Орон сууцны ҮНЭ хэд байна вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 15

 Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 01 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа.  Энэхүү судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,987 орон сууцны үнийг хамруулжээ.

 2017 оны 01 дүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 2.8%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 7.2%-иар тус тус буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 4.6 хувиар (жилийн өсөлт) буурсан нь орон сууцны үнийн индексийг бууруулахад нөлөөлсөн байна.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 2,047,000 төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.01 хувиар өссөн байна.

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 72,764,000 төгрөг болж өмнөх сараас 1.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар тус тус буурсан байна.

Сүхбаатар дүүрэгт хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мргэн(202.179.23.81) 2017 оны 02 сарын 15

Барьсан байшингаа ард түмэндээ зээлээр өгөөд сар бүр мөнгөө тооцож аваач одоо ийм хямралтай үёд авах хүн байна уу .8 10 хувийн зээл ч.гэх шиг бөөн бичиг баримт шаардаж хүн залхаадаг барьсан компани өөрийн зээлдээ оруулаад гэрчилгээг нь барьцаанд аваад л болоо ш дэ тэгвэл зарагдана.шүү

0  |  0

Top