KitchenAll: Үндэсний бэлэн тавилгууд үйлдвэрлэдэг боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 13

Дотоодын зах зээлд KitchenAll брэндээрээ хэдийнээ танигдсан  "Долоон Болдог" ХХК нь  KitchenAll  хүүхдийн өрөө, зочны өрөө, унтлагын өрөөний бэлэн тавилгууд үйлдвэрлэдэг боллоо. Үндэсний үйлдвэрлэгч KitchenAll брэндийг  хэрэглэгчид гал тогооны тавилга, шкаб үйлдвэрлэдэг нь хэдийнээ таньдаг бол одоо гэр ахуйн бүхий л тавилгыг үйлдвэрлэж эхэлсэн нь хэрэглэгчийг нэг дороос гэрээ тохижуулах боломжийг олгож байгаа юм.

 Шинэ салбарын нээлтийн хямдралтай худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Мишээл экспо Е2 хэсэгт боллоо. Бүх төрлийн бэлэн тавилга 10-30% хямдарч, ирсэн хүн бүр сугалаанд оролцов.

KitchenAll kids  брэндийн хүүхдийн өрөөний тавилга нь Е1 cтандартын гэр ахуйн тавилгын зориулалтын хавтангаар хийгддэг учраас таны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Түүнчлэн бүхий л тавилгаа Е1 зэрэглэлийн хавтангаар, европ стандартын бүрэн автомат үйлдвэрт үйлдвэрлэдэг нь бат бөх удаан эдэлгээтэй болгодог байна.

 


 

Энэ талаар тус компанийн маркетинг борлуулалтын албаны дарга Ц.Алтайбаяр :

Манай “Kitchenall” компани нь гал тогооны тавилгаар салбартаа тэргүүлдэг бол  одоо KitchenAll  хүүхдийн өрөө, зочны өрөө, унтлагын өрөө зэрэг  нийт зургаан төрлийн  бэлэн тавилгууд үйлдвэрлэн  үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байна. Худалдан авагчид захиалгат гал тогоо, захиалгат шкаб үйлдвэрлэдэг гэдгээр нь биднийг илүүтэй мэддэг тэгвэл хэрэглэгчдийнхээ хэрэгцээг нэг дороос хангах зорилгоор бэлэн тавилгууд үйлдвэрлэдэг боллоо.Ингэхдээ гэр ахуйн тавилгын шаардлага хангасан тавилгын түүхий эд болох Европын Е1 cтандартын материалаар тавилга үйлдвэрлэж байгаагаараа давуу талтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ нийлүүлж байна.  Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан цагаан сарыг хүртэл бүх бэлэн төрлийн тавилга 10% хямдарч байгааг дуулгахад таатай байна” гэв.

KitchenAll бэлэн тавилгын онцлог давуу тал

Е2, Е3 стандартын хавтангаар гэр ахуйн тавилга үйлдвэрлэхийг Европт хуулиараа хориглосон байдаг. Гэвч манай улсын зарим тавилгын үйлдвэрүүд гэр ахуйн тавилгад Е2, Е3 стандартын буюу барилгын материалын хавтанг ашигладаг байна. Тэгвэл дотооддоо хэдийнээ тэргүүлэгч болсон KitchenAll брэнд нь  бусад компаниудаа дээрх стандартаас татгалзаж Е1 cтандартын хавтангаар гэр ахуйн тавилга үйлдвэрлэдэг болохыг" уриалав. Үүний хүрээнд  мэргэжлийн байгууллагуудтай хамтран Е1-ээс бусад төрлийн материалаар тавилга үйлдвэрлэхгүй байх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтарч ажиллахаар болжээ.

 


Түүнчлэн үнийн хувьд уян хатан, онцгой нөхцөлтэй зээлийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. 

 Өнгө болон загварын өргөн сонголттой, өмнө нь та импортын тавилгад тааруулж гэрээ тохижуулдаг байсан бол харин одоо өөрийн хүссэн загвараараа гэртээ тааруулж тавилгаа захиалах боломжтой боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
КККК(202.179.25.27) 2017 оны 02 сарын 13

ЭНЭ АЛТАЙБАЯР ГАХАЙ АЯТАЙ ЯМАР ТАРГАН ГАР ВЭЭЭ ЗАЛУУ ХҮН БАЙЖ

0  |  0
Top