

0  |  0
Top