МАН-ын “заримдаг гийгүүлэгчид”

2017 оны 02 сарын 15

АН засгийн эрх барьсан 1996-2000 оны үед тэдэнд хоёр зовлон байдаг байлаа. Нэг нь УИХ-ын 76 суудлын 50-ыг нь авч, бараг үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй атлаа чуулганы нэгдсэн хуралдааныг нийт гишүүний гуравны хоёр буюу 50+1 гэсэн ирцтэйгээр эхлүүлэх Үндсэн хуулийн ганцхан заалтын дөнгөнд байсхийгээд орчихдог байв. Хоёрдахь нь гэвэл “Ардчилсан холбоо” эсвэлд 25 суудалтай МАН-аас илүү сөрөг хүчин тодорсон нь До.Ганболд тэргүүтэй хөдөөгийн фракц мэндэлсэн нь АН-ыг эрх барих хугацаанд засаглалын хямрал руу оруулсан түүхтэй. Монголын улс төрийн түүхэнд “Хөдөөгийн 13” хэмээн үлдсэн уг фракц сөрөг хүчин МАН-тай “гар барьсан”-аар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагааж байсан билээ. Гэхдээ зөвхөн АН-ыг эрх барьж байх үед ийм фракц бий болоод Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэвэл өрөөсгөл болно.

Үе үеийн парламентад өөрсдийн ашиг сонирхлоор нэгдсэн хэсэг бүлэг хүний нэгдэл бий болж тэр хэмжээгээрээ Засгийн газар, УИХ-д шахалт үзүүлсэн тохиолдол цөөнгүй. Монголын улс төрд “Элсний 13” хэмээх тодотголтой болтлоо хоногшсон уг нэгдэл МАН, АН УИХ-ын сонгуульд эн тэнцүүхэн суудал авсан 2004-2008 оны үед дахин сэдэрч л байлаа. Тэгэхэд Л.Одончимэд, Ц.Шаравдорж, Л.Пүрэвдорж, Т.Очирхүү, Т.Ганди, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид, Ч.Авдай нарын 13 гишүүн нэгдэж М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг ээлж дараалан шүүмжилсээр эцэст нь намын дарга, Ерөнхий сайдынх нь сэнтийгээс буулгаж байлаа шүү дээ. АН хоёр дахиа засгийн эрх барьсан Н.Алтанхуягийн үед ч “Элсний 13”-ын цикл давтагдаж АН-ын 15 гишүүн Засгийн газраа огцруулж байв. Энэ мэтчилэнгээр олонхи дотроо сөрөг хүчин болдог, бүр цаашлаад Засгийн газрынхаа “эрлэг” болсон жишээ дурдвал цөөнгүй.

Гагцхүү МАН УИХ-д 65 суудлыг авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлэх болсон энэ цаг үед “Элсний 13”-ын түүх давтагдах уу гэдэгт асуудлын зангилаа оршиж байна. Учир нь, “Элсний 13” хэмээх бүлгийн өрхийг нь таталцаж явсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Мөнх-Оргил нарын гурван ч гишүүн энэ парламентад бий. Мөн УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийсэн өдрөөс сөрөг хүчин АН-ын есөн гишүүнээс илүүтэй 65-ын бүлгээс нам, засгийнхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хүн бишгүй олон тодорсон. Жишээ нь, ялсан намын дарга гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг жишиг бий ч МАН-ын дарга УИХ-ын дарга болоход Ө.Энхтүвшин гишүүн “Миний үзсэн, уншсан номонд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог жишиг бий. Ерөнхий сайд л ачааг нь үүрнэ. Ард түмэнд амласан амлалтаасаа ингэж урваж болохгүй” хэмээж байв. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын парламент бол хууль тогтоох байгууллага. Дэлхий нийтийн жишгээр ялсан намын дарга өөрөө хариуцлага хүлээж, ачаагаа үүрдэг” хэмээх шүүмжлэлийг намын даргадаа дайж эсрэг санал өгч байлаа. Тэрбээр, Ж.Эрдэнэбатын танхимын сайд нарын нэрийг дэвшүүлэхэд ч Засгийн газрын гишүүдийг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэлгүй бодлогоор тулган дэвшүүлсэн. Эдгээр сайд нарыг нэг бүрчлэн Бүлгийн хуралдаанд нууцаар санал хураах ёстой хэмээж байсан юм. Хамгийн сүүлд, “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдэлд хүрч чадахгүй бол УИХ, Засгийн газар нь тарах ёстой хэмээн байр сууриа илэрхийлнэ лээ. Эндээс намын бодлого шийдвэрээс үл хамааран аливаа асуудалд АН-аас илүүтэй шүүмжлэл дайдаг нь Л.Оюун-Эрдэнэ гишүүний намрын чуулганаар бий болгосон фигур болж үлдэв.

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь тойрсон асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд гаргаж тавин түүнийхээ төлөө тууштай тэмцсэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг энд дурдаж болно. “Эрдэнэт”-ийн асуудал эхлэхээс дуустал ганцаараа туг нь болж явсан түүний үгийн үзүүр Ерөнхийлөгч рүү чиглэж байсан ч ир нь намын дарга руугаа чиглэсэн хэмээн намын нөхөд нь учирладаг. Нөгөө талаар намынхаа Бүлгийн хуралдааны үеэр “Хагарах дуртай юм бол хагарцгаа. Байдаг бүхнээ дэнчин тавиад явах хугацаа надад алга. Хоёр удаа цөөнх болох үед хүнд хүнд юм хийж байсан нь үнэн. Харин одоо надад ингэх хугацаа алга. Энэ намын унахыг харах сонирхол ч алга. Гэхдээ Засгийн газар дураараа авирлахыг өмөөрнө гэсэн үг биш шүү” хэмээн сануулсан нь оны өмнөхөн. Ямар ч байсан “Эрдэнэт”-ийн 49 хувь тойрсон асуудлыг долоон сарын турш УИХ-аас уяж, эцэстээ төрийн мэдэлд авах шийдвэр гаргаснаар намрын чуулган хаалтаа хийв. “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авахаар болсон тухай элдэв дүгнэлтийг энд дурдахаас илүүтэй, энэ асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд аваачиж, эцсийг нь хүртэл тэмцсэнээрээ, шийдвэр гаргуулснаараа тэр АН-ын хажууд сөрөг хүчний үүргийг хангалттай гүйцэтгэсэн нь энэ байв.

Олонхийн бүлэгт тодорсон бас нэгэн сөрөг дүр нь Ж.Энхбаяр гишүүн. Мэргэжлийн Засгийн газартаа тийм ч таатай үнэлгээ өгдөггүй түүний хувьд Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэнг шүүмжилж, огцруулах асуудал тавихаа анхааруулж байв. Дараа нь, Хилийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах тухай хөндөж байлаа. Хамгийн сүүлд Байнгын хорооны хуралдаанаар цэвэр­лэх байгууламжийн асуудлаар мэдээлэл сонсох үеэрээ “Энэ жилдээ багтааж төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шийдэхгүй бол Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хотын дарга гурвыг огцруулах асуудлыг тавина” гэдгээ илэрхийлэв. Үүнийг өөрт таалагдахгүй асуудал бүрийг салбарын сайдтай нь уядаг, тэгээд огцруулах сэдэл төрдөг Ж.Энхбаяр гишүүний амбийц гэж харж болох ч парламентын төвшинд бусдаасаа илүү тодордог нь түүний гэм биш зан болсон гэлтэй.

Ж.Энхбаяр гишүүнээс гадна Засгийн газраа удаан, шийдэмгий бус ажиллаж байгаа тухай шүүмжилдэг гишүүн Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Б.Жавхлан гээд үргэлжилнэ. Үнэндээ тэд ил шүүмжилж байгаа ч АН-аас дутахгүй олон фракц, эрх ашгаараа нэгдсэн лобби бүлэг МАН-д бий. Отгон нь болох “Хариуцлагатай уул уурхайг дэмжих” лобби бүлгээс эхлээд “Элэг бүтэн Монгол”, хотын, увсын, хүрэлсүхийн, НАМЗХ-ны, Сү-гийн фракц гээд дурдвал олон. Албан тушаалын томилгоонууд ч фракцууддаа бялуу хүртээх жишгээрээ явсан, явж буй. Ялгаатай нь тэд зөрчлөө ил гаргадаггүй. Дотроо “зодолдсон” ч битүү “зодолдож”, гадагшаа үг алддаггүй. АН-аас МАН-ыг ялгаруулж харагдуулдаг шалтгаан нь ч энэ. Гагцхүү сөрдөггүй сөрөг хүчин болтлоо үнэлэмж нь буурсан АН-аас илүүтэй МАН-д ташуур өгөх нь Бүлгээс нь, өөрсдөөс нь ийн тодорч эхэллээ. Ялгаатай нь, тэд одоогоор зөвхөн “заримдаг гийгүүлэгч”-ийн хэмжээнд дуу хоолойгоо илэрхийлж, бас шүүмжилж байна. Харин олонхи доторхи сөрөг хүчний энэ хүрээлэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илүү өргөжих магадлал өндөр. Тэр үед “Элсний 13”-ыг дахин төрүүлэх үү, эсвэл “заримдаг гийгүүлэгч”-ээрээ үлдэх үү гэдэг нь тодорхой болно. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нь үү, дараа нь уу гэдэг нь цаг хугацааны л асуудал юм.

С.Гандөл


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.195.125) 2017 оны 02 сарын 16

MAN-iin eruul saruulaarsetgedeg gishuud ny ene hediig gej hardag, gehdee edend yamar ch erh medel egehgui baigaa ny neg frants bish bololtoi, odoo dulii orgison zasgiin gazraa eerchilmeer yum, yuch hiihgui heden nehed tsag hugatsaag ur dungui engereeseer

0  |  0
Me(173.76.235.221) 2017 оны 02 сарын 15

Alban tushaald hureh gesen arga l bitgii bgaasai. Urd ni duugarch bsan nuhduud bugd l uursduu yamar negen yumand hurenguutee l amaa yduulj bsan dag, itgel alga.

0  |  0
УЛС ТӨР-С ОЙ ГУТАРЧ (202.9.40.224) 2017 оны 02 сарын 15

НӨГӨӨ Л БОХИР ЗАВААН УЛС ТӨР ИЙМ ХҮМҮҮС ТӨРИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ БАЙХАД МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭЭШЛЭНЭ ГЭСЭН ЯМАР Ч ИТГЭЛ АЛГА АН-ХАН, МАН-ХАН БҮГД АДИЛХАН ХОР НАЙРУУЛЖ ДУНД НЬ ТОГЛОНО ЭНЭ ЗАВААН ТОГЛООМОНД ОРОЛЦОГСОД УЛАМ Л ГҮН РҮҮ НЬ ШИГДЭНЭ ҮҮ ГЭХЭЭС ГАРЧ ЧАДАХГҮЙ ЭНЭ БАЛИАР УЛС ТӨРИЙН ТОГЛООМЫН ЦААНА ХЭДЭН БАЯЧУУД Л АЛГААН ТАШААД СУУЖ БАЙНА МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЯДУУРАЛД ОРСОН ХЭВЭЭРЭЭ МОЛГОЛ УЛС ӨРНӨӨС ӨРӨНД ШИЛХИЖ ДӨНГӨЖ АМЬ ЗАЛГУУЛЖ БАЙНА ХЭЗЭЭ ЭНЭ МУУХАЙ ЗАВААН УЛС ТӨРӨӨС САЛЖ АМРАХ ЮМ БОЛДОО ТЭР ЦАГТ Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛ РҮҮ УРАГШИЛЖ БОЛНО ОДООНЫ УЛС ТӨРЧИД БАРАГ БҮГД ИТГЭХЭД БЭРХ БОЛЖ БҮГД Л

0  |  0
УЛС ТӨР-С ОЙ ГУТАРЧ (202.9.40.224) 2017 оны 02 сарын 15

НӨГӨӨ Л БОХИР ЗАВААН УЛС ТӨР ИЙМ ХҮМҮҮС ТӨРИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭЖ БАЙХАД МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭЭШЛЭНЭ ГЭСЭН ЯМАР Ч ИТГЭЛ АЛГА АН-ХАН, МАН-ХАН БҮГД АДИЛХАН ХОР НАЙРУУЛЖ ДУНД НЬ ТОГЛОНО ЭНЭ ЗАВААН ТОГЛООМОНД ОРОЛЦОГСОД УЛАМ Л ГҮН РҮҮ НЬ ШИГДЭНЭ ҮҮ ГЭХЭЭС ГАРЧ ЧАДАХГҮЙ ЭНЭ БАЛИАР УЛС ТӨРИЙН ТОГЛООМЫН ЦААНА ХЭДЭН БАЯЧУУД Л АЛГААН ТАШААД СУУЖ БАЙНА МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЯДУУРАЛД ОРСОН ХЭВЭЭРЭЭ МОЛГОЛ УЛС ӨРНӨӨС ӨРӨНД ШИЛХИЖ ДӨНГӨЖ АМЬ ЗАЛГУУЛЖ БАЙНА ХЭЗЭЭ ЭНЭ МУУХАЙ ЗАВААН УЛС ТӨРӨӨС САЛЖ АМРАХ ЮМ БОЛДОО ТЭР ЦАГТ Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛ РҮҮ УРАГШИЛЖ БОЛНО ОДООНЫ УЛС ТӨРЧИД БАРАГ БҮГД ИТГЭХЭД БЭРХ БОЛЖ БҮГД Л

0  |  0
Zochin(59.153.114.48) 2017 оны 02 сарын 15

Ц Нямдорж гуай Их хурлын дарга болох эрмэлзэлтэй байсан байж болно . Ж Энхбаяр гишүүн Батлан хамгаалах яамны сайд болж болох байлаа учир нь салбараа сайн мэднэ . Ө. Энхтүвшин гишүүн Боловсролын яамны сайд болж болох байлаа ингээд бодохлоор эн э нам аргагүй боловсон хүчин сайтай нам юм

0  |  0
Bagaa(121.163.78.47) 2017 оны 02 сарын 15

Odoo ene xoshgoruulj baigaa xumuusiig demjdeg boloxoor argaa oorchilson xumuus ix Nyamdorjdoj exlelee ooriinxoo bolon busdaas ashig xarax iim shudraga xaragddagyg medej avaasai jinxene shudraga xun ch olon uzuurtei l dee

0  |  0
Зочин(103.229.123.251) 2017 оны 02 сарын 15

Шуумжлэх нь хавиргаруу хажуугаас нууцаар хутга шаахаас л дээр. Оюунэрдэнэ гэдэг залуугийн шуумжилж байгаа бол энэ залуу бусдыгаа бодвол асуудлыг арай эруул ухаанаар, еереер хэлбэл хуйвалдаагуй ухаанаар хараад байгаа юм бус уу?

0  |  0
Top