Хариуцлага нэхэж байна

2017 оны 02 сарын 13

Өнөөдөр хаа сайгүй хариуцлаггүйн зуд нүүрлэсэн нийгэм гэвэл Монгол Улсад бий болчихоод байна гэхэд хилсдэхгүй байх. Нэг секунтийн хугацаанд төр барилцдаг гэх ард түмнээ нам хэмээх үүрэнд шургасан цөөн хэдэн цагаан захтанууд хуурч мэхлэн, жишим ч үгүй худал ярьж, хулгай хийнэ. Гудманд ч УИХ-ын гишүүний суудалд ард түмнээ төлөөлөн сууж байхдаа нүүрэндээ үстэй, үсгүй баг зүүсэн гэлтэй. Үг үйлдлүүд нь бүгд зөрнө. Хэн,  ямар ч нөхцөлд үүрэг хүлээж байсан ард түмэн, цаг хугацаа түүнээс “Хариуцлага” нэхэж  байдаг жамтай. Гэтэл тэд үүрэг “Хариуцлага”-аа таг мартаж ёс зүйгээ уландаа гишгилсээр өнөөдрийг хүрлээ.

Тодорхой хугацаагаар өнөө цагийн  ард түмнийг удирдсан болон удирдаж байгаа  хүмүүс өнөөгийн энэ хэлбэр буюу ямар ч зүйлд хариуцлаггүй байх,  хайхрамжгүй хандах, цаг нөхцөөх тогтолцоог эхлүүлсэн гэтэл тэдний үйлийн үрийг ард түмэн өнөөдөр ч үүрсээр байна гэхэд болно. Тиймээ анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат Монгол Улсыг удахгүй “Азийн бар болгоно” гэж худал ярьж эхэлснээр  их багагүй архи, пиво, тамхинд живж “баар улс” болгосноор дарга цэрэг, хүүхэд хөгшидгүй тансаглах гэдэг үгтэй нь хамт  хий хөөрцөглөнө, хэлбэр маяг хөөцөлдөнө  худал, хулгай хийж цаг нөхцөөх гээд хариуцлаггүйн эхлэлийг тавьсан. 

Манай төр, засгийн өндөрлөгт байсан хүмүүс уул уурхайн томоохон компани бараадсан тавиланг удаах Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч тойроогүй нь Эрдэнэтийн асуудлаар Да Ганболдыг долоон удаа буцааж Эрдэнэтэд санаархсан, Оюу толгойд ч сэтгэл хоргодож байснаа илэрхийлэх мэт төлөөлөн удирдах зөвлөлд орж Монгол Улсын төлөө бус Оюу толгойн төлөө сууж байсан гэхэд болно. Мөн тэрээр  амнаасаа хий гаргаж үзээгүй гэгддэг ч ард түмний дунд хэлцэгдсээр ирсэн  эртний аман болон сургаал үгсээс хуулж титэм үг хэмээн дуугарч  оюуны хулгайг эхлүүлсэн нэгэн.

Гутгаар Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр Нацагийн Багабандийг бодвол хийсэн юмтай,   доод шатнаас тэнгэрт тултал албан тушаал хашиж үзсэн өөрөөр хэлбэл тугалыг нь ч хариулсан тугийг нь ч барьсан боловч  авилгыг эхлүүлж  загалмайлсан эцгээр тодорч аавын хаалга татсан гээд олон цол гуншинтай,  өшөөгөө ном бичиж авна гэж зарласан хүн. 

Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэж зарлан тунхагласныг НҮБ-ын байнгын таван гишүүн орон хүлээн зөвшөөрч, ЕАБХАБ бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн, Цаазын ялаас түдгэлзэж, Монголын газар шороонд цөмийн хаягдал булшлахын эсрэг баттай зогсохоо мэдэгдэж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатарт амжилттай зохион байгуулсан,  авиллагтатай тэмцэхээр эрчтэй дуугарч эхэлсэн боловч хойш суусан, одоо оффоршчидын эсрэг   тэмцэх,  эс бөгөөс тэдэнтэй нэгдэх эсэхийг  ард түмэн хүлээж байна. Хэрэв түүнийг оффоршчидоос эх орноо цэвэрлэвэл ард түмэн хүндэтгэн, хайрлана, харин оффоршчидыг өмөөрч, хамгаалж  эхэлбэл түүхийн хог дээр хаях болно. Хариуцлага ингэж л нэхэгдэнэ.

Дахин гацаах уу?

Хариуцлага, хариуцлага бас дахин хариуцлага. Энэ утга санааг бид яс махандаа тулгаж байж л  ойлгох ёстой болж байх шиг. Уг нь бид өндөр ёс зүйтэй үүрэг хариуцлагаа хүлээсэн шиг хүлээдэг өвөг дээдэстэй ард түмэн. Харин өнөөдрийн байгаа байдал энэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн парламентийн үед улс төрчдөд хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гээд гацаасан.  Өөрөөр хэлбэл улс төрийн албан тушаалтан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ-аас томилогдог албан тушаалтанууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарт хариуцлага тооцох, эргүүлэн татах эрхийг сонгогчдод нээлттэй болгосон хууль болох аж.  Хууль санаачлагчдын зүгээс сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгох улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төсөл VI бүлэг, 23 зүйлтэй. Хуульд зааснаар хүлээх хариуцлага нь улс төрийн, ёс суртахууны, улс төрийн гэсэн гурван чиглэлээр хариуцлага хүлээлгэхээр тооцжээ. Одоо хүлээх л үлдлээ гэж байтал. Олонх болсон МАН ба АН хариуцлаггүйн зуднаас салахыг хүсдэггүй эс бөгөөс цаг нөхцөөж байгаад сонгуульт хугацаагаа дуусгаад гадагш гарах төлөвлөгөөтэй байж болох юм. Гэвч үйлийн үр нь тэднийг бас хүлээж байна.

Нам чи баяртай

Ингэхэд намын гишүүд ер нь нам баяртай, хариуцлага хэрэгтэй гэж хэлэх цаг иржээ. УИХ-д суусан үе, үеийн намын гишүүд болон Оффоршчидын үйл ажиллагааны балаг буюу Оюу Толгойн ил уурхайгаас олсон орлого УИХ-ын сонгуулийн бэлэн мөнгө тараах амлалтыг биелүүлэхээр 2012-2013 онуудад РиоТинтогоос  урьдчилан авсан зээлийн өрийг буцааж төлөхөд зарцуулагдсан тул хөрөнгө оруулалт болж эргэлтэд орж чадаагүй,  Уул уурхайн салбарын дэд бүтэц, ханган нийлүүлэлт авилгад улам хүчтэй идэгдэж, тэр хэрээр компаниудын зардал нь өсөж, төлдөг татвар нь ч буурсан. Иймэрхүү нөхцөл байдалд Таван Толгойн нүүрсний уурхай дараагийн том хариуцлаггүйн  зуд болж хувирав. Нэг ёсондоо МАН, АН-ынхан сонгогчдод амласан амлалтаа биелүүлэхийн тулд бас л 400-гаад тэрбумыг халамж болгоод цацсан хэрэг. Дахин сонгогдохыг хүссэн улстөрчид сонгуулийг хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа их хэмжээний мөнгө авах арга хэрэгсэл болгож, ирээдүйд олох орлогыг барьцаалж нүд нь улаанаар эргэлдэх болсон. Эрдэнэт мөн л дараагийн золиос хариуцлаггүйн нэг хэлбэр болоод байна. Магадгүй энэ бүх хуйвалдаан хулгай өнөөх П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын  эхлүүлсэн  баарны мухарт  архидалт, тамхиталтын дунд  нам хэмээх бүлэг гэмт хэрэгтний тойрог дотор явагдаж эхэлсэн биз. Нам гэгчийг  тойрсон эдгээр бүлэглэлд 200 гаруй өрх, гэр бүл багтдаг гэсэн албан бус тоо байна. Эдгээр 200 гаруй гэр бүл л  Монголын эдийн засаг, улс төрийн амьдралд   хяналтаа бүрэн тогтоосон гэхэд болно. Олны үг ортой гэгчээр нам дамжсан хуйвалдагчид Монголын жилийн нийт орлогын 40 гаруй хувийг, нийт хөрөнгийн 90 гаруй хувийг эзэмшдэг гэсэн дүнтэй болох  магадлал ойрхон байна.

Энэ бол “нам” нийлж сэм хуйвалддаг нам тойрсон бүлэглэлүүдийн хийсэн ажил. Өндөр дээд төрийн нэр хүндийг унагаж, ёс зүйг эвдэж, хяналтгүй, хариуцлаггүй, цаг нөхцөөсөн байдлаар аргацааж байгаа нам тойрсон олигарх бүлэглэлд цэг тавьж  Монгол Улсын нэрийн өмнөөс “Хариуцлага” нэхэж байна.

Д.Дугтуй

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэвэлмаа(202.9.42.224) 2017 оны 02 сарын 13

Очир батнамаасаа урваж ард түмний итгэл зүтгэлийг уландаа гишгэж албан тушаал олз омгийг яаж олж болдгийг үзүүлснээр Монгол улс сүйрлийн замд орсондоо

0  |  0
ЗОЧИН(183.81.169.59) 2017 оны 02 сарын 13

1990 ОНООС ТӨР БАРЬЖ БАЙСАН БҮХ НАМ, ХҮЧИН8 ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДААС АРД ТҮМЭН ХАТУУ ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
zochin(103.57.95.104) 2017 оны 02 сарын 13

ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР БААГИЙ БАЙДГИЙН төмөр замынх мөн үү

0  |  0
ard(99.226.97.200) 2017 оны 02 сарын 13

Odoo arga hemjeendee orcgooyo!!! Gemtnuudiig gesgeeye!!!

0  |  0
Top