Оросын зөн билэгч Виктория Райдос Монгол ирнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 14

 ОХУ-ын алдарт зөн билэгч, “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ялагч  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос гуравдугаар сарын 3-нд Монгол улсад ирэхээр болсон байна. Тэрээр өмнө нь 2016 оны зургадугаар сард анх удаа манай улсад ирж байсан юм. Оросын зөн билэгчдийн ялагчид дотроос хамгийн хүчтэйд тооцогддог түүний лекц гуравдугаар сарын 3-нд “SS club”-т 16:00 цагаас болох юм байна.

Лекцийн үеэр өвөг дээдсийн зан үйл гэж юу вэ, юунд хэрэгтэй тухай, таны өөрийн удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг тухай, өвөг дээдсээ дурсах, хүндэтгэх зан үйл, оюун санааны удамшил, таны амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай, үе удмаар нь хийсэн хараал үнэн үү, худлаа юу зэрэг асуултад хариулт өгөх ажээ.

Тэрээр хоёр хоногийн хугацаанд Монголд байрлах бөгөөд энэ хугацаанд түүнээс өөрийнхөө сонирхсон зүйлээ асууж болох аж.

 Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top