Хөдөлмөрлөж олсон мөнгөө “МОБИКОМ”-д БЭЛЭГЛЭСЭЭР БАЙХ УУ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 10

Монголын хамгийн анхны үүрэн телефоны оператор “Мобиком” корпораци 1996 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

1999 онд Скайтел компани үүрэн телефоны хоёр дахь оператор болж, үйл ажиллагаа нь хүчээ авах хүртэл Мобиком дангаараа энэхүү салбарт монополчилж байв. Анх 9911-тэй дугаараа барьцааны мөнгө, гар утас, дугаар харах үйлчилгээ гээд бусад жижиг зүйлсийн хамт 1000 ам.доллараар худалдаж, бизнесийн салбарыг гартаа атгажээ. Энэ цагаас иргэд ямар дугаар барьж байгаагаар нь нэгнээ дүгнэж, нэр төрийн баталгаа хэмээх моод дэлгэрч мобикомын дугаарын үнэ тэнгэрт тултал өссөн.

Үнэ өсөхийн хажуугаар 9911-тэй дугаараар бизнес хийдэг сүлжээ ч бий болов. Мөн 9911 барьсан л бол “том босс” гэж итгэсэн иргэд ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг, эд хөрөнгөө луйвардуулах зэрэг хууль бус үйл ажиллагаа ч дэлгэрч эхэлсэн гэдэг.  

Монгол Улсын хөгжлийн тулгуур болно, хийж байгаа ажил бүхнээ хэрэглэгчийн төлөө гэсэн уриатай Мобиком корпораци яг үнэндээ ард түмнийг 21 жилийн турш мөлжээ. Сүүлдээ хэрэглэгчид нь өөрсдийгөө “нөхөртөө зодуулаад л хамт амьдраад байдаг айлын авгай” шиг хэмээн нэрийдэх болсон. Мобикомоос татгалзахыг уриалж байгаа ч олон жил нэг дугаараа барьсан иргэд “шууд” татгалзах тийм ч амар биш. Харин хүмүүсийн энэ сэтгэлзүй дээр мобиком корпораци тоглосоор нэлээд удлаа.

Хэдэн жилийн өмнө Мобикомоос 2500, 5000-ын картаар байр, машин хожих хонжвор явуулсан.

Тохирол явагдах өдрийг хуруу даран хүлээж, тоо бүрийг нь нүд салгалгүй ширтсэн хэрэглэгчдэдээ Мобиком корпораци харамсалтай нь молиго өмхүүлж орхив.  Учир нь нь тохирол явагддаг өдөр Мобикомын программ автоматаар 9917***1 дугаартай хэрэглэгчийг азтан болгожээ. Мобикомын сугалааны үйл явц тухайн үед луйврын шинжтэй болсныг нотолж ШӨХТГ-аас арван сая төгрөгөөр торгосон гэдэг.

Дараа төлбөрт хэрэглэгч та байнга луйвардуулдгаа мэдэх үү?

2016 оны аравдугаар сард МОБИКОМ дараа төлбөрт хэрэглэгчид рүүгээ HiTone үйлчилгээг бэлэглэж, автоматаар HiTone тохиргоог нь ON болгосон байна. 2017 оны нэгдүгээр сард мөн л энэхүү үйлдлээ дахин давтжээ.

Бэлэг гэсэн учир төлбөр төлөхгүй хэмээн итгэсэн хэрэглэгчид тухай бүрт нь чимээгүй өнгөрчээ. Харамсалтай нь түүнээс хойш байнга төлбөр дээр нь нэмэгдээд 4000-5000 гараад байсан учир нэгэн хэрэглэгчид сэжиг төрж, 2016 оны 11 сард шалгуултал HiTone үйлчилгээнээс мөнгө бодогддог байсан нь илэрсэн байна. Хэрүүл, уруул хийж байж тус үйлчилгээг хаалгуулсан ч 12 сард дахиад автоматаар нээгджээ.

Зөвхөн HiTone үйлчилгээн дээр нэгэн тооцоолол хийж үзье.

Дараа төлбөрт хэрэглэгчид төдийлөн төлбөрийн задаргаатайгаа танилцаад байдаггүй. Бодсоноос нь хэт их гараагүй л бол тэд 3000-4000 төгрөгийн илүүг тэгтлээ тоодоггүй гэсэн үг. Эндээс үүдэн Мобиком корпораци зөвхөн автоматаар нээж хаасан дуудлага хадгалах, Hitone зэрэг үйлчилгээнээсээ хэдэн тэрбум төгрөг халаасалдгийг ёстой тэнгэр л мэдэх байх даа.

500,000 хэрэглэгч х 4800₮ /1200:₮ х 4 сар/ = 2,400,000,000₮

HiTone үйлчилгээний нэг сарын үнэ 1200 төгрөг. 500 мянган хэрэглэгч HiTone үйлчилгээг дөрвөн сар тасралтгүй ашиглахад 2,4 тэрбум төгрөг Мобиком корпорацид сул орлого болон орж байна.

Үүнээс гадна дата, мессеж, яриа, роуминг үйлчилгээ гээд иргэдийг бухимдуулдаг үйлчилгээ нэлээд байдаг.

Жишээлбэл, мобикомын дата багц хамгийн үнэтэй байдаг гэдгийг хүн болгон мэднэ. Нэг жишээ дурдахад, Иргэн Д-д 2.2GB дата эрх ирсэн бөгөөд, үүнийгээ дуусгаад дахин 2.2GB нэмэлт дата багц ашиглахаар 592 дугаарт 2.2GB гэсэн мессэжийг илгээжээ. Гэвч системнээс ямар ч хариу ирүүлээгүй байна. Хариу ирэхгүй байсан учраас тус мессэжээ дахин 592 дугаар луу явуулжээ. Харин хоёр дахь мессэжний хариу амжилттай ирсэн байна. Ингээд тус хэрэглэгч төлбөр төлөх үедээ яриа биш, зөвхөн дата багцаа шалгаад үзэе гэтэл та хоёр удаа дата багц идэвхжүүлэхээр хүсэлт явуулсан байна. Хоёр удаа явуулсан учраас та ашиглаагүй ч гэсэн төлбөрөө төлөх ёстой гэсэн  хариултыг өгчээ. Уг нь иргэн Д хоёр удаа хүсэлт явуулсан ч нэг удаагийн дата багц ашиглах хүсэлт л амжилттай болсон шүү дээ.

Эндээс харахад иргэн та мобикомын дата багц ашиглахаар хүсэлт явуулахад системээс хариу ирээгүй учир хүсэлтээ зургаан удаа явуулсан гэж бодоход зургаан удаагийн дата багц авснаар мөнгөө төлөх болж байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй нэгэн хэрэглэгч төлбөр төлөхийнхөө урьд өдөр мессэжээр төлбөрөө шалгахад 80000 төгрөг гарсан байв, маргааш нь төлбөрөө төлөхөө очиход 150 мянган төгрөг болон нэмэгдсэн байжээ.

Хэрвээ тухайн хэрэглэгч урьд өдөр нь төлбөрөө шалгаж мэдээгүй байсан бол Мобикомд луйвардуулаад л өнгөрөх байлаа. Хөдөлмөрлөж олсон мөнгөө энэ мэтчилэн Мобикомд зүгээр л бэлэглэж буйгаа иргэд хэзээ ухаарах вэ?

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 51 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii(59.153.114.29) 2025 оны 03 сарын 13

Hamgiin lalariin luibatchin gazar bol mobi kom

1  |  0
зочин(182.160.34.141) 2025 оны 03 сарын 13

Өөр оператор сонгочих,тэгээд л асуудалыг шиййдчих.

1  |  0
иргэн(139.5.218.154) 2025 оны 03 сарын 13

үүнийг зогсоох болсон, эсвэл татан буулга

1  |  0
зочин(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Арай2 X( боль оочээ дэндүү юма

1  |  0
mongol(202.9.40.172) 2025 оны 03 сарын 13

Iimees l gadaad oron shig dygaaraa dyrtai shuljeeryygee itvehjyyldeg boloh heregtei

1  |  0
otgon(122.201.31.61) 2025 оны 03 сарын 13

Unen shuu ymarch uramshuulal bhgui bi 98 onoos hoish l absan dugaartaa unench bgaa negch uranshuulal hurteeguil bh jisheenii..

1  |  0
mgl(202.21.106.151) 2025 оны 03 сарын 13

aya yavj bgaag medeed ochij heleed shuud haalgasan! dahij neegeegui miniihiig lav! ter aduu mal zohiol sonsoh durtai nuhudduu naad duunii uilchilgeegee zoriulaaa gej helsen kkk

1  |  0
mgl(202.21.106.151) 2025 оны 03 сарын 13

hetsuu ch yum be deee???? Mobi min hel amgui ayataihan bchii tegeh uu? bi dugaaraasaa bolood solij chaddagguimoo, neg dugaartaigaa l bmaar bhiin!

1  |  0
Зочин(178.197.228.175) 2025 оны 03 сарын 13

Segel tarhi 2oo ugaagaasai irged

1  |  0
7878(112.72.9.162) 2025 оны 03 сарын 13

tegeed zovshooroogui bhad l Hitone geed l tenegteed tolbor deer nemj gargana zugeer l ard olnoo joohon hundetgeed iluu dutuu olon zan gargahgui l bvl boloo shdee mobicom mine

1  |  0
gg(112.72.9.162) 2025 оны 03 сарын 13

tiin shdee mobi arai denduu unen monopol boltson oorsdiin songolt ch geh shig mobid ajildag gar bgaa bhda boduul

1  |  0
aa(103.57.93.71) 2025 оны 03 сарын 13

hyn byrt songolt bgaa sh dee mobitoi avaachaad hylchiheegyi bh taalagdaj bgaa bolood l barij bgaa ingej hudlaa sensaats bolgohoo bolchihooch yamarch medleggyi medeelelgyi setgyylch ee ene muulaad bgaa hymyyst ta nar tenegyyd yy bolichihooch malnuudaa

1  |  0
aa(103.57.93.71) 2025 оны 03 сарын 13

hitone yilchihgee sariin 1200 bdag setgyylch ta zov tootsoolol hiij medeelel bich

1  |  0
Hereglegch(66.181.187.231) 2025 оны 03 сарын 13

Dotny 5 hunteigee 25 Tug-uur yarina gedeg ni hudlaa yum baina lee. 70 Tug-uur 1 minutiig ni tootsoj baina lee. Ingej hulhidsan uilchilgee sanal bolgohoo bolimoor yum!!!

1  |  0
зочин(122.201.21.219) 2025 оны 03 сарын 13

Мобисом олон жил луйвардлаа, одоо улам шунал нь ихэссэн. ^:)^

1  |  0
зочин(122.201.21.219) 2025 оны 03 сарын 13

Мобисомын олон луйварын аргатай. Үүнийгээ бизнес гээд бодчихсон. 15000 төг-өөр нэгж авахад 14999 төг болчихно. Мөнгө салгах мессеж тасралтгүй ирнэ. Дэлхийд өндөр өртөгийг Мобисом Монголд тогтоож, олон жил ард түмнээ шуллаа. Мобисомын утаснаас татгалзахаас өөр арга байхгүй.

1  |  0
Зочин(202.9.43.228) 2025 оны 03 сарын 13

Олон юм хэлэхгүй л барихаа болчих өөр сайн нь хаа байна бүгд адил скатель бүр хулхи тэгээд утас барихгүй л бай л даа чадах уу үгүй бол битгий элдэв юм ярь даа

1  |  0
Урнаа(202.126.91.97) 2025 оны 03 сарын 13

Тиймээ үнэн2 манайх улс нэтийн интернэт хэрэглэдэг гэвч санаанд хүрдэггүй ганц кино үзүүлэхгүй л гацаад байдаг би байнга л оператортай холбогдож хэрүүл хийдэг дээртсэн юм алга л байна барихгүй байгаа дугаараа хаалгая гэтэл хаах боломжгүй хугацаа нь дуусахаас нааш гэж байсан хүчээр л дугаараа бариулчих жишээтэй балай газар

1  |  0
Aagii(202.9.43.170) 2025 оны 03 сарын 13

Xarin tiimee ene mobikom arai l myyxai bgaa emnelegt xewtej baixda dataa awsan yum getel 3-4ydaa chat bicheel awsan dataan dychin tegexleer deer dyrdsan shig ard tvmnee moljiij bna shvv de bi dygaraa mash ydaan barij bgaa boloxoor solij chadaxgui bolchood bgaa yum tiim boloxoor mobikom korporats ene bvgdiig anxaaralda awch xereglegchdiixaa erx ashgiig bodoj ajilmaar yum tegexgui baing iimerxvv baix yum bol xereglegchde aldana shvv

1  |  0
xXx(202.9.43.38) 2025 оны 03 сарын 13

Мобикомоос татгалзахад болоо ш дээ нийтээрээ. Оон жил иргэдийг шулж мөлжиж сорж шимэгчилж байгаа газардаа.

1  |  0
Irgen(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

Uneng helj bn hurdan dugartaiga shiljihiig hulej bn ih baga shululad teshe boliod dugara bariha bolison haalgachihgui l yavdag manai ah duu dund mobi baridag hunchgui bolson

1  |  0
manda(66.181.190.26) 2025 оны 03 сарын 13

Mobigoos ratgalzii

1  |  0
zochin(150.129.141.241) 2025 оны 03 сарын 13

erdoo l tatgalzah l uldlee zondool songolt bna denduu ih shulj bna

1  |  0
Nasaa(27.123.214.107) 2025 оны 03 сарын 13

Harin tiimee manai zee minii Utasnii datag oroi 7 tsagiin ued asaagaad orhichihoj bi medeegui ogloo 7 20 d ajildaa yavah geed utsaa avsan data asaalttai bna untraagaad msj eer 510 as tolbo roo hartal zadgai hereglee 35000 gesen msj irsen 4-5 honood data avah sanaatai tolboroo shalgaltal zadgai hereglee100000 glee boon yum blood bi ternees hoish eroosoo data asaalaa gui geed heden hedend zadgai hergelsenee lavlatal 99022222 oos zov hon ter 9 nii odor garsan zadgai hereglee gesen tegeed yagad nadiig 10 nd shslgahad 35000 gesen msj irdeg in gehed manaihaas medee dutuu ochson gesen tegj dutu bodno

1  |  0
Харилцагч(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

3G симээ хаалгаад 2 сар болсны дараа таны З G симний чинь өмнөх сарын төлбөр гээд барьдаг дугаар дээр ирж байгаа юм чинь 3 сар шахуу хөөцөлдөж байгаад нэг юм буцаалаа ш дээ нэрэн арай юмаа, Тэгээд 7 сарын 25 нд МИНИ МОБИ-гийн 10G СИМ аваад Интернетэд орж амжаагүй сар дууссан чинь бүтэн сарын төлбөр гээд 35,000 төгрөг төлсөн ш дээ, Уул нь мөнгийг нь төлсөн юм чинь дараа сард чилжүүлж болноо доо үгүй шүү новш гэж :”>

1  |  0
zochin(66.181.186.249) 2025 оны 03 сарын 13

skyterld tegvel negdee l dee

1  |  0
Юнител, скайтел, жи(183.177.109.38) 2025 оны 03 сарын 13

Мобиком үйлчлүүлэгчээ бодно, хүндэлнэ, хохиролгүй болгоно гэж худлаа яриад яахав зүгээр л монголын ард түмэн, төрд шалгалт хийх боломж олгочих. тэгээд үнэн үү, худалаа юу, яах уу гэдгээ ярилцая

1  |  0
Баадай(66.181.164.229) 2025 оны 03 сарын 13

Руминг үйлчилгээний үнэ дээрээ анхаарахгүй бол ёстой мобикомын нэрийг баастаж олон хүний дургуйг хүргэсэн үйлчилгээ болсон. Үйлчлэгчээ алдах гм сөрөг тал их гарах юмаа. Анхаараач. Хүмүүс гадаадад очоод тэндээс нь тухайн улсын гар утасны дугаар аваад болоо. Хямд бас тасалдахгүй найдвартай. Гадаадад мөнгө төлснөөс гэд моби-гаа хэрэглэхээр үнэ хэт өндөр, үйлчилгээ муу

1  |  0
ЗОЧИН(122.201.24.193) 2025 оны 03 сарын 13

ШӨХГ шалуулах хэрэгтэй эсвэл шүүхэд хандаж хохиролоо тогтоолгох естой

1  |  0
Hereglegch(202.9.42.217) 2025 оны 03 сарын 13

Uneheer shuldag yum bn le. Manai hed heden naizuud mobi- g hereglehee bolison. Namaig ch shuluulj hanahgui bnuu geed bgaa. Dugaaraa anh hadgaluulaad hugatsaa ni duusah udur ochson chine 3 sariin umnu neegdsen bn. 150.000 tug tulburuu tuluud dugaaraa ashiglaj bolno gsn. 1 ch udaa holbolt hii geegui murtluu tulsun sh de. Sariin tursh gomdol gargasan ch toodoggui yum bn le.

1  |  0
Mgl(66.181.177.102) 2025 оны 03 сарын 13

dugaartaiga shiljih yumsan

1  |  0
ГОСТЬ(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

АРГАГҮЙ Ш ДЭЭ ЯПОН ЭЗЭН НЬ БҮХ МӨНГӨӨ ДОЛЛАР БОЛГООД ЯПОН РУУ ЯВУУЛДАГ ГЭЖ БАЙГАА.ХЭТ ӨНДӨР ҮНЭЭР ШУЛДАГ ЭЗЭН ДЭЭ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДАРАА ОРОХ ТАТВАР ТӨЛӨГЧ ГЭХЭЭР МӨНЧ ИХ МӨНГӨ ӨГДӨГ БАЙХ НЬ ДЭЭ МОНГОЛЫ

1  |  0
zochid(203.169.50.246) 2025 оны 03 сарын 13

Bostsgoohelj yardage dargatsereg bnu. Ard tumeen,.ingeed suugaad baihuu.

1  |  0
ЗОЧИН(103.229.123.251) 2025 оны 03 сарын 13

Энд бичсэн бух зуйл яг унэн! Хэрэглэгч еерийн дугаартайгаа уурэн телефоны еер операторт шилжмээр байна! Ер нь яахаараа МОБИКОМд шулуулж байх естой юм? Бугдээрээ нэг л едер мобикомоос татгалзаад скайтель жимобайл хоерыг сонгочиход МОБИКОМ дампуурахгуй хаачих юм!

1  |  0
Зочин(59.153.114.42) 2025 оны 03 сарын 13

Ёстой үнэн . Мессеж роуминг нь 200 000 төгрөг гардаг. 10 мессеж бичихэд шүү дээ.

1  |  0
монгол(180.149.67.121) 2025 оны 03 сарын 13

Мобикомын суурь их муу тавигдсан. Муу школтой газар гэж боддог. Ажилчидаа хүн хулхидаж болно гэж сургадаг гэж анхнаасаа ойлгогдож байдаг. Хэрэв удирдлага ийм хандлагатай бол ажилчид хаацайлал дор байна гээд ийм юм хийхээсээ ичдэггүй

1  |  0
zochin(202.131.252.209) 2025 оны 03 сарын 13

mobi ugaasaa hog ene humuus yagaad mobiigiin dugaar bariad muljuuleed baidagiig oilgohgui bna. unitel hamaagui deer

1  |  0
Close menu