C.Баярцогт:Улс төрд орж байгаа хүн хэзээ ч гоншгонож болохгүй, өгүүлэл тавьж болохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 15

Ардчилсан залуучуудын холбоо болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хамтран өчигдөр /2017.02.14/“ Ололт-Сорилт-Боломж” хэлэлцүүлэгийг “Корпорэйт” зочид буудлын “Улаанбаатар” танхимд  зохион байгууллаа. 

Тус  хэлэлцүүлэгт Ардчилсан залуучуудын холбооны удирдлагын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг, есөн  дүүргийн төлөөлөл болсон нийт 112 хүн оролцож, 2017-2020 онд холбооноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, стратеги чиглэлүүдээ тодорхойлов.

Хэлэлцүүлэгт АЗХ-ны ерөнхийлөгч С.Дэмчиг “Холбооны бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө” сэдвээр, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Улс төр дэх залуучуудын оролцоо”  сэдвээр тус тус  илтгэл тавьсан юм.


УИХ-ын гишүүн асан С.Баярцогт  илтгэлийнхээ эхэнд “Миний нэр хүнд унасан энэ үед үгийг маань сонсох гэж залуучууд маань урихад би маш их гайхаж хүлээж авсан. Гэхдээ манай залуус хайрцагнаасаа гарч сэтгэж байгаад баярласан” хэмээв.  Ингээд түүний хэлсэн үгнээс дараах ишлэлүүдийг онцлон хүргэж байна.

  • -Бид ардчилсан улс орноос илүүтэй тусгаар тогтносон улс байх ёстой гэсэн хүсэл эрмэлзэл дээр ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан. Тэр үед хойд хөршид Горбачевын эхлүүлсэн өөрчлөн байгуулалт бидэнд их нөлөөлсөн. 
  • -Чи үргэлж бэлтгэлтэй байх юм бол азтай байна гэсэн үг. 23-тай УБХ-ын гишүүн, АИХ-ын депутат болно гэдэг чи үнэхээр азтай байна гэж хүмүүс надад хэлдэг. Харин би аз гэдэг бол үргэлж бэлтгэлтэй байхыг хэлдэг гэж ойлгодог.
  • -Их ном унших тусам миний явах чиглэл тодорхой болдог. Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтдог гэж Д.Сүхбаатар хэлсэн байдаг шүү дээ. 
  • -Хүн мөрөөдөж чадаж байгаагаасаа илүү их амжилт гаргана гэж байдаггүй гэж Бенжамин хэлсэн байдаг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бид гурван зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт, баримталж буй зарчмыг нь дагаж дуурайх, үлгэр дуурайл авах хүнтэй болох хэрэгтэй. Хоёрдугаарт, халамжлан хүмүүжүүлэгч буюу багштай болох хэрэгтэй. Чиний бизнес нэг тэрбум төгрөгөөр эргэлддэг бол чиний багш 10 тэрбум төгрөг эргэлдүүлэх чадвартай байна гэсэн үг. Гуравдугаарт, өөрөөсөө илүү хүнтэй нөхөрлөх хэрэгтэй. 
  • -Монголчууд бид биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөөд зас гэж ярьдаг. Бие засах гэдгийг үргэлж сур, үргэлж өөрийгөө эр, таньж мэд гэж ойлгодог. Гэрээ засах гэдэг бол надаас хамааралтай бүх хүнийг хайрлахыг, төрөө засах гэдэг бол бүх хүнийг хайрлахыг хэлдэг. 
  • -Хүн өөрөө ч мэдэлгүйгээр өгснөөсөө дандаа илүүг авдаг. Тиймээс аль болох ихийг бусдад өгч байх хэрэгтэй. 
  • -Улс төрийн хамгийн сайн менежер бол аймаг, сум, дүүргийн нам, түүний дэргэдэх бүтцийн байгууллагуудын дарга нар байдаг. Энэ хүмүүс хийж байгаа ажилдаа маш их цаг зардаг ч гэлээ тэр хэрээрээ их зүйлийг авдаг. Энэ бол өөрийгөө хөгжүүлэх, туршлагажих явдал юм. Улс төрд орж байгаа хүн хэзээ ч гоншгонож болохгүй, өгүүлэл тавьж болохгүй, бусдаас сайшаал магтаал ч хүлээх хэрэггүй. Энэ бол чиний л сонголт. 
  • -Би гал дундуур ороод гарсан, юу ч харагдахгүй утаан дундуур гарсан, би дурлаад хаягдсан. Би бүх зүйлийг туулж өнгөрүүлсэн. Энэ бүхний эцэст өнөөдрийн би бүтсэн.
  • -Би МЗХ-ны ерөнхийлөгч болохдоо 24 настай байсан. Нас залуу ч гэлээ миний ард маш сайн баг байсан. Найз нөхөд нь ганзагын наймаанд явж байхад тэдэнд маш хүнд байсан. Тиймээс би багийнхандаа долоо хоног бүр лекц сонсгосноор тэдэнд ирээдүйдээ итгэх итгэл өгч чадсан. Тэд үүнийхээ төлөө тухайн үед наймаа хийснээсээ илүү их зүйлд хүрч чадсан. Тэр багт байсан хүмүүсийг нэрлэвэл Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Д.Оюунхорол, ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр гээд амжилттай яваа олон хүнийг нэрлэж болно" гэв.

 

Хэлэлцүүлэгт оролцогчид тус уулзалтаар Ардчилсан Залуучуудын Холбооны төв болон орон нутгуудын удирдлагууд холбооны  цаашдын зорилт, хөгжлийн талаарх чиг шугамаа тодорхойлон, ололтоо бататгаж, сорилтыг даван туулж, боломжийг бүтээлчээр ашиглан, намынхаа болон нийгмийн шинэчлэлд манлайлан оролцох болно гэдгээ илэрхийллээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayartsogtiin shoron(27.145.43.193) 2017 оны 02 сарын 18

74 saya dollar shdee ene ard erged ter 9.2 sayad ni itgesen heveer l yavna daa yaanaa. 9.2 chin mai gd butsaagaad oghod belen buunii nohoi ni yum shdee 74 saya hadgalamjtai barimt swiss bank tmaga temdegtei gargasan bichlegee martaa yu mongolchuudaa

0  |  0
Монгол(202.9.40.156) 2017 оны 02 сарын 17

Баярцогтын хувьд одоо улс төрийн үхдэл болсон. Чиний дурдаад буй нэр бүхий нөхдүүдбүгд эр хүндээ алдаад байгаа . Монгол маш их гай тариад байгаа нөхдүүд шүү!

0  |  0
zochin(203.91.117.8) 2017 оны 02 сарын 16

Ene bol bolobcroltoi jinhene uls tor ch zaluu zalhuu ch suugaagvidee odiid amjiltand hvrsen muu er baisan bol ymtai ch bolj chadahgvi ene zaluu shig baij chadaagvi baij hii hii bvv haraa oorsdod tani muu nvgel gej baidag ym

0  |  0
Баасан(150.129.141.95) 2017 оны 02 сарын 16

Баярцогтоо чиний нэр хүнд унаагүй энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал Хэсэг хугацааны дараа чиний хийсэн бөгөөд хэлсэн ярьсныг чинь ойлгох цаг ирнэ

0  |  0
ffff(202.70.38.98) 2017 оны 02 сарын 16

CHI MUU MAL SAINAA UZEHGUI DEE

0  |  0
IP(202.179.31.110) 2017 оны 02 сарын 16

Хүн өөрөө ч мэдэлгүйгээр өгснөөсөө дандаа илүүг авдаг. /хэргээ хүлээжээ/

0  |  0
оффшор(203.91.112.186) 2017 оны 02 сарын 16

лай болно шүү новшоо

0  |  0
$$$$/(202.9.42.84) 2017 оны 02 сарын 16

их мартамхай хүний хэлсэн ярьсанд итгэх хэрэггүй ээ гэж

0  |  0
Иргэн(103.229.121.104) 2017 оны 02 сарын 16

Үйлийн үр гэдэг зайлшгүй

0  |  0
Зочин(27.123.214.108) 2017 оны 02 сарын 16

Би гэдэг өвчнөөр өвчилсөн Офшорчин одоо болтол засраагүй байна. БИ БИ БИ БИ ...

0  |  0
зэээ(66.181.185.84) 2017 оны 02 сарын 15

Олон улсын баримт бичигт Хятадын Монгол гээд тодорхойлолт хийсэн хүн ямар нүүрээрээ Монгол улсыг төлөөлж чадах вэ?! Монголчуудыг дэндүү доромжилж байна бус уу !!! Энэ хүн Монголын Төрийн хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой Тийм байж Монгол Залуучуудад Лекц унших

0  |  0
irgen(202.70.46.222) 2017 оны 02 сарын 15

Ene uy gd bgaa mal? Hudakch hulgaichaaraa tokgoilj bj chi unexeer uls ex ornoosoo nuugdaj hulgai hiij oor ulsad hadgalsan mongoo huleen zovshoorood ulaahgvi suuj bsanaa martaa uyy

0  |  0
irgen(202.70.46.222) 2017 оны 02 сарын 15

Ene uy gd bgaa mal? Hudakch hulgaichaaraa tokgoilj bj chi unexeer uls ex ornoosoo nuugdaj hulgai hiij oor ulsad hadgalsan mongoo huleen zovshoorood ulaahgvi suuj bsanaa martaa uyy

0  |  0
zochin(66.181.187.155) 2017 оны 02 сарын 15

za archaagui hulgaich min chamaig harahleerel uur hureed bna al min

0  |  0
Kk(122.201.31.190) 2017 оны 02 сарын 15

Batuul gonshignood bgaa yum bn ldaa kkk

0  |  0
НКВД(103.229.123.251) 2017 оны 02 сарын 15

Залуучуудад оффшорт яаж менге байршуулах, терийн болоод тесвийн менге яаж хулгай хийх, хятадын талд яаж ажиллах арга туршлага заасан юм биздээ? Хэзээ нэг цагт хийсэн булайгийнхаа телее хариуцлага хулээж, шоронгийн атамануудын жогорхой долоох цаг чамд ирнээ ирнэ! Одоо чи оффшорын хичээл заагаад галзуурч л бай!

0  |  0
к.д(66.181.184.250) 2017 оны 02 сарын 15

Анхдагч офшорчин арга туршлагаасаа арын эгнээний аравгар залуустай хуваалцав..баярцогт бол засрах аргагүй луйварчин,,,.бас.хууртаж дахин дахин тэнэгтэв ээ.....

0  |  0
Зочин(178.197.232.93) 2017 оны 02 сарын 15

Mongol ulsiin herengiig gonchgnogui jusalsnaa sain medej bain shuu ene hun

0  |  0
oyunaa(108.70.173.253) 2017 оны 02 сарын 15

chi yi hiisen ene eh oron nyrj unalaash dee hun bolgon zeeltei utaa gej aimaar 25 jil ta nar yadahdaa 4 uuliinhaa baraag harah geh hotiin shiljiltiig buur ehnees n tavsan bol zugeer baisiin hodoo oron nutgiin ulsuud buur suuliinarvan horin jil orj irlee sh dee iim haimramjgyi teneguud yim daa ta nar mon mongolchuud olsoj ehellee

0  |  0
Амгаа(103.9.90.230) 2017 оны 02 сарын 15

Сэтгэлгүй бол юу ч үгүй гэсэн үг дээ

0  |  0
ард(103.26.194.110) 2017 оны 02 сарын 15

Офшор Баярцогт хуужаагийн офшорт нуусан 9 сая доллар буюу 30-аад тэрбум төгрөгийг хурааж хандивын дансад хий

0  |  0
зочин(202.179.23.63) 2017 оны 02 сарын 15

АЗХ холбоо гэж , нэр хүнд нь навс унаж Монголын Ард түмний зэвүүцэл дургүйцлийг төрүүлсэн, өөрийгөө гадны оронд Монголын гэж бүртгүүлэхээсээ ичиж ХЯТАДЫН Баярцогт бүртгэлтэй энэ үгийг мэдсээр байж үгийн сонсоод сууцгааж байдаг, МАЗ-ын холбоо гэж ямарч нийгмийн идэвхигүй сайхан нэрнээс цаашгүй холбоо юм дөө, Та бүхэн гадны Улс орны залуучуудаас ичмээр юм ,

0  |  0
Зочин(103.212.119.141) 2017 оны 02 сарын 15

Монголын баялгаа монголынхоо хегжилд авчирах гэрээ хийхгуй офшортон Хятадын монгол гэж байгаа ЕС зуйгуй хун шуу

0  |  0
irgen (112.72.11.117) 2017 оны 02 сарын 15

Olon tumend ulc ornoo idej gazar shoroogoo zarah tuhai iltgeh biz .zaluu hun ert ner hundgui bolj dee .

0  |  0
лл(103.10.22.2) 2017 оны 02 сарын 15

юу ч яриад хэрэггүй дээ. зарим хүнд өөрийн чинь мөнгө л чухал байгаа байх. тэгээд л энд тэнд урьж байхгүй юу

0  |  0
мартагнуур(103.57.93.145) 2017 оны 02 сарын 15

Эх орнон газар нутгаа худалдсан хүнийг яах ёстой вэ...

0  |  0
bv(202.9.40.208) 2017 оны 02 сарын 15

Komynist ornii komsomolin syrgyylid syrch bsan saihanbalag ene hyja bayrtsogtin bolobsrol gej yu bhab zali syra biz udii naslahda

0  |  0
bv(202.9.40.208) 2017 оны 02 сарын 15

Komynist ornii komsomolin syrgyylid syrch bsan saihanbalag ene hyja bayrtsogtin bolobsrol gej yu bhab zali syra biz udii naslahda

0  |  0
bv(202.9.40.208) 2017 оны 02 сарын 15

Komynist ornii komsomolin syrgyylid syrch bsan saihanbalag ene hyja bayrtsogtin bolobsrol gej yu bhab zali syra biz udii naslahda

0  |  0
bv(202.9.40.208) 2017 оны 02 сарын 15

Komynist ornii komsomolin syrgyylid syrch bsan saihanbalag ene hyja bayrtsogtin bolobsrol gej yu bhab zali syra biz udii naslahda

0  |  0
иргэн(202.179.23.81) 2017 оны 02 сарын 15

Баярцогт мэдлэг боловсролтой залуу нь үнэн.гагцхүү мөнгө чамайг нэр хүнд улс орондоо хийж бүтээх цаашид улс төрд орох бүгдийг хаасан та эх орон ард түмэндээ сайн үйлс.хийж хадгалсан мөнгөө ядуу ард түмэндээ хэрэгтэй ажил хийж цайруулах хэрэгтэй лэ

0  |  0
Гуц(112.72.11.105) 2017 оны 02 сарын 15

Зайл аа чи Монгол улсад гай болсонуу гэхээс гавъяа байгуулж байсан уу

0  |  0
хуц хуц(202.21.118.101) 2017 оны 02 сарын 15

хулгайч нарт хэзээ ч үнэн байхгүй шүү

0  |  0
иргэн(103.229.120.253) 2017 оны 02 сарын 15

C.Баярцогт:Улс төрд орж байгаа хүн хэзээ ч гоншгонож болохгүй, өгүүлэл тавьж болохгүй, харин хулгай хийж болно /олигтойхон/

0  |  0
mongol(202.131.230.238) 2017 оны 02 сарын 15

ur udmaar n ustgah yum

0  |  0
Мгл(202.70.46.239) 2017 оны 02 сарын 15

Чайна баярцогту зуваа

0  |  0
fdbdf(188.166.91.5) 2017 оны 02 сарын 15

avilgiin hicheel zaasan uu, uls oron yamar baidald baina

0  |  0
зочин(103.23.51.3) 2017 оны 02 сарын 15

Гал сөнөөгчийн мэргэжилгүй байж, гал дундуур ,юу ч харагдахгүй утаан дундуур олз хайж гүйж ороод ,их зүйлийг өөртөө харагдахгүй ч гэсэн тэвэр тэвэрээр авч гарч чаджээ,харин бусдыг нь шатааж,монголын ард түмнийг үгүйрүүлжээ, гал сөнөөгч орсон бол кармандаа хийх гэж цаг алдалгүй шланктай ус цаг алдалгүй цацаж, тэр обьект ,эд хогшил хагас нь ч гэсэн үлдэх байсан байх,новшийн хужаа минь.

0  |  0
555(202.131.227.171) 2017 оны 02 сарын 15

Уул нь Сангажавын Баярцогт гэдэг байсан одоо солигдоо Гадаадын Баярцогт гэдэг болоо юу. Г. Баярцогт гэсэн байна

0  |  0
Top