Манжуурын замд манай улсын долоон иргэн осолдоод байна

2017 оны 02 сарын 16

Манжуур хот руу манай улсын иргэд ихээр зорчдог. Харамсалтай нь энэ замд осолдох тохиолдол ойр, ойрхон бүртгэгдээд байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр таван иргэн автын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол өнгөрсөн оны зургадугаар сард хоёр иргэн мөн амиа алдаж байсан юм.

Манай улсын таван иргэн амиа алджээ

Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр (2017.02.15) гарчээ. Энэ тухай мэдээллийг уншигч Х манай NEWS агентлагт анх дуулгаж,  бусад хүмүүст сэрэмжлүүлэг болгон хүргэхийг хүссэн юм. Энэ дагуу бид Дорнод аймаг руу холбогдож, мэдээллийг  эх сурвалжаас тодруулан хүргэж байна.

Осол гарах үед зорчигчид Манжуур хотод тун дөхөж явжээ. Автомашиныг хятад жолооч барьж явсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхлэгч нэгэн байсан байна. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явжээ. Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг  хараахан тогтоогүй байгаа ч нийслэл хотоос зорин очсон хүмүүс байж магадгүй гэсэн таамаг байна.

Өчигдрийн хувьд Дорнод аймаг болон Алтан-Эмээл, Манжуур чиглэлд цаг агаар таагүй, цас шуурч байсан нь осол гарахад нөлөөлсөн бололтой. Таксинд явсан жижиг тэрэг  өөдөөс ирж явсан том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ  нас барсан байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top