Авлига авсан Д.Даваасамбын хорих хугацааг сунгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 14

 Авлигатай тэмцэх газраас Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ аудитын хэлтэсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарыг   энэ сарын 6-ны өдөр баривчилсан. Тэднийг “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяраас авлига авсан хэрэгт баривчлан шалгаж эхлэсэн билээ. Цагдаагийн байгууллагаас П.Бүнчинжав, С.Баярхүү нарыг хэд хоног саатуулан шалгасаны эцэст батлан даалдат гаргасан байна. Харин Д.Даваасамбыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Түүний хорих хугацааг 14 хоногоор сунгасан байна.

Тэд 600 тонн самар БНХАУ-руу гаргах зөвшөөрлийг өгч авлига авсан гэх хэрэгт буруутгагдсан билээ. 

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.183.109) 2017 оны 02 сарын 15

Ene hun gadaadad tugssun gsn.......erkh medeltenuudiin zolius bolj bgaa uym bish biz de............

0  |  0
зочин(202.21.106.121) 2017 оны 02 сарын 14

Залуу хүнийг хохироох вий.Сайн учрыг нь олж шийтгээрэй

0  |  0
зочин(202.21.106.121) 2017 оны 02 сарын 14

Авилга авсан бол шийтгэнэ.Авилгал аваагүй бол бас авсан болгож шийтгэдэг аога байдаг гэсэн.Авилгал авахгүй болохоор нь авилгал өгөх гэж байгаа дүр үзүүлээд авилгатай тэмцэх газрыг дуудчихсан юм биш үү.Авилга өгсөн хорчингуудыг өөрсдийг нь шийтгэхгүй бол дараагийн хүнд дахиад авилгал өгнө шүү дээ.Авилгал өгч байгаа үед нь авилгалтай тэмцэх газрынхан барьсан гэхээр сонин санагдахгүй байна уу.

0  |  0
зочин(103.10.23.210) 2017 оны 02 сарын 14

Нөгөө 2 нь Самбад хэргээ чихэж дэ

0  |  0
Зочин(103.229.123.251) 2017 оны 02 сарын 14

Гадагш нь самар гаргах эрхийн зевшеерлийг олгодог эрх гэдэг чинь шуналтны шунал тачаалыг ихээр хеделгеж байгаагийн илрэл билээ.Аягуйдвэл тэр унтамхай сайд нь зуудэндээ тэр зевшеерлийг егехдее менге тегрег энэ тэр аваарай гээ биздээ.Сонгуулийнхаа Еренхий менежэрээр сайн ажилласан тул менге амар олох суудлаар шагнасан нь гай болждээ! Ийм тус гэж байхуу?

0  |  0
зүг(202.21.112.2) 2017 оны 02 сарын 14

Ха ха шоронд нь хатаа

0  |  0
зочин(66.181.187.143) 2017 оны 02 сарын 14

Самар хилээр гарч л байвал сайн биз дээ. Самарын үнэ унаад байна. Улсаас идчихсэн биш. Төр түмнээс идэчихсэн мөнгө хэдэн их наядаар гараад байхад юу хийсэн юм.

0  |  0
Top