АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томиллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 13

 Ардчилсан намын VII их хурал өчигдөр болж намын даргаа батламжилсан билээ. Намын дарга С.Эрдэнэ өнөөдөр ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон байна. Тэрээр АН-ын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм.

Намын Үндэсний бодлогын хороо анхны хурлаараа ЕНБД-ыг жинхлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.  Ц.Туваан Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын алба хашиж явсан нэгэн юм. 

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.119) 2017 оны 02 сарын 13

За за яанаа энэ нам одоо

0  |  0
зочин(66.181.178.184) 2017 оны 02 сарын 13

Ер нь бүтэхгүй хүмүүсийн нам боллоо доо

0  |  0
болиочээ(122.201.24.238) 2017 оны 02 сарын 13

горхины дээрэмчинтэй яахаараа адилхан зүс царайтай улсууд түүний эргэн тойрон бдаг бна. нэг эцэг эхийн юм уу? :-q

0  |  0
зочин(202.126.91.151) 2017 оны 02 сарын 13

Өөрийнхөө цүнх баригчийг томилсон юм уу даа.

0  |  0
Top