Дархан: Энэ сарын 24-нд хүчит 128 бөх барилдана

2017 оны 02 сарын 08

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан /2017.2.7/ хурлаа хийлээ.

Цагаан сар үзэсгэлэн худалдааг Залуучууд театрт энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион явуулах бол 23-ний 10.00 цагт Хүүхдийн барилдаан Спортын ордонд, 24-ний 11.00 цагт Баатар, гавьяатуудад хүндэтгэл үзүүлэх бол 14.00 цагт төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээг Залуучууд театрын их танхимд, 15.00 цагт хүчит 128 бөхийн барилдааныг Спортын ордонд зохион явуулахаар болжээ. Мөн 02 дугаар сарын 20-26-ний өдрүүдэд өндөр настнуудад хүндэтгэл үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top