Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт”-ийн эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна

2017 оны 02 сарын 15

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, бие даасан хоёр, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33, УИХ-ын тогтоол долоог тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. 2016 оны төсвийн тодотголыг хийхдээ сахилга батыг хангуулах, хариуцлагыг сайжруулах, тоо бүхэн үнэн зөв, бодитой байлгахын төлөө ажилласан. Харин 2017 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа нэгдмэл байдлыг хангаж, сахилга, хариуцлагыг сулруулах нөхцөлд хатуу арга хэмжээ авах, зарлагыг бодитой тооцох зарчмыг баталсан. Мөн төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарчмыг баримталсан” гэв. Мэдээллийн дараа Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Хөгжлийн банкны тухай хуулийг батлуулах асуудал дээр та эсрэг байр суурьтай байсан ч УИХ баталсан. Хөгжлийн банк бие даан ажиллах боломж бололцоо эрх зүйн хүрээнд бүрдэж чадсан уу?

-Хөгжлийн банкны хууль дээр миний байр суурь бол маш тодорхой байсан. Гурван долоо хоногийн өмнөөс Хөгжлийн банкны асуудлаар ОУВС болон олон улсын өндөр түвшинд ажилладаг экспертүүдийн саналыг авч хуульд тусгах ёстой гэдэг байр суурийг хатуу баримталсан. Учир нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид Хөгжлийн банкнаас нэлээд гашуун туршлага хуримтлуулсан. Тэгсэн мөртлөө тэр Хөгжлийн банкны хуулийг хуучин хэлбэрээр нь зүтгүүлээд байсан л даа. Би Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллаж чаддаг, Засгийн газрын баталгаагүйгээр хөрөнгөө босгочихдог, үйл ажиллагаа нь ил тод, улс төрийн оролцоогүйгээр бие даасан байдлаар шийвэр гаргадаг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай нягт ажиллаж чаддаг ийм л банк болоосой гэж хүсч байр суурь илэрхийлж байсан. Миний хүсч байснаар батлагдсан. Би өөрөө ОУВС-гийнхантай уулзаж 13 санал авсан. Энэ саналуудыг бүгдийг нь тусгаж байж баталсан. Өмнө нь гурван долоо хоногийн турш зүтгүүлээд байхын оронд анхнаасаа олон улсын экспертүүд, ОУВС-гийн саналыг аваад тусгачихсан байсан бол энэ хууль хэл амгүйгээр батлагдчих л байлаа. Заавал юм шиг зүтгүүлээд дараа нь тэр экспертүүдийн саналыг аваад нэг хоногийн дотор өөрчлөлт хийж батлах шаардлагагүй байсан.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Та энэ асуудалд эсрэг байр суурьтай байсан?

-Би “Эрдэнэт”-ийн асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Нэгдүгээрт, хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна вэ. Хэрвээ тухайн үеийн Засгийн газар үгүй гээд хэлчихсэн бол өнөөдрийн энэ байдалд орохгүй байсан шүү дээ. Тэгэхээр Ажлын хэсгийн дүгнэлтэд улстөрчид, тухайн үед шийдвэр гаргаж байсан Ерөнхий сайд, асуудал хариуцаж байсан сайд нарт ямар хариуцлага тооцох тухай ширхэг ч өгүүлбэр байхгүй. Ийм байр сууриар би эсрэг санал өгсөн. Хоёрдугаарт, бид сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийнхөө хэмжээгээр дэлхийд нэгдүгээр байрт ороод явж байна. Ийм нөхцөл байдалд ихээхэн хэмжээний доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь цаг үеэ олсон зөв шийдвэр үү. Бид олон талаас нь харж үзэх ёстой байсан болов уу гэж үзэж байгаа. Мөн “Эрдэнэт”-ийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй гэдгийг би удаа дараа илэрхийлж байсан. Яагаад гэвэл, 2009 оны долдугаар сарын 7-ны УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензийг эмхэлж цэгцэлсэн асуудал байдаг. Тухайн үеийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүнг үндэслэсэн. Энэ нь зургаан жил Арбитрын шүүхээр яваад эцэстээ Монгол Улсын Засгийн газар 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүхнийг эргэцүүлж үзэж байгаад шийдвэрээ нэлээд нухацтай гаргах ёстой байсан. Ийм байр сууринаас хандаж байсан гэдгээ хэлье. Миний энэ байр суурь одоо ч хэвээрээ байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компани олон улсын Арбитрын шүүх дээр асуудал очиж магадгүй гэж Ерөнхий сайдад захидал ирүүлсэн байна лээ. Та дараагийн үүсэх нөхцөл байдлыг хэрхэн таамаглаж байна?

-Ямар маргаан яаж үргэлжлэхийг би мэдэхгүй. Гэхдээ эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

-Төсвийн тодотгол хийгдэх үү. Хийгдвэл ямар чиг баримжаатай байх бол?

-Засгийн газар ОУВС-тай гэрээ хэлцэл хийж байгаа. Хэрэв одоогийн хийсэн төсөв дээрээ тодотгол хийх шаардлагатай гэж хоёр тал тохиролцсон бол төсвийн тодотголыг хийнэ. ОУВС, Засгийн газар хоёр нэг зүйл тохирлоо гэж бодъё. Тэр тохирсон зүйлээ Засгийн газар биелүүлэх ёстой. ОУВС бас тохирсон зүйл дээрээ цаанаа холбогдох шийдвэрээ гаргуулах ёстой. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр Монголтой тохирсон тохироогоо оруулж, батлуулж, дэмжүүлэх ёстой. Тэгж байж энэ хөтөлбөр хэрэгжих тухай яригдана. Монголын тал бол ОУВС-тай тохиролцсон зүйлүүдээ бас шийдэх учиртай. Тэр тохиролцсон зүйлийн дотор хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлаж холбогдох өөрчлөлтүүдийг оруулж өгнө. Хуульд өөрчлөлт оруу­лах­гүй байхаар тохиролцсон бол чуул­ган хуралдаад байх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Нарийн мэ­дээл­лийг Засгийн газар өгөх байх. Энэ долоо хоногт багтаж Засгийн газар, ОУВС хоёр эрмэлзэх захидал буюу эрмэлзэх зүйлээ олон нийтэд гарч мэ­дээлнэ гэдэг зүйлийг надад хэлж байсан. Үүнээс өөр мэдээлэл алга.

Ж.Баяр

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuya(59.153.114.90) 2017 оны 02 сарын 21

Unen yarisan bna. Erdenetiin asuudal Odoo whelk bna daa. Ih hural shuuh bush. Odoo shuuh shiidne

0  |  0
Зочин(202.70.46.233) 2017 оны 02 сарын 17

Бусдын тависан өрөнд шахагдан , бид Эрдэнэтийг луйвардуулж болохгүй, Өр тависан эрх баригчид, луйварчид энэ улсыг цуцааж байж луйвараа хийсэн, зорилго нь ч тийм. Өрөнд баригдаж юмаа үнэгүйдүүлэх шаардлага байхгүй

0  |  0
Зочин(202.70.37.34) 2017 оны 02 сарын 17

Эрдэнэтийн 49%-д сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй, нухацтай хандах хэрэгтэйч гэх шиг энэ нөхөр цаг нөхцөөгөөд, удаашируулж, байдлыг улам хурцатгаад хулгайч нарыг өөгшүүлээд төрийн өмчийн өмчийг хулгайгаар авч болноо гээд бөөрөнхийлөөд суугаад суугаад байх юум бна л даа. Ёстой хумсаа нуусан муур шиг, үнэн нүүр царайгаа олон түмэнд харуулж чадлаа даа чи. Бодсоноос өөр бүтэхгүй нөхөр бнаа Хүрэлбаатар чинь. Албан тушаал авбал ард түмний төлөө бгаа дүр эсгэж, албан тушаал өгөөгүй бол гоморхож эсрэг ярьж луйварчдын талд орж засаг төрийнхөө нэр хүндийг унагахын төлөө яваад бгаа нь харагдаад бна.

0  |  0
man(202.70.41.206) 2017 оны 02 сарын 16

ene chini zysee xuvvirgasasn xulgaich jinxene luivarchin elbegiiin buuuniii noxoinuudiin neg shyyydeeerxogiiin durvud

0  |  0
zochin(202.179.25.110) 2017 оны 02 сарын 16

ug ni Hurelbaatar gaigui hun Zasgiin gazraa ene huneer tolgoiluulchihgui Soyoltoi bolowsroltoi hun baih gej boddog uur bas J. Enhkbayar b.na dajgui humuus shuu

0  |  0
Gg(122.201.23.226) 2017 оны 02 сарын 16

Ulsaas urvasan nohoi bn ene chin

0  |  0
Ds(122.201.23.226) 2017 оны 02 сарын 16

Eebiid bazuulj de

0  |  0
Монгол(112.72.11.108) 2017 оны 02 сарын 15

Асуудалд арай амьдралтай, учиртай ханджээ

0  |  0
ШҮҮХЭД ИТГЭХЭД ХЭЦҮҮ(202.9.40.224) 2017 оны 02 сарын 15

ХҮН ЭНГИЙНЭЭР БОДХОД Л ШҮҮХ ДЭЭР ГАРНА ГЭЖ ИРГЭД БОДОХ БОЛОВ Ч ЖИНХЭН ДЭЭ ШҮҮХ МААНЬ ЯМАР БИЛЭЭДЭЭ ШУУД Л ХЭРЭГИЙН БАРИМТЫГ ХЭРГЭСГЭХГҮЙ ГЭДЭГ МОНГОЛЫН ШҮҮХЭД ИТГЭХЭД БЭРХ БОЛСОН ОДОО АРГАА БАРАХДАА ГАДААДЫН ШҮҮХЭД ХАНДАЛТАЙ БИШ УУЛ НЬ ШҮҮХ ХАМГИЙН ШУДРАГА БАЙХ ЁСТОЙ БОЛОВЧ МОНГОЛД ХАМГИЙН ХУЛХИ ШҮҮХИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРСӨДДӨӨ ТОХИРУУЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ БИЙ БОЛГОСОН ИТГЭХЭД ХЭЦҮҮ ДЭЭ ШҮҮХИЙН ЦЭЦ НЬ Ч ЯЛГААГҮЙ.

0  |  0
mgl(73.75.14.37) 2017 оны 02 сарын 15

Ene huniig uls turuus Archij huliin huglah heregtei UBS hun bun bush gej unen ug yum ba

0  |  0
ард(103.26.194.110) 2017 оны 02 сарын 15

Энэ чинь хүний адаг шдээ

0  |  0
Иргэн(103.229.123.66) 2017 оны 02 сарын 15

Юм авсан бна даа новш гэж энэ дээ. Хууль зөрчсөн нь хэд хэдэн үндэслэлээр батлагдсан шүү дээ. Хүрэлбаатарыг овоо юм гэж бодож бсн тэнэг драк эх орноосоо урвасан хулгай байж дээ!!!!!

0  |  0
Баяд(150.129.140.203) 2017 оны 02 сарын 15

Сайд болж чадаагүй хорсол нь одоо болтол тайлагдаж чадахгүй яваа бага ястан дөө.

0  |  0
Turuu(43.242.242.168) 2017 оны 02 сарын 15

Yum avchihjildee

0  |  0
Монгол(103.26.192.190) 2017 оны 02 сарын 15

Энэ амисгаа оюутан байхдаа эхнэрийнхээ ард орсон юм байсан албан тушаал аваагуй гээд эсрэг тогломор аядаж байгаа нь илт байна. Эр хуний шинжгуй хорчин ядуу сэтгэлгээнээсээ салж чадахгуй нь лдээ

0  |  0
Монгол(103.26.192.190) 2017 оны 02 сарын 15

Энэ амисгаа оюутан байхдаа эхнэрийнхээ ард орсон юм байсан албан тушаал аваагуй гээд эсрэг тогломор аядаж байгаа нь илт байна. Эр хуний шинжгуй хорчин ядуу сэтгэлгээнээсээ салж чадахгуй нь лдээ

0  |  0
unshigch(73.133.21.152) 2017 оны 02 сарын 15

Hutsdag haltar ve.

0  |  0
өөаах(122.254.111.170) 2017 оны 02 сарын 15

Хулгайч луйварчидыг яагаад үхэн хатан өмгөөлөөд байна вэ. Хахууль авсан юм уу

0  |  0
Top