ЦЕГ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн даргыг томиллоо

2017 оны 02 сарын 15

Цагдаагийн ерөнхий газрын дэргэд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл үйл ажиллагаа явуулах дүрэм, журамтай.

Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийг салбар зөвлөлийн даргаар томилсон шийдвэрийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа Цагдаагийн ерөнхий газарт боллоо.

Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба “Салбар зөвлөл ажиллана гэдэг нь төрийн албаны төв байгууллагын чиг үүргийн тодорхой хэсгийг салбар зөвлөлийн эрх мэдэлд шилжүүлж байгаа гэсэн үг юм. Тийм учраас Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжаад энэ салбарын боловсон хүчний сонголт, сонгон шалгаруулалт, сургалт, чадавхжуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, Төрийн албаны зөвлөлийн өмнө хариуцах учиртай юм. Ер нь Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл энэ чиг үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Учир нь, өмнөх жилүүдийн дүнгээс үзэхэд Цагдаагийн ерөнхийн газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжсон. Байр эзлүүлэн дүгнэхэд тогтмол эхний таван байрт жагсдаг, амжилттай ажилладаг. Цаашид энэ амжилтаа бататгаж, шинээр батлагдсан хуулиа хэрэгжүүлж, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ илүү сайн биелүүлж ажиллах зорилт цагдаагийн байгууллагад тулгарч байна. Энэхүү зорилтоо ханган биелүүлэхэд салбар зөвлөл үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэдэг бүрэн итгэлтэй байгаа” гэж ярилаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргыг томилсон шийдвэр гардуулах үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, дэд дарга, дэд комиссар Ч.Болдбаатар нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.251) 2017 оны 02 сарын 14

Монгл улс цагдаа шиг цагдаатай байсан үе саяхан...Тэмүүжин тэнэгийн лайгаар цагдаагийн байгууллага, цагдаагаар тоглоод дуусгачих юмдаа.Пүрэв генералын үед Монгол цагдаа дахин сэргэж, нэр төртэй, өмч хөрөнгөтэй, орлх оронтой болсон нь Пүрэв генерал, тэр үеийн ЦЕГ-ын тамгын газрын дарга Баярмагнай хурандаа нарын зөв удирдлага , зохион байгуулалтын үр дү байсан юм!

0  |  0
Top