Валентины баяраар ганц бие хүмүүст тэврэлт бэлэглэдэг “романтик” нохой

2017 оны 02 сарын 15

Өчигдөр болж өнгөрсөн хайрын баяр Валентинаар ганц бие хүмүүс хос залууст цагаахан атаархсаар өнгөрөөсөн бизээ. Гэхдээ тэд ганцаардаж суухаар Нью Йорк хотод очих хэрэгтэй байжээ.

 

Нью Йоркийнхон  Louboutina нэрт голден ритриевер нохойг андахаа больжээ.

 

 

Ялангуяа Валентины баяраар...

 

 

Яагаад гэвэл, Louboutina Валентины баяраар эзэнтэйгээ хотын гудмаар зугаалж, ганц бие яваа хүмүүст тэврэлт бэлэглэдэг аж.

 

 

Энэ бүхэн 2014 оны Валентины баяраас эхлэлтэй гэнэ.

 

 

Тус өдөр нохойн эзэн гутлын дизайнер мэргэжилтэй Фернандез Чавез амраг бүсгүйгээсээ салж тун чиг уйтгартай байжээ.

 

 

Харин хүнээс дутахааргүй ухаалаг, сайхан сэтгэлт дөрвөн хөлт найз нь Чавезын урд суугаад гар дээр нь савраа тавьж гунигийг нь хуваалцжээ.

 

 

Энэ цагаас хойш гурав дахь жилдээ Louboutina, Фернандез хоёр хайрын баярын өдрөөр гудманд яваа үл таних хүмүүст аз жаргал, инээд хөөр бэлэглэж иржээ.

 

 

Өхөөрдөм нохойд тэврүүлсэн хүмүүс тэр дорхноо л инээмсэглэл тодруулан, харц нь баяраар гийдэг аж.

 

 

Сонирхуулахад,найрсаг зант  Louboutina инстаграмд 58 мянган дагагчтай гэсэн шүү.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top