Цаазын тавцанд дахин очсон дэрэвгэр жиргэрүү

2017 оны 02 сарын 13

Өдгөөгөөс 14 сарын өмнө “Салбарын сайд нь дэрэвгэр жиргэрүүд таван жилийн нас хайрлалаа” хэмээн бичиж байв. Тухайн үед Сэлэнгэ, Дорнодын талд газар тариалангийн талбай даган ургадаг, багахан нөөцтэй, тархац нь хумигдмал мөртлөө байгаль, экологид ялангуяа атаршсан газарт асар их тус дэмтэй, цөлжилтөөс хамгаалж, газрын чийгийг барьж байдаг, хөл ургамал хэмээх ангилалд багтдаг “царай муутай” дэрэвгэр жиргэрүү гэх нөхөн сэргэдэггүй ургамлыг хятадуудын хөл гар болсон монголчууд түүж, хядахаас таван жил ч болтугай аварч чадлаа хэмээн ямар их баярлаж байсан гэж санана. “Одоо дэрэвгэр жиргэрүүг хэн ч түүхгүй, ургах жамаараа хэдэн жил ч болтугай ургаж байгаа” хэмээх бодол өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлч хүртэл хэвээр байв. Гэтэл шинэ жилийн өмнөх өдөр Дархан-Уул аймгаас Б.Нэргүй гэх нэгэн иргэн утас цохиж “Би дэрэвгэр жиргэрүү түүж, гадаадад худалдахыг эсэргүүцэж сурвалжилсан чиний сурвалжлагуудыг уншиж байсан. Дараа нь таван жил түүхгүй байхаар Батцэрэг сайд тушаал гаргасныг ч харсан. Гэхдээ манай энд өнгөрсөн намар гурван газар үндэс худалдаж авсан. Өнгөрсөн жилийнхээс олон хүн үндэст явсан. 

Одоо худалдаж авсан бүх үндсээ Улаанбаатар дахь агуулахдаа аваачсан. Бараг хилээр гаргаж байгаа байх. Сайдын шийдвэр хэрэгжиж байна уу гээд сурвалжлага хийж болохгүй юм уу” хэмээн хэлсэн билээ. Ингээд үүний мөрөөр БОАЖЯ-ны холбогдох хэлтсийн албан тушаалтантай уулзаж, учир байдлыг лавлахад “Тэр тушаал хүчингүй болсон. БОАЖЯ шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлснийхээ дараа хориглосон тушаалыг цуцалж, түүж, экспортлох зөвшөөрөл олгосон” гэсэн юм. Тухайн үед надад уг хүчингүй болгосон тушаал олдоогүй тул энэ тухай мэдээлж чадалгүй явсаар өнгөрсөн даваа гаригт уг шийдвэрийг сониндоо нийтэлсэн билээ.

 

Аврах хийгээд цаазлахыг зөвшөөрсөн тушаал

А377 тоот тушаал. Энэ бол олон зуун сая дэрэвгэр жиргэрүүгийн амийг аврахаар ургамал, биологийн хүрээлэн хийгээд тухайн үеийн БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүдийн зөвлөл цөөнгүй удаа хуралдаж, бодит байдлыг тэмдэглэж, дүгнэсний эцэст гарсан шийдвэр. Үүнийг ганцхан тус яамны сайдын тушаалаар баталчихаагүй. Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг оруулж, хэлэлцүүлсний эцэст энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг тушаалд “Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4, УИХ-ын 2010 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.3.3 дахь заалт, “Жагсаалт батлах тухай Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тушаах нь:

Нэгдүгээрт, Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл таван жилийн хугацаанд түр хориглосугай.

Хоёрдугаарт, дэрэвгэр жиргэрүүг 2015 онд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч, түүж бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдэд байгалийн ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний дотор багтаан олгохыг зөвшөөрсүгэй. 

Гуравдугаарт, энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, орон нутагт зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад даалгасугай” гэжээ.

Гэвч энэхүү тушаал 2016 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс хүчингүй болж, одоогийн сайд Д.Оюунхоролын гаргасан А377 тоот тушаалын дагуу 2016 онд нийт 13 компанид 350 хүртэлх тонн дэрэвгэр жиргэрүү түүхийг зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын тоонд бүртгэсэн уг ургамал дахин цаазын тавцанд очиж, бүр 350 хүртэлх тонноороо хил давжээ. Энэ бол сайдын зөвшөөрсөн тоо бөгөөд үүнээс хэд дахин ихийг түүж, бэлтгэснийг, хилээр гаргасныг тогтоох боломжгүй юм.

Үүнээс гадна ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамруулдаг. Тэгэхээр энэхүү дэрэвгэр жиргэрүү нь одоогоос 22 жилийн өмнө дээрх ангилалд орж, нөөц нь хумигдсан нь тогтоогдсон гэсэн үг. Одоогийн салбарын сайд хийгээд холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд нь үүнийг хайхрахгүй, “Эдийн засгийн эргэлтэд оруулж болох байгалийн нөөц бүхнийг оруулна” гэж байж болох юм. Гэвч Монгол Улс дагаж мөрдөх хууль, дүрэм журамтай. Дэрэвгэр жиргэрүүг түүж, бэлтгэх, экспортлохыг зөвшөөрснөөр тухайн газрын цөлжилтийг хурдасгаж, хөрс, ургамлын экосистемийг алдагдахад хүргэж байгаагаас гадна Байгалийн ургамлын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалт, УИХ-ын 2010 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын тодорхой заалтуудыг зөрчиж байгаа юм. Үүнийг ажлаа мэддэггүй, байгалиа хамгаалах нинжин сэтгэлгүй, өнөө маргаашийн ашиг хонжоо хэдхэн төгрөгийн төлөө төрийн тамгыг хайр найргүй дарж суудаг дарга нарт сануулах нь зүйтэй. Энэ зөвхөн дэрэвгэр жиргэрүү гэх ургамалд хамаатай зүйл биш. Үүнээс гадна ховор, нэн ховор ангилалд багтсан хийгээд түгээмэл тархацтай хэмээн өдгөө байж болох хэмжээгээр нь бусдад өгч буй олон зуун ургамлын хувь заяатай холбоотой асуудал. Ялангуяа байгаль дэлхийн хамгийн чухал эд эрхтэн болох ургамалд хөнгөн хуумгай, өнөө маргаашийн ашиг хонжоо, хэн нэгний эрх ашгийн үүднээс хандаж болохгүй.

 

Хуулиа мэддэггүй яамныхаан, дараах заалтуудыг цээжлээрэй

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүд, үүнд хамааралтай бусад эрдэм шинжилгээний ажилтнуудаа, та бүхэн А377 тоот тушаалыг гаргах үндэслэлийг шийдвэр гаргах түвшнийхэнд танилцуулахдаа дараах хууль, дүрэм, журмуудыг зөрчжээ.

Тодруулбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно” хэмээн заасан байдаг. Түүнчлэн тус хуулийн 17 дугаар зүйлийн 4-т “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд уг асуудлыг шийднэ гэвэл судалгаа, шинжилгээний зориулалтаар багахан хэмжээний ховор ургамал гадаадад тодорхой төр, захиргааны байгууллагуудын зөвшөөрөлтэйгээр гаргаж болохоор байгаа юм. Гэвч энэ удаад өмнөх 12 жилийн хугацаанд түүж, бэлтгэж, экспортлохыг зөвшөөрсөн нийт тоо хэмжээнээс их буюу 360 хүртэлх тонныг түүж, экспортлохыг зөвшөөрчээ.  Өмнө нь жилд хамгийн ихдээ 75 тонныг түүж, бэлтгэх, экспортлохыг зөвшөөрдөг байсан бол энэ удаад үүнээс бараг тав дахин ихийг нэг намрын дотор экспортлохыг зөвшөөрчээ. Түүнчлэн “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлах тухай 48 дугаар тогтоолын 3.3, 3.5-д “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож, ойн сангийн нөөцийг хоёр хувиар нэмэгдүүлнэ” гэснийг зөрчжээ. Ийн хууль, дүрэм, журам зөрчиж буйгаа холбогдох мэргэжилтэн, албаныхан мэдэж байсан байж таараа. Гэвч хариуцсан төрийн яамны сайд тэргүүтнүүд хуулийг уландаа ийн гишгэжээ.

Тэд өөрийгөө өмөөрөх дараах хуулийн гаргалгааг хэлж мэдэх юм. Тодруулбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно” гэх заалт. Гэвч одоогоор манайд дэрэвгэр жиргэрүүгийн үндсээр эм, эмийн бэлдмэл хийх нэг ч үйлдвэр, технологи нэвтрээгүй байгаа билээ.

Үүнээс гадна уг ургамлыг ховор, үйлдвэрлэлийн зориулалтаар түүх, гадаадад гаргахыг хориглосон гэдгийг мэдсээр атлаа асуудлыг боловсруулж, сайдад танилцуулж, ямар ч гарцгүйгээр зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулсан мэргэжилтнүүдэд учир их бий. Энэ талаар албаны эх сурвалж “БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүд ховор ургамлыг түүж бэлтгэх тухай санал боловсруулж, сайдад танилцуулдаг. Тэгэхдээ уг ургамлын дээрээс 20-30 сантиметр хэмжээтэй тасдаж авахад 1-2 жилийн дараа өөрөө нөхөн төлжиж ургадаг. Хаа сайгүй тархац, нөөцтэй. Бэлэн мөнгө газарт байлгаж байхаар орон нутгийн иргэдийг ч орлоготой болгож, тодорхой хэмжээний орлого төсөвт орж ирэх боломж байна. Харин ч хятадууд авъя гэж байгаа нь сайн хэрэг. Хэн ч тоохгүй байж болно шүү дээ. Мөнгө болж байгаа дээр нь ашиглах хэрэгтэй” гэх мэтээр ухуулдаг хэмээн ярьж байсан. Түүнчлэн “Сайдын тушаал гаргуулахын тулд эмийн үйлдвэрийнхэн болон бусад эрх мэдэлтнүүд сайдад санал оруулах эрхтэй албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй эртнээс харилцаа тогтоож, ил харагдах баримтгүй ч авлига, хахууль атгуулдаг. Ингэснээр тухайн албан тушаалтан сайдыг зөвшөөртөл ярьж, ойлгуулдаг” гэх яриа ч бий.

 

Дэрэвгэр жиргэрүүгийн талаар эргэн сануулъя

Дэрэвгэр жиргэрүүгийн нөөцийг 2014-2015 оны байдлаар Дорнод аймагт 55, Сэлэнгэ аймагт 45 тонн байгаа хэмээн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаачид тогтоосон байдаг. Үүний 75 тонныг эмийн түүхий эдийн зориулалтаар түүхийг тухайн онд зөвшөөрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Энхтал, Сант, Сайхан сумаас 45, Дорнод аймгийн Халхгол, Булган сумаас 30 гээд нийт 75 тонныг түүхийг тухайн үеийн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол 2015 оны долдугаар сарын 3-ны өдрийн А-268 дугаар тушаалаар 14 компанид зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Оюунхорол сайд өмнө нь ч энэ ургамлыг түүж, экспортлохыг зөвшөөрч байсан.

Ховор ургамлын жагсаалтад орсон уг ургамлаар одоохондоо Монголын аль ч эмийн үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн, эм, ханд хийж чадаагүй байна. Тэд энэ ургамлыг БНХАУ руу өндөр өртгөөр борлуулахын тулд л салбарын яамнаас эмийн зориулалтаар гэх овжин нэрийн дор зөвшөөрөл авч хядуулсаар байгаа билээ. Эмийн үйлдвэрүүдэд зөвшөөрөл өгснийг иргэд далимдуулан хууль бусаар хэдэн арван тонноор нь түүж, Дархан-Уул аймагт байрлах хятад иргэдэд 2015 онд  килограммыг нь 4000-4500 төгрөгөөр өгч байв. Өнгөрсөн онд килограмм тутмыг нь 6000-7000 төгрөгөөр авч байсныг эх сурвалж ярьж буй.

Үүнээс гадна энэ ургамлыг хилээр гаргахдаа килограмм тутамд 3000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлснөөс өөр өртөггүйгээр зүгээр өгдөг гэвэл та итгэх үү. Харин БНХАУ-д хүрсэн дэрэвгэр жиргэрүү нэг килограмм нь монгол мөнгөөр 110-115 мянган төгрөг болж үнэд ордог байна. Ингээд зогсохгүй хятад иргэд уг ургамлыг БНСУ руу уламжлалт эмийн түүхий эдийн зориулалтаар дамладаг бөгөөд энэ тохиолдолд килограмм нь 300 мянга гаруй төгрөгөөр үнэлэгддэг гэдэг.

Үргэлжлэл бий.

Б.Энхмарт

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zoljargal(27.123.214.104) 2017 оны 03 сарын 11

Би энэ асуудлаар бүрэн мэдэх хүн байна. Сайд нь буруу хүн байж болно. Худлаа шааж захиалгатай бичихээ байчих!!! Энэ ургамлын нөөц их. Төсөв бүрдүүлэх гэж зг-н бодлого байсан. Үнэн мэдээллийг гуйвуулхаа боль!!! Tatvart tushaah tulbur ni oyu tolgoin 3/1 tei tentsene.

0  |  0
Батаа(122.201.21.235) 2017 оны 02 сарын 15

Хоролмаа завханд нэг намын туяагаа намнаж явсан гэж манай нутгийн зөвлөлийнхэн ярьдаг юм улс төр хор хоертоо хордож манцайгаад тв-гээр гарах царай зүс ч үгүй болж дээ залуудаа уг нь гаыгүй харагддаг байсан юм цаг хугацаа улс төриын хор оо гэж

0  |  0
Altan(202.126.89.167) 2017 оны 02 сарын 14

Энэ эргүү авгай болчихоосой арай л дэндүү дүрдээ итгэчих юм аа Хамтрагч нь уу энэ залуу арай л өвөр түрийдээ ороогүй байлтай .Ингэж лормжлууллан доромжлуулан янзан бүрийн сэнтийд суух хэрэг байхгүй л баймаар

0  |  0
Зээээ(66.181.185.84) 2017 оны 02 сарын 14

О сайдын шунал хэтэрч бгаа бус уу Ийм шулмуудыг Ард түмэн үлгэрт тусгаж дарж ялж байгаар тусгадаг. Бид ийм шуламыг тахиад сууж байх уу?!

0  |  0
ИРГЭН(202.179.23.19) 2017 оны 02 сарын 14

ЭНЭ ОЮУНХОРОЛМАА ГЭЖ ХААШАА ЯНЗЫН ДАЙСАН БАЙНА АА.АМНААС НЬ ГАРСАН БОЛГОН ХЯТАДАД АШИГТАЙ БАЙГААГААС НЬ ХАРАХАД ЭНЭ ХҮНИЙ ҮНДЭС УГСААГ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ БИШ ҮҮ???

0  |  0
иргэн(103.212.118.33) 2017 оны 02 сарын 14

Богд ууланд Зайсангийн аманд гулгах гэж очсонхүүхдүүд айлын нохойд уруулах дөхлөө. Цагдаад хэлээд ямар ч нэмэр байдаггүй юм байна. Дархан цаазат ууланд модны хаяанд дураараа 3 давхар байшин барьж зуудаг зэрлэг нохой уяагүй таьчихаад хүүхэд уруулж байхад цонхоороо хараад зогсож байгаа айл байна. Зураг, бичлэгийг удахгүй нүүр хуудаст тавина.

0  |  0
zochin (202.9.43.203) 2017 оны 02 сарын 13

badarchin yavsan gazar balagtai gegcheer, oyunhoroliin ner tymnii muu bolgond duulddag bolj dee

0  |  0
bbaa(66.181.189.102) 2017 оны 02 сарын 13

shulmas avgai uh hyatad shulmas. eserguug buudaj al

0  |  0
Mavs(99.57.27.13) 2017 оны 02 сарын 13

Ene oyunhorol tsaanaasaa torson horoloh zorilgotoi nohor bn daa er n amnaas n hidaldana zarna huatad oruulna gesen ugs garaaad bn shuu!!!!!!evgui gar bn

0  |  0
Золоо(202.70.46.213) 2017 оны 02 сарын 13

Ядахад дандаа мэргэжлийн бус хүмүүс. Аль нь ашиглах нөөцтэй байна үгүйгээ ч мэдэхгүй мэргэжилтнүүд. Хөөрхий чааваас зарим нь мэдсэн ч мэдэн будилаад өнгөрдөг байх даа

0  |  0
Зочин(202.70.46.213) 2017 оны 02 сарын 13

Ховор ургамлыг хомдуулах хууль баталдаг балай хүүхэн

0  |  0
Хаха(202.9.40.28) 2017 оны 02 сарын 13

Виз бодоод завгүй байгаа байгаль орчны сайд хэдэн хятад оруулж ирэх гээд

0  |  0
Зочин(202.9.40.123) 2017 оны 02 сарын 13

Үүний цаана авилга байгаа гэдэг нь үнэн

0  |  0
САЙДЫГ ТАТАН БУУЛГА(202.9.40.244) 2017 оны 02 сарын 13

ЭХ ОРНОО ХАЙРАЛДАГГҮЙ ИЙМ ХӨГИЙН ЮМНУУДЫГ МАШ ТҮРГЭН АЛБАН ТУШААЛААС НЬ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ИЙМ ЭХ ОРОНДОО СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮСЭЭР БИД ТӨРИЙН САЛБАРЫГ УДИРДУУЛМААРГҮЙ БАЙНА ЭНЭ ХҮН УЛСЫН АЖЛЫГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ НЬ

0  |  0
Замба Зараа(103.229.123.251) 2017 оны 02 сарын 13

Ийм балайнуудыг сайдын суудал,УИХ-ын гишүүний суудлаас зайлуулж, улс оронд тарьж байгаа хор хохирлыг нь хувийн өмч хөрөнгөөр нь төлүүлж байвал зохилтой!Одоо огцруулж,УИХ-аас эргүүлэн татмаар юм!

0  |  0
Soongo(103.229.120.238) 2017 оны 02 сарын 13

Ямар балиар том гартай юм бэ, толгойтойгоо адилхан хэмжээтэй байна, за тэр ч яахав, авилга авсан даргыг ийм ажил хийнэ шүү чи гэж л сайд нь тэнд тавьсан нь хэнд ч ойлгомжтой шүү дээ, ёс суртахуунаараа бол сайд нь үг дуугүй огцрох ёстой, шал хамаагүй хүнийг өөрөө томилсон, хариуцлагыг сайд хүлээх ёстой, манайх тэгэхгүй, шижигийн хиймэл нүүртэй хүүхэн одоо холдмоор юм даа

0  |  0
zochin(103.57.95.104) 2017 оны 02 сарын 13

ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР БААГИЙ БАЙДГИЙН төмөр замынх мөн үү

0  |  0
санаа зовогч(103.57.95.93) 2017 оны 02 сарын 13

Байгаль орчны яаманд ямар шуналын бузарууд орчихвоо. хахуулчдаар дүүрсэн байна шүүдээ Ерөнхий сайд аа

0  |  0
ИИ(202.55.191.130) 2017 оны 02 сарын 13

ХОРОЛМАА ЮМДАА ЁСТОЙ

0  |  0
Top