Солонгост Монгол залууг хүний амь хөнөөсөн хэргээр баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 14

 БНСУ-д Монгол Улсын иргэн С-ийг баривчлан шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдаад байна. Солонгос улсын Кёнгбук дүүргийн цагдаагийн газраас Монгол залууг, Солонгос иргэний амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Энэ сарын 10-ны баасан гаригийн орой С нь хамт ажилладаг Солонгос улсын иргэн, 62 настай Кимийн аминд хүрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Талийгаачийн цогцосыг Цагдаагийнхан үйлдвэрээс холгүй орших уулнаас олсон аж. Харин монгол залууг ууланд нуугдаж байхад нь цагдаагийнхан баривчилжээ. Монгол Улсын иргэн С нь тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан гэнэ. Энэ талаар Гадаад харилцааны яаманд албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saraa. (66.181.189.102) 2017 оны 02 сарын 13

mongolchuud minee hunii nutagt neree bidoj uhamsartai baigaachee yamar hetzuu yumbedee. urdah ajilaa hiigeed bj boldoggui yum uu?

0  |  0
Top