З.Нарантуяа: УИХ-ын энэ тогтоол гарсны дараа хэд хэдэн тодорхойгүй асуудал үлдлээ

2017 оны 02 сарын 13

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпораци” худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрт шалгалт хийх ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтэд хууль зөрчсөн үйлдлүүдийг нэрлээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах хэрэгтэй гэсэн үг, үсэг байсан л даа. Чуулганаар хэлэлцээд төрд авах шийдвэр гаргачихлаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ. Таны хувьд сөрөг хүчний гишүүн. Мөн “Эрдэнэт”-ийн асуудал АН төр барьж байх үед эхэлсэн шүү дээ?

-Би сөрөг хүчний гишүүн АН эрх барьж байх үед хийсэн шийдвэр учраас хамгаалах ёстой, эсхүл “ард түмний хөрөнгийг хулгайлсан хулгайчийг барьсан” эх оронч шийдвэр учраас дэмжих ёстой гэдэг ч юм уу нэг тийм хийсвэр байдлаар УИХ-ын гишүүн хүн асуудалд хандах ёсгүй гэж үзэж байгаа. Хулгайд юмаа алдсан хүнийг хулгайчаас зөрүүлээд хулгай хийхийг,  эсхүл дээрэмдээд авахыг нь хуулиар хэзээ ч зөвшөөрдөггүй. Хуулийн байгууллага гэм бурууг нь тогтоож, хариуцлага хүлээлгэж, хохирлыг нь барагдуулдагтай адил “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааны ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг монгол компани худалдаж авах үйл ажиллагааны үед тодорхой хуулиуд зөрчигдсөн байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа бол тухайн үеийн УИХ, Засгийн газар, оролцсон хувийн компани тус бүрийн гаргасан зөрчлүүдийг тус бүрт нь хамааруулж, тогтоох ёстой байгууллагуудаар нь тогтоолгосны дараа зөрчлийн үр дагавар, шинж байдалд нь тохирсон хуулийн хариуцлага хүлээлгэх, хуулинд заасан арга хэрэгсэл, журмынх нь дагуу зөрчлүүдийг арилгуулах асуудал тавигдах учиртай гэсэн байрь суурь баримталж байсан.

-Тодруулбал?

-Тухайлбал, хувьцаа худалдан авсан  хөрөнгийн эх үүсвэрийг санхүү­гийн луйвраар бүрдүүлсэн гэдэг нь таамаглалаар биш,  гарцаагүй тогтоогдсон байх хэрэгтэй. Зээлийн гэрээнүүд халхавч гэрээ байж болзош­гүй. Гэвч шүүх тогтооно. Энэ бүхэн хийгдсэний дараа УИХ шийдвэр гарах нөхцөл бүрдэх байсан гэж үзэж байгаа. Халхавч гэрээ биш байна гээд шүүх тогтоочихвол  түрүүлээд гаргачихсан УИХ-ын тогтоолын хэрэгжилт яах уу. Өмнөх Засгийн газар “Хувьцаа худалдаж авах төрийн давуу эрхэд халдаагүй” гээд үзчихвэл яах вэ гэх мэтчилэн олон асуудлыг тодорхойгүй байхад арай л түргэдэж гаргасан тогтоол боллоо гэж үзэж байгаа.

УИХ харин өмхөн УИХ-аас хэлэл­цээрт оруулсан өөрчлөлтүүд өөрөө энэ бүх үйл ажиллагааг хийх хуулийн үндэслэл болсон байсныг авч хэлэлцэж, өөрчлөх эсэхээ шийдэх ёстой байсан.

-Та тогтоолыг батлахын эсрэг санал өгсөн гишүүдийн нэг, тухайл­бал ямар зүйлийг тодорхойгүй байна гэж та үзэж эсрэг байр суурьтай байв?

-УИХ-ын энэ тогтоол гарсны дараа хэд хэдэн тодорхойгүй асуудал үлдэж байгаа. Иймээс тогтоолыг дэмжээгүй. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн тухай Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2004 оны гэрээ, “Монголросцветмет” нэгдлийн тухай мөн хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны гэрээнүүд, 2015 онд байгуулж, мөн онд УИХ-аар соёрхон батлуулсан тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, протоколууд хүчин төгөлдөр үлдсэн үү, хүчингүй болсон уу гэдэг тодорхойгүй үлдсэн. Хоёрдугаарт, УИХ-ын тогтоолын нэгдүгээр заалтаар Засгийн газрын 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалт буюу ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг Монголын төр авахаас татгалзсан заалтыг хүчингүй болгосноор юуг зохицуулах гэж байгаа нь ойлгомжгүй байсан. Монголын Засгийн газар ОХУ-ын талд төр хувьцаагаа авахгүй гэсэн нь алдаа байсан тул одоо авья гэж хэлэхийн тулд уу. ОХУ-ын Засгийн газартай харилцах харилцаанд аливаа үл ойлголцол үүсэхгүй байх ёстой. Гадаад улс орны хувьд Монгол Улсын Засгийн газар л бол Засгийн газар. Сонгуулийн өмнөх хойдхи гэдэг нь дотооддоо л чухал болохоос тэдгээрийн хувьд Монгол Улсыг төлөөлөх нэг л субьект. Танай Засгийн газартай тохиролцоод хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдсан, хувьцаа одоо надад байхгүй гэвэл тогтоолын энэ заалт хэрэгжих ямар ч боломжгүй учраас ийм заалт энэ тогтоолд байх шаардлага байхгүй юм.

-Таны хувьд хэрвээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг авбал үүнийг төлөх санхүүгийн боломж байгаа юу гэдэг асуулт тавьж байсан?

-Тогтоолын хоёрдугаар заалтаар “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-аас хувьцааг төрийн өмчид шилжүүлж авах үүргийг Засгийн газарт өгч, гуравдугаар заалтаар мөнгийг нь Хөгжлийн банкинд байршуулсан Засгийн газрын мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэрэг эх үүсвэрээс суутган тооцохыг Засгийн газарт үүрэг болгосон. Компани нь арбитрт хандана гэдгээ, Засгийн газар нь хувьцааг шилжүүлэн авахтай холбоотойгоор аливаа үүрэг хүлээж чадахгүй гэдгээ хэлж байгаа.

Засгийн газрын Хөгжлийн банк, ХХК-нд байршуулсан мөнгөн хөрөнгө нэг талаас төсвийн тухай хуульд заасан орлого, зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр, нөгөө талаас 580 сая ам.долларын гадаад төлбөр гүйцэтгэх эх үүсвэр учраас ийм хэмжээний мөнгө төсөвт байхгүй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга, Ч.Хүрэлбаатар хэлж, тогтоолыг батлахын эсрэг кноп дарсан. Төсвийн байнгын хорооны даргын хувьд өөрөөр байх боломжгүй учраас тэр байх. УИХ үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу хууль зөрчсөн ямар ч шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх  эрхтэй. Тэр тусмаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн зөрчлийг арилгуулах нь түүний үүрэг мөн боловч энэ удаагийн Тогтоолд заасан арга замаар биш, хууль тогтоомжид заасан арга хэлбэрээр нь  асуудлыг шийдвэрлэх боломж байсныг мэргэжлийн байнгын хороо харж чадсангүй гэж бодож байна.

Ж.Баярсайхан

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тов тодорхой зөв (202.9.41.158) 2017 оны 02 сарын 14

Эрдэнэтийг 2016 онд хувьдаа авсан гэх мөртөө 2012 оноос эхлэн ашиг орлогоо тооцоод авцан гэх дүгнэлт яриад байна лээ ш дээ. Тэгж аваад байвал хувьд очлоо гээд жирийн ард, төрийн албан хаагчид, тэтгэвэрийн хөгшдөд ямар ашиг байна. Тэгээд хувийн аж ахуй эрхлэгч томчууд нь улсаа худалдаад хямралд ороод юмны үнэ талийчлаа.Ер нь энэ ардчилал гэгч чинь ийм байх ёстой юм бол уу? Тийм бол чөтгөр шулам руугаа тонилог. АН ялсан бол ард түмэн алуулах байж шүү?

0  |  0
иргэн(202.9.41.22) 2017 оны 02 сарын 14

ЭЭ Хэнч мэдэхгүй энэ нэг гонгиносон юм АН-ы удирдлагын хэн нэг кулгайчийн суга, цавины бөөс чи хулгайд алдсан юм чинь хулгайчид байгааг хараад л хүнд сурталт шүүх нь хэзээ шийдвэр гаргаад авч өгөх болоо гээд л хараад сууж байх уу? Тэгсээр байтал тэр алдагдсан юм чинь нүдний чинь өмнө хэд хувираад дашийн шоог болдогийг мэдэхгүйдээ ингэж худлаа гуцаад байгаамуу? эсвэл би АН-ых тэдний суга цавины үс, өмхий хөлс нь учраас хамгаална, эсвэл хулгайг нь мэдээд хувь хусчихаад гуцаад байгаамуу? Дуугүй л шудрага явбал барав өмхий үтэгээ

0  |  0
иргэн(202.9.41.22) 2017 оны 02 сарын 14

ЭЭ Хэнч мэдэхгүй энэ нэг гонгиносон юм АН-ы удирдлагын хэн нэг кулгайчийн суга, цавины бөөс чи хулгайд алдсан юм чинь хулгайчид байгааг хараад л хүнд сурталт шүүх нь хэзээ шийдвэр гаргаад авч өгөх болоо гээд л хараад сууж байх уу? Тэгсээр байтал тэр алдагдсан юм чинь нүдний чинь өмнө хэд хувираад дашийн шоог болдогийг мэдэхгүйдээ ингэж худлаа гуцаад байгаамуу? эсвэл би АН-ых тэдний суга цавины үс, өмхий хөлс нь учраас хамгаална, эсвэл хулгайг нь мэдээд хувь хусчихаад гуцаад байгаамуу? Дуугүй л шудрага явбал барав өмхий үтэгээ

0  |  0
irgen(150.129.141.196) 2017 оны 02 сарын 13

ene abgai buurunhiileed yah be dee ih hurald garsan humuus hezeech bie daasan bodoltoi baihgui yumaa zaabal nam bolon bulegleliin haraa hynaltand baij tedniihee buruu uildeliig hamgaalah gej baih yumaa.

0  |  0
Иргэн(43.242.243.180) 2017 оны 02 сарын 13

Хулгайчийн хулгайлсан юм тодорхой байхад одоо хулгайчийн хувийн өмч нь болчихсон юм чинь эхлээд хүндэтгэе ч гэх шиг утгатай юм яриад байх албагүй. Угаасаа ч улсын мөнгөөр авчихсан шахам юм байна лээ. Элбэгдоржийг энэ суудлын бөглөө байх хугацаанд хууль шүүхээр шийдүүлнэ гэдэг нь соёлтойгоор хулгайгаа баталгаажуулъя гэснээс ямар ч ялгаагүй сонсогдож байна.

0  |  0
Иргэн(122.201.22.232) 2017 оны 02 сарын 13

Нарантуяа зөв ярьж байна. Их хурлын шийдвэр бөөн маргаан дэгдээх нь дээ

0  |  0
ЗОЧИН(183.81.169.59) 2017 оны 02 сарын 13

ЗӨВ БОДОЛТОЙ ХҮН БАЙНА ШҮҮ.

0  |  0
Top