Р.Нямдорж байгаа цагт шинэ ордонд бөхийн барилдаан болохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 10

Монгол түмний хоёр том баярын нэг “Цагаан сар” эхэлхэд 10 гаруй хоног үлдээд байгаа билээ. Сар шинийн баяраар Монголчууд бидний хүсэн хүлээдэг зүйл бол яах аргагүй хүчит бөхийн барилдаан. Хотол олноороо цуглан үндэсний бөхөө үзэж суух нь уламжлал болсон зүйл. Тэгвэл жилийн жилд бөхийн барилдааныг зохион байгууулахад гардаг асуудлуудын нэг нь билетийн асуудал. Ганцхан битүүний өдөр зардаг болохоор бөхөд хайртай ард иргэд маань өвлийн хүйтэнд хонон өнжин дугаарлан байж авдаг, цөөхөн зарагддаг учраас зарим нэг нь авч чадалгүй тасалбар дуусдаг. 20-25 мянган төгрөгөөр ихэвчлэн зарагддаг тасалбараа арай хийн байж дугаарлан авлаа дараагийн асуудал гарч ирнэ. Хэрхэн яаж үзэх вэ?

Бөхийн өргөөн машины зогсоол болон гаднах талбай маш давчуу хэдэн талаас нь орон сууц барилгууд шахаад баригдчихсан зэрэг асуудлуудад стрессдэн байж нэг бөхөө үздэг нь бас нэг үндэсний соёл болжээ. Үндэсний бөхөө бөхийн өргөөндөө үзэх нь мэдээж уламжлал болсон зүйл ч Бөхийн өргөөнд үздэг 2500 хүнээс гадна үзэх гэсэн өчнөөн мянган хүн тасалбар дууссан гэсэн шалтгаанаар гэртээ харьдаг. Харин сүүлийн үед сошиал ертөнцөөр сар шинийн бөхийн барилдааныг шинэ ордон болох “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулж яагаад болдоггүй юм бэ? Гэсэн хүмүүсийн асуултууд газар авч байна.

Энэ нь тийм ч боломжгүй зүйл мэт. Учир нь “Буянт-Ухаа” цогцолбор гаднаа машины зогсоол, талбай элбэг дээрээс нь бөхийн өргөөнөөс хоёр дахин их суудалтай тасалбар дууссан гэсэн шалтгаанаар үзэж чадаагүй хүмүүс бүрэн үзэх боломжтой юм. Ямар ч байсан жижигхэн зайнд шахцалдаж, бухимдан, нэг нэгнийгээ харааж, хэрэлдэх хүмүүсийн дүр зургийг бид харахаа болих байх. Энэ тал дээр “Буянт-Ухаа” спортын цогцолборын хамт олон ч дуртай байгаагаа илэрхийлж өөрсдийн фэйсбүүк пэйж хуудаснаа дараахь мэдэгдлийг хийсэн байна.

 

 

Харин Монголын Үндэсний Бөхийн холбоо болон Монгол Улсын цолтой нэр хүнд бүхий бөхчүүдээс санал бодлыг нь сонсох гэсэн болов ч Бөхийн холбооны тэргүүн Ц.Нямдоржоос айсан уу яасан, мэдэхгүй тэр бөхийн холбооноосоо асуу, би яаж мэдэх юм тэгээд яах юм гэхчлэн утасны цаанаас зандарч байлаа. Харин Бөхийн Холбооны ажилчдаас асуух гэтэл дамжиж явсаар Тэргүүнээс асуу гэж нөгөө л нэг үндэсний бөхийг атгасан Ц.Нямдорж дээр очлоо.

Гэвч түүнээс бас л хариу байхгүй. Үндэсний бөхийн холбоо ер нь шат шатандаа хүндрэлтэй улсууд байхаас гадна хэдэн бөхчүүдээр мөнгө хийдэг бизнесийн нэгэн урсгал болоод удаж байгаа. Ц.Нямдоржтой нэгдсэн түүний хараан дор байдаг хэдэн бөхчүүд ч гэсэн ард түмний хайр хүндэтгэлээр өдий зэрэгт явж байгаагаа мэдэхгүй хэнхэгэрхэж яваа. Эцсийн дүнд үзэгчгүй, дэмжигчгүй бол ямар ч спорт үнэ цэнэгүй байдаг.

Нэгэн цагт МУ-ын Арслан П.Бүрэнтөгс “МБҮХ-г шинэчлэх цаг нь болсныг тэмцээн, барилдаан болгон харуулсаар байна” хэмээн хэлж байсан. Мөн бидний бахархал болсон Аваргууд болох Х.Баянмөнх, А.Сүхбат нар бөхийн холбооны шударга бус үйл явдлуудыг олонд дэлгэж ширүүн тэмцэж байсан нь саяхан. Ямар ч байсан Монгол түмний санал болгоод байгаа шинэ ордонд бөхийн барилдаан Ц.Нямдорж бөхийн холбооны тэргүүн байх хугацаанд зохион байгуулагдахгүй нь бололтой.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(166.216.165.88) 2025 оны 03 сарын 13

Тэр муусайн явдаг жорлонгуудыг юуг нь хардагийн

1  |  0
Joy(122.201.31.244) 2025 оны 03 сарын 13

Yunii tuluu buhiin urguu bilee. Endee l hiine sh dee. Japan,Korea-d buh ni buhiinhuu ordond l boldog heden zuun saya hun hel am hiihgui uzeed bolood l baina. Buhiin holboonii aldaa ni biletee buruu zarj damluuldagt l baigaa yum. TV-r uzeh zugeerchdee.

1  |  0
бөх сонирхогч(202.179.31.49) 2025 оны 03 сарын 13

энэ ёстой зөв санал байна Нямдорж болгохгүй гэвэл шууд халаач ард түмнээ боддогүй ардынхаа соёлыг өмчлөх гээд байгаа бол бүх бөхчүүдээсээ санал аваад үзээч шууд халагдаж тараа монголчууд дэмжинэ

1  |  0
Зочин (202.180.220.76) 2025 оны 03 сарын 13

hiih hyn arga haidag yavgan ireed yzej bolno shyy dee zuragtaar yzej bas bolno shiljyylj avah l shaltag haigaad baih yum uur arga olcgooiooo

1  |  0
zochin(202.180.220.76) 2025 оны 03 сарын 13

Hot bagadaad baina geed huduu garaad amidarsan hyn baina uu buhiin urguu bagadaad bna ged hamgiin hyndetgeltei barag ajliin tailan ni bolson zyiliig uur gazar yavuulj bolohgyi baihaa

1  |  0
Зочин(202.9.41.232) 2025 оны 03 сарын 13

Ядахдаа энэ нэг зохиогоод үзчих! Хүмүүс ямар сэтгэгдэлтэй байхыг харья! Тэгээд уламжлал болгох уу яахаа шийдье! Тэгэх үү? Нямдорж даргаа! Ёстой нэг түс тас гэсэн хариу өгөхгүй юу? Энэ олон түмэн чинь яг одоо таныг хүлээж байнаа!!

1  |  0
зочин(103.229.123.62) 2025 оны 03 сарын 13

Буянтухаа ордон зогсоол сайтай ,5000хүний багтаамжтай бөхийн өргөөг бодоход бие засах газар нь арай тохилог юм билээ

1  |  0
зочин(103.229.123.62) 2025 оны 03 сарын 13

Цагаан сарын барилдааныг Буянт ухаад явуулах нь зөвөө. дэмжиж байна.

1  |  0
Zochin(103.229.120.198) 2025 оны 03 сарын 13

Boh uzie shine ordond higeechee

1  |  0
Бөх(139.5.217.10) 2025 оны 03 сарын 13

Шинэ спортын ордонд хийвэл маш сайхан болно доо...машины зогсоол элбэг...олон хүн үзэх боломжтой..МБХолбоо зөвшөөрөх хэрэгтэй шдээ..

1  |  0
Зочин(182.160.33.217) 2025 оны 03 сарын 13

Ядаж цагаан сарын барилдаан спорт цогцолборт болоосой. Билет нь зохиомлоор шаганд ордог. Бөхийн өргөөнд орлоо гэхэд ажилчидых нь оруулсан туулайнууд пиг. За тэгээд шахалдаад хөлс баас урсаж өгнө.

1  |  0
Соёлоо(116.33.32.191) 2025 оны 03 сарын 13

Бөхийн өргөөнийхөө орлогоо аваад илүүг нь Буянт-Ухаа ордондоо үлдээгээд зохицох хэрэгтэй ш дээ.

1  |  0
Баяр(59.153.87.45) 2025 оны 03 сарын 13

монгол бөх үзэх дургүй ажилгүй улсын л спорт. Дандаа луйвар явж байдаг эрдэмтэй залуучдаа дэмжээч хэзээ б өх лам 2 ард түмэндээ тус болж байсан юм

1  |  0
иргэн(122.201.25.46) 2025 оны 03 сарын 13

Хүн бүр бөх үзэх эрхтэи гэж үзэж баина хүотээмжтэи газарт барилдуулсан зов

1  |  0
ebee(202.70.37.166) 2025 оны 03 сарын 13

zubhun tsagaan sarin buhuu tend hiiged busad yed buhiin urguunduu hiie

1  |  0
Засуул(122.201.31.186) 2025 оны 03 сарын 13

Угаас бөхчүүд гэдэг чинь нэг төрлийн мал адгуус шүү дээ! Тэр тэнэгүүд нь допингоо долоох уу, идэх үү гэдэг нь тэдний асуудал. Иймээс өвлийн хүйтэнд гадаа хашаанд ноцолдсон ч яадаг юм, хэ хэ хэ!

1  |  0
ОЙДАА(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН ОРДОНД НЯМДОРЖ БӨХИЙН ОРДОНД НЯМДОРЖ ГЭЖ МЭДЭХГҮЙ ЮУ. ГЭХДЭЭ ХОЁУЛАА Л БҮТЭЭСЭН БОСГОСОН УЛС ОРНЫ ӨМЧИЙГ ЛУЙВАРЧДААС ХАМГААЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ДЭЭ

1  |  0
ОЙДАА(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

ХҮНИЙ ХИЙСЭН БҮТЭЭСНИЙ НЬ ҮГҮЙСГЭЭД БАЙГУУЛСАН БӨХИЙН ОРДНЫГ НЬ ХХК БОЛГООД ХУВЬДАА АВАХ ГЭСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДТЭЙ ҮЗСЭЭР БАЙГААД ЯХИР ЗАНТАЙ БОЛСОН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ.ХҮНИЙГ ГАНЦ НЭГ ХҮНИЙ ҮЗЭМЖЭЭР ДҮГНЭНЭ Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ

1  |  0
ОЙДАА(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

ХҮНИЙ ХИЙСЭН БҮТЭЭСНИЙ НЬ ҮГҮЙСГЭЭД БАЙГУУЛСАН БӨХИЙН ОРДНЫГ НЬ ХХК БОЛГООД ХУВЬДАА АВАХ ГЭСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДТЭЙ ҮЗСЭЭР БАЙГААД ЯХИР ЗАНТАЙ БОЛСОН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ.ХҮНИЙГ ГАНЦ НЭГ ХҮНИЙ ҮЗЭМЖЭЭР ДҮГНЭНЭ Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ

1  |  0
ххх(202.179.17.225) 2025 оны 03 сарын 13

Зөв санаа байна. Дэмжиж байна.

1  |  0
зочин(66.181.178.215) 2025 оны 03 сарын 13

Нямдорж яхир үг гээдэггүй хэрүүлч их сонин хүн санагдах юм. Бөхийг маргаангүй,тав тухтай олон нийтэд үзүүлэх эрхэм зорилго баймаар.

1  |  0
Top