Цагдаагийн алба хаагчид гэр бүлээрээ цасны баярт оролцжээ

2017 оны 02 сарын 14

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Цэвэр агаар-Эрүүл цагдаа-2017” цасны баяр зохион байгуулжээ.

Цасны баяр оролцогчид чарганы уралдаан, олс таталт, цасны сумо, уулын оргил булаадах зэрэг спортын уралдаанаар өрсөлдөж, аваргуудаа тодруулан шагнаж, урамшуулсан байна.

Чарганы уралдаанд мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Э.Доржсүрэн, ахлах дэслэгч Н.Амарзаяа нарын баг, олс таталтын төрөлд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг, цасны сумо эрэгтэй төрөлд цагдаа жолооч ахлах ахлагч Э.Орхон, эмэгтэй төрөлд хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Өнөржаргал түрүүлжээ. Харин уулын оргил булаалдах төрөлд мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Нямжигжид, цагдаагийн ахлагч Э.Баясгалан нарын баг түрүүлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан бол нийлбэр дүнгээр Нийтийн хэв журам хамгаалах тасаг тэргүүлэв.

Алба хаагчид, тэдний гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд нийтэч, найрсаг уур амьсгал бүрдүүлэх зорилготой уг үйл ажиллагааг тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион явуулсан байна.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hurandaa(172.58.19.27) 2017 оны 02 сарын 14

Buunii nohoinuud.

0  |  0
Top