Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайдын яаманд уулзалт хийв

2017 оны 02 сарын 15

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй ажлын айлчлалыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Элчин сайдын яаманд Ажил хэргийн уулзалт зохион байгуулав. Уулзалтад оросын талаас Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, орлогч захирал В.А.Калинин, тус газрын Монголын хэлтсийн дарга Р.И.Журавлёв нар оролцов.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өөрийн ажлын айлчлалын бэлтгэлийг богино хугацаанд сайн хангаж ажилласан ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын удирдлага болон Москва дахь ЭСЯ-ны нийт хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалын мөрөөр ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд, тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл, тус айлчлалын үеэр байгуулах хоёр талын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг урьдчилан тохирох зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хоёр улсын салбарын яамд, байгууллагууд хоорондын харилцаа,  хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Гадаад хэргийн яамдын Архивын газрууд хооронд ажил хэргийн холбоо тогтоож, тэдгээрт хадгалагдаж буй харилцааны түүхэн баримт бичгүүдийг харилцан солилцох  зэрэг олон чухал асуудлаар ярилцаж, санал солилцов.

Уулзалтын дараагаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москва дахь ЭСЯ-ны нийт дипломат албан хаагчидтай уулзаж, Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааны асуудлаар чиглэл өгөв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛЧУУД ХУДАЛЧ УУ(202.9.40.224) 2017 оны 02 сарын 15

ОРСЫН ТӨРИЙН ТҮШЭЭД МОНГОЛЧУУДТАЙ ЯРИЛЦАХ ДУРГҮЙ БОЛСОН БАЙНА ЛЭЭ ДЭЭ ЯАГААД ГЭВЭЛ ОДООГИЙН МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮД УУЛЗАХ БОЛГОНД ЯМАР АСУУДЛААР ЯРЬДАГ ВЭ ГЭХЛЭЭР ЮУНД ХЭРЭГЛЭХ ГЭЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ МӨНГӨ Л ЗЭЭЛЭХ ТАЛААР ЯРЬДАГ ТЭГЭХДЭЭ БҮР ИТГЭЛ АЛДСАН БАЙСАН ДАНДАА ХУДЛАА ЯРЬДАГ ИТГЭХЭД МАШ ХЭЦҮҮ БОЛЖЭЭ ТЭГЭЭД Ч ЗАРИМ УУЛЗАХ ГЭСЭН ХҮМҮҮС НЬ ТАТГАЛЗСАН БАЙХ ЯАГААД ГЭВЭЛ ТӨР НЬ ТӨР ШИГ БАЙЖ УЛС ОРНОО АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТӨРИЙН ТҮШЭЭДТЭЙ ЮУ ЯРИХ ВЭ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ НЭГ ӨӨР ЮМ ЯРЬДАГ, ИХ ХУРЛЫН ДАРГА НЬ ӨӨР ЮМ ЯРЬДАГ, ЗГ-ЫН ЕРӨНХИЙ САЙД НЬ ӨӨР ЮМ ЯРЬДАГ, ГХ-НЫ САЙД ӨӨР ЮМ ЯРИХ ЖИШЭЭТЭЙ.

0  |  0

Top