Ким Жон Намын үхэл ба Ким Чен Ирийн долоон хүүхдийн эмгэнэлт хувь заяа

2017 оны 02 сарын 15

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Нам-ыг Малайзын нэгэн нисэх онгоцны буудалд хөнөөжээ.

Энэ тухай Yonhap агентлаг эх сурвалжаа дурдалгүйгээр товч мэдээлэв.

Харин Өмнөд Солонгосын Chosun кабелийн телевиз засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлснээр, Ким Жон Нам-ыг Малайзын нисэх онгоцны буудалд явж байхад нь үл мэдэгдэх хоёр эмэгтэй түүнийг хортой зүүгээр хатган амийг нь хөнөөжээ.  Сэжигтэн этгээдүүд хэргийн газраас оргон зайлсан байна.

Reuters-ийн мэдээлснээр, Малайзын цагдаагийнхан одоохондоо Ким Жон Нам амиа алдсан гэдгийг батлаагүй байна. “БНАСАУ-ын иргэнийг Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн боловч тэрбээр эмнэлэгт очих замдаа нас барсан. Цогцсыг таниулах ажиллагаа явагдаж байна” гэж Малайзын хууль сахиулах байгууллагын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв.

Ким Жон Нам бол БНАСАУ-ын удирдагч асан Ким Жон Ир-ийн том хүү нь юм. Түүний эх нь Умард Солонгосын нэрт жүжигчин Сон Хе Рим ажээ.

Ким Жон Нам нэг хэсэг БНАСАУ-ын удирдагчийг өв залгамжлах хамгийн их магадлалтай хүнд тооцогдож байсан юм. 2001 онд тэрбээр Япон руу хуурамч паспортоор нэвтрэх гэж байгаад баригджээ. Энэ явдлаас хойш Ким Жон Нам Макаод амьдарч байсан талаар мэдээллийн эх сурвалжид дурьджээ.

Ким Чен Ирийн долоон хүүхдийн эмгэнэлт хувь заяа

 

14328067365566e550ddec7

Умард Солонгосын харгис удирдагчийн талаар хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Түүнийг эхээсээ долуулаа гэдгийг ч сонсоогүй байж болох юм. Учир нь түүний гэр бүлийнхний талаарх мэдээлэл хэзээд хатуу нууцлагдсаар ирсэн билээ. Умард Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ир нас барсны дараа оршуулах ёслол дээр нь ч ар гэрийнхэн нь харагдаагүй гэдэг. Тэгвэл энэ удаад Ким Чен Уны гэр бүлийнхний талаар мэдээллийг хүргэхийг зорилоо. Түүний долоон ах дүүсийн ихэнхи нь өөд болж, цаазлуулахаас гадна өөр улсууд руу цөлөгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top