Мэрайя Кэригийн эгч биеэ үнэлэгч

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 09

Алдарт дуучин Мэрайя Кэригийн төрсөн эгч Элисон биеэ үнэлж байгаад үйлдэл дээрээ баривчлагдсан юм. Саугертис хотын цагдаагийн газрын дарга Жүзеф Синагра энэ талаар мэдэгдсэн байна. Эллисон тохиолдлоор ч биш, цагдаа нарын тавьсан торонд орсон гэдгийг тэрээр нэмж өгүүлсэн юм. 20 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай тус хотод аливаа зүйлийг, тэр тусмаа хуульд харш үйлдлийг нууцлах боломж тун хомс байдаг аж. Гэтэл Эллисон интернэт орчинд үйлчлүүлэгч хайж, энэ тухайгаа зарлан тунхаглаж байх үедээ алдартай дүүгийнхээ дууг дэвсгэр болгон эгшиглүүлсэн байх юм. Түүгээр ч зогсохгүй цагдаа нарт баривчлагдах үедээ алдарт дуучны ойрын хамаатан гэдгээ олонтаа давтан хэлж байсан аж.

Эллисон нь Мэрайятай яах аргагүй төрсөн эгч дүүс бөгөөд эцэг эх нь салах үед Мэрайя эх, Эллисон эцгээ дагаснаар амьдралын зам нь салсан юм байна. Үүнээс хойш гайгүй харьцаатай байсан ч Эллисон дурсамжийн номоо бичиж, түүндээ Мэрайягийн олонд мэдэгдээгүй амьдралыг дэлгэсэн учраас алдартай дүүдээ нүд үзүүрлэгдэхэд хүрчээ. Тэрээр хүндээр өвчилж, эмчилгээний мөнгө хүсэхэд хүртэл өгөөгүй гэнэ. Чухам энэ өвчин л Эллисоныг бага залуудаа эрхэлж байсан ажлаа дахин хийхэд хүрчээ.

М.Кэри эгчийгээ баривчлагдсан мэдээллийг сонсоод ямар хариу үйлдэл үзүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй, эгчтэй манатай ч байж болох юм. Учир нь тэрээр тэрбумтан Жеймс Паркертай гэрлэхээр хуримандаа бэлтгэж байгаа ажээ.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top