Шүдийг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 12

   Хүн бүр л эрүүл, танан цагаан шүдтэй байхыг хүсдэг. Харамсалтай нь маш олон шалтгаанаас болоод бид тэр бүр цагаан байлгаж чаддаггүй. Кофе, тамхи, чихэр тэр чигээрээ л шүдний дайсан. Гэвч гэрийн нөхцөлд ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр шүд цайруулах маш үр дүнтэй энэхүү аргыг туршаад үзээрэй. Хүссэн үр дүнгээ мэдрэх болно.

Чамд хэрэгтэй зүйлс: Хүнсний сод, шинэхэн сайтар цэвэрлэсэн лимон байхад л хангалттай.

Хийх арга: 1. Хэдий хэмжээний шүд цайруулахаасаа хамаарч содноосоо авч тавган дээр тавина.

2. Шинэхэн лимоноо хэрчиж, тавган дээр тависан сод дээрээсээ лимоны шүүсээ нэмж буцалж эхлэнгүүт нь зуурмагаа хутган хэрэглэнэ. Хэрэглэхдээ шүдний сойзон дээрээ зуурмагаа тавьж шүдээ зөөлөн үрнэ.

Ингээд энэ аргыг 7 хоногт 1 удаа 1 сар үргэлжлүүлэн хийснээр шүд чинь цайрч гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Мөн: -Хүнсний сод, “Hydrogen peroxide” /эмийн сангуудад бий/ хоёрыг хольж шүдний оо гаргаж авна. Энэ оогоор тогтмол угаах юм бол бүх толбо арилна. Энэ уусмалыг өчүүхнийг ч болов залгиж болохгүй. Үр дүн нь хэд хоногийн дараанаас харагдана. -Том гүзээлзгэнийг гэрийн нөхцөлд шүд цайруулахад өргөнөөр ашигладаг.

Өдөрт нэг удаа шүдээ гүзээлзгэнээр үрээрэй. -Мөн жүржийн хальсны дотор талаар шүдээ үрэх нь цайруулахад тустай. -“Apple cider vinegar” гэсэн бичигтэй, нэг ёсондоо алимны цуугаар шүдээ орой бүр тогтмол зайлах нь мөн л үр дүнтэй арга юм. -Дээрх жимсний орцтой цайруулах аргуудыг хэрэглэсний дараа шүдээ жирийн оогоор заавал угаагаарай. Учир нь жимсэнд тодорхой хэмжээгээр чихэр агуулагддаг. -Модны үнсээр шүдээ угаа. Үүнд шүд цайруулагч потассиум гедроксид агуулагддаг юм. Тэнцүү хэмжээний нимбэгний шүүс, давс хоёрыг нэг саванд хийж уусмал бэлдээд түүгээрээ шарласан хэсгийг арч. Эсвэл шүднийхээ оон дээр нимбэгний шүүм багахныг дусааж байгаад шүдээ угааж байгаарай.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(199.119.233.230) 2017 оны 02 сарын 15

Himiin anhnii medegdehyyngyi orchuuljee. Himiin neriigch mon orchuulah hetegtei.

0  |  0
Top