Монгол Улсын хоёр иргэн хар тамхи тээвэрлэж яваад Хятадын хил дээр баригджээ

2017 оны 02 сарын 16

Монгол Улсын хоёр иргэн Хятадын хойд хэсэг, хилийн хот Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өчигдөр (2017.II.15) “Синьхуа” агентлагт мэдээлжээ.
 
Хэрэгт холбогдсон гэх Энхжаргал гэгч нь бямба гарагт (2017.II.11) Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөн авч яваад цагдаа нарт  баригджээ.  Түүнчлэн Эрээн хотын гаалийн хяналтынхан мөн өдөр  (2017.II.11) Монголын иргэн Нямжав гэгчийг 53.65 грамм метамфетамин, 0.84 грамм хар тамхины ургамал зөөвөрлөн авч явсныг илрүүлэн баривчилсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top