Н.Жанцанноров: Улстөрч гэдэг бол УИХ-ын гишүүн гэсэн үг биш гэдгийг л шууд хэлмээр байна

2017 оны 02 сарын 13

Н.Жанцанноровтой хөөрөлдсөн мину

Монголын нэрт хөгжмийн зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаач энэ эрхэм хүнтэй ярилцлага хийх завшаан тохионо гэдэг тийм ч амар бус. Ярилцлага авах зөвшөөрөл хүсэх эхний давааг даваад, чухам юуны талаар ярилцах вэ гэдэг асуултыг өөртөө тавьснаар бэлтгэл ажилдаа орсон юм. Эрхэм зочныхоо хөгжмийн бүтээлүүдээс нь сонсож эхлэв. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын туурвисан 500 гаруй хөгжмийн бүтээлүүдээс нь түүвэрлэн сонгож “Мандухай цэцэн хатан”, “Нар сарны зааг”, “Догшин хутагтын сахиус”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг алдартай кино бүтээлүүдийн хөгжим, “Цагаан суварга”, “Сэтгэлд шингэсэн говь” аялгуу гэхчлэн цахим орчинд тавигдсан цөөнгүй бүтээлийг нь сонсож, соёлын арга хэмжээ, концертуудынх нь бичлэгийг үзэн, хөгжмийг нь мэдрэхийг хичээлээ. Өргөн далайц, сүр хүчийг илтгэсэн баатарлаг хэмнэл, үндэсний онцлог бүхий гайхалтай нарийн мэдрэмж, агуу гайхамшигтайгаар сэтгэл онгойтол яруу эгшиглэх хөгжмийн бүтээлүүд нь монгол соёлоо эрхэмлэн дээдлэх сэтгэл нэвт шингэсэн болов уу гэмээр хүчтэй сэтгэгдлийг төрүүлж байлаа.   

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, доктор, профессор Н.Жанцанноровын хэвлэлд өгсөн ярилцлагуудыг нь уншиж, оролцсон нэвтрүүлгүүд, баримтат кино зэргийг нь үзэхэд багагүй цаг хугацааг зориулсан маань ихэд өгөөжтэй байв. Гэвч би хэвлэлд төдийлөн дэлгэгдээгүй, нэвтрүүлэгт тэр бүр тодорхой яригдаагүй сэдвээр асуултаа бэлтгэх ёстой. Ингээд намтар түүхээс нь эхлэх нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрч олдсон мэдээлэл бүрийг шимтэн цуглуулж, уншиж судалж эхэлсэн юм. Бичсэн хөгжмийн бүтээлүүдийнх нь жагсаалт гайхмаар их, хөгжмийн судалгааны бүтээлүүд нь хэдэн арваар тоологдом олон, хашиж ирсэн алба, олон нийтийн сонгуульт ажил, санаачлан зохион байгуулсан соёлын арга хэмжээ зэргийг нь нэгтгэн харвал үнэхээр өргөн сэдвээр ярилцах боломжтой нь харагдаж байв.


Зуу шахам асуулт бэлтгэж “Зиндаа” сэтгүүлийнхээ эрхлэгч Х.Мандахбаяртай зөвлөлдсөний эцэст ярилцлага хийхэд бэлэн боллоо гэж үзээд “Эрхэм зиндаа” булангийн хүндэт зочноо Шангри-Ла зочид буудлын Coffee bean кафед урьсан юм. “Сайн байна уу” хэмээн мэндэлж эхлээд “Баярлалаа” гэж дуусгах хүртлээ бараг амьсгаа авах завгүй шахам өрнөсөн ярилцлага маань нэг л мэдэхэд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн байлаа. Эрхэм зочныхоо намтар түүх, удам угсаа, бага насны амьдралынх нь тухай хаана ч яригдаагүй сэдвээр эхэлсэн бидний ярилцлага дуу хөгжим, нүүдэлчний соёл, оршихуйн философи, Монгол Улсын соёлын бодлого, үе үеийн улстөрчид ба тэдний ялгаа, нийгэм, улс төр, геополитик, шашин шүтлэг, соён гэгээрэл, хөгжлийн бодлого гэхчлэн өргөн хүрээтэй сэдвийг хамарсан билээ.

Зочин маань миний тавьсан асуултуудад туйлын оновчтой бөгөөд хурц гаргалгаатай, бодит баримттай атлаа сонирхолтой, зарим үед хөнгөн ёжлолтойгоор хариулж байсан нь үнэхээр бахархам санагдсан бөгөөд ярилцлагын явцад нэмж тодруулах асуултууд ч аяндаа урган бий болж байсан юм.

“Зиндаа” сэтгүүлийн “Эрхэм зиндаа” булангийн анхны зочин Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, доктор, профессор Нацагийн Жанцанноров хэмээх эрхэм хүний ярилцлагыг уншсан хэн бүхэн ярилцлагын үйл явдалд аяндаа хөтлөгдөн орж, унших явцдаа зарим чухал үгсийг доогуур нь зурж тэмдэглэн авч, “үнэхээр өгөөжтэй шинэ мэдээлэл өгсөн, зарим түүхэн баримтыг ил тод болгон, бодол эргэцүүлэл төрүүлсэн” сэтгүүл зүйн бүтээл болжээ гэсэн үнэлгээг өгч эхлээд байна. Уншигчдын маань ирүүлсэн санал бодол бүхэн бидэнд хийж бүтээх их урам зориг өгөхийн зэрэгцээ эрхэм зочиндоо талархах сэтгэлийг зүй ёсоор төрүүлж буй билээ.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, доктор, профессор Н.Жанцанноровын дотоод ертөнцөд аялахыг хүсвэл “Зиндаа” сэтгүүлийг авч уншаарай. Та 98109080 утсаар залган сэтгүүлээ захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой. Уншигчдадаа сэтгүүл зүйн чанартай бүтээл хүргэхийн төлөө хичээн ажилласан бидний хичээл зүтгэл таны сэтгэлд нийцнэ хэмээн найдаж байна.


  





“Зиндаа” сэтгүүлийн зөвлөх редактор Ц.Оюунчимэг   

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
далай(124.158.109.201) 2017 оны 02 сарын 14

мандахбаяр аа зиндаа сангынхаа хохирогчидынхоо мөнгийг өгнө үү гуйж байна

0  |  0
Ганболд(122.201.21.235) 2017 оны 02 сарын 14

Энэ хүний 10 үгний 30 хувь нь жаахан ортой бусад нь их мэдэгч би бас төр нийгмийн зүтгэлтэн гэх мэт хачраар өөрийгөө дөвиилгөх популист болжээ одоо бараг шарав аягүй бол гончигсумдаа миний шавь гэх нь холгүй багаагийн найз болохоор нэг шагналыг 2авчихгүй юу харин бусдыг урамшуулья гэхээр тээг ьавьдаг худлаа инээж миний наыз аа миний дарга аа гэх мэтээр аягладаг алдар нэрэнд нугасгүй болсон хүн дээ худалч хүнты инээх нь их хуурамч төрхтний зусардах нь их гэдэг наашаа рарж инээгээд цахшаа рарж нулимдаг эр дээ 30 сая монгол баывал үнэн сайхан хвгхы их сольдогоороо чи л хийж дээ

0  |  0
Өвгөн(66.181.186.138) 2017 оны 02 сарын 14

Н.Жанцанноровын хөгжим ч үнэхээр агуу даа. ТШ-т, АУЗ Д.Пүрэвдорж, Н.Жанцанноров 2-ын бүтээл бүр гайхалтай гэдэгтэй Та санал нийлэх бизээ. Хөгшин би энэ хүмүүст биширдэг юм

0  |  0
ИРГЭН(202.179.23.19) 2017 оны 02 сарын 14

ҮНЭНДЭЭ БОЛ БӨХ ДУУЧИД ЖҮЖИГЧИД ХУУЛЬЧИД БАГШ СЭТГҮҮЛЧИД НАЙМААЧИД ГЭЭД ТӨРӨЛ МЭРГЭЖЛИЙН ОЛОН ХҮМҮҮС УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОНГУУТАА Л НЭГ ИХ УЛС ТӨРЧ БОЛЧИХСОН МЭТЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ДӨВИЙЛГӨЖ БАЙХЫ НЬ ХАРАХААР ИНЭЭД ХҮРЭЭД БАЙХ ЮМ.ЯГ МАНАЙДАА Л ОД БОЛЧИХЛОО ГЭЖ БОДДОГ УРЛАГЫНХАН ШИГ ЭСВЭЛ БИ ЧАДНА ГЭДЭГ 100 АЙЛЫН БИ ЧАДНУУД ШИГ МАНАЙ УИХ-ЫН ГИШҮҮД ӨӨРСДИЙГӨӨ УЛС ТӨРЧ БОЛЧИХЛОО ГЭЖ ЭНДҮҮРДЭГ НЬ ИНЭЭДЭМТЭЙ.МӨН ТЭД БОЛООГҮЙ МЭРГЭЖЛИЙН ШҮҮГЧ МӨРДӨГЧ ЦАГДААГААС ИЛҮҮ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ БОЛООД ШАЛГАЖ ШҮҮГЭЭД ЭХЛЭНЭ ДЭЭ.ТЭРИЙГЭЭ АЖЛЫН ХЭСЭГ ГЭЭД НЭРЛЭЧИХ НЬ ЭЭ.БУСДЫН АЖЛЫГ ДЭЭРЭМДЭЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОДОГ Б

0  |  0
Tulga(202.70.46.219) 2017 оны 02 сарын 13

Unshmaar yariltslaga bishuu

0  |  0
zochin(103.57.95.104) 2017 оны 02 сарын 13

ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР БААГИЙ БАЙДГИЙН төмөр замынх мөн үү

0  |  0
түмэн(202.9.41.149) 2017 оны 02 сарын 13

аугаа ихийн солиорол улам энгийн байвал сайн биш үү

0  |  0
ФЕН(202.21.98.166) 2017 оны 02 сарын 13

Б.ЛХАГВАСҮРЭН, Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ ГЭЭД ХААШАА Ч ХАЗАЙГҮЙ ҮНЭНИЙГ ӨГҮҮЛДЭГ АГУУ ХҮМҮҮС БАЙХ ЮМ АА

0  |  0
Цэнгэл(93.91.80.7) 2017 оны 02 сарын 13

100 эрхэмийг үзсэн, тийм юм санахгүй байх чинь. Гүтгээд байна уу?

0  |  0
Элбэг(103.229.121.244) 2017 оны 02 сарын 13

Хэтэрхий их мэдэмхийрхэл би бол нь дэндээд байгаа хүн дээ. 100эрхэмд орохдоо Филатова гуйаг авгай минь энэ тэр нээд салаавч агсөн гээд байсан. Саяхан Чибулаг гуйа тэр үеийн үнэн төрхийг нь пал хийтэл хэлээд нүүр ам улайгаад эвгүй байдалд оруулсан.Үеийн чинь болон ахмад гэрчүүд чинь амьд байна.

0  |  0
Top