Х.Бадамсүрэнг Ч.Ганзоригоор солих тухай яригдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 16

Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг солих тухай МАН дотор ярих болжээ. УИХ-аас 49 хувийг төрд авах шийдвэр гарсан, хувийн хэвшлийнхэн болоод Оросын тал олон улсын шүүхэд хандах өндөр магадлалтай байгаа энэ үед Х.Бадамсүрэнгийн фигур “жулдаад” байгаа тухай намын хүрээндээ ярьж байна. МАН Засгийн газраа хамгийн хурдан хугацаанд эмхлэн байгуулсан хэрнээ Эрдэнэт үйлдвэрийн захирлыг томилох гэж олон сар маргалдсан. Энэ урт хугацааны тэмцэлд Ш.Бадамжунайн хүн гэгддэг Х.Бадамсүрэн ялалт байгуулж “Эрдэнэт”-ийн сео болсон билээ. Тэрээр гүйцэтгэх захирал болонгуутаа амьдрах байрандаа 200 сая төгрөгөөр засвар хийлгэж, цоо шинэ Lexus машин хөлөглөх болсон нь “Эрдэнэт”-ийг саалийн үнээ болохыг баталсан үйлдэл гэж дургүйцэж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар хамгийн өндөр цалинтай алба гэж Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг цохож, бууруулах чиглэл өгч байсан билээ. Тэгвэл Х.Бадамсүрэн захирал тэрхүү чиглэлийг үл тоомсорлож, өдгөө нэг сард арван мянган долларын цалинтайгаар ажиллаж байна. Өөрийнхөө хангамжинд ийнхүү анхаарахаас гадна орон тооны зөвлөхөө зургаа болгож, хоёр дахин өсгөөд тус бүрт нь цалин хангамжийг “тултал” нь өгдөг болжээ. Энэ мэт үйлдэл нь Х.Бадамсүрэнг “түймрийн үед” гал дээр тос нэмэх этгээд хэмээн үзэхэд хүргэж, илүү зангарагтай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр солих нь зүйтэй гэж намын удирдлагын түвшинд хүчтэй яригдаж байна. МАН олонхоороо юуг ч шийдэж чаддаг хойно, хамгийн магадлалтай хүнээр өнөөх Ч.Ганзориг дахин яригдаж эхэллээ.

Ш.Даваа

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baavgai(103.57.94.151) 2017 оны 02 сарын 17

yun Ganzorig ve?ter tom garin hulgaichig eruuden shuuj tsaatsaar avya,Nyemka?

0  |  0
Ч(66.181.182.245) 2017 оны 02 сарын 17

Ганзориг оос Бадамсүрэн нь хамаагүй дээр л дээ яааж ч бодоод

0  |  0
Зочих(203.91.118.180) 2017 оны 02 сарын 17

Одоо улс эх орноо бодох цаг болжээ. Мэддэг чаддаг хүнээр удирдуулах нь зөв. Урьд нь ажиллаж байхдаа Дэлхийн шилдэг үйлдвэр болгосон шүү дэ

0  |  0
Zochin (202.70.46.218) 2017 оны 02 сарын 17

Magadgui hen negnii PR gej harah undestei yum bish uu . Odoo tomilogdson Zahiral chini huwidaa Lexus -Tei shuu .oron bair ch dutahaargui Hun shuu .

0  |  0
Zochin (202.70.46.218) 2017 оны 02 сарын 17

Magadgui hen negnii PR gej harah undestei yum bish uu . Odoo tomilogdson Zahiral chini huwidaa Lexus -Tei shuu .oron bair ch dutahaargui Hun shuu .

0  |  0
Songogch,(202.9.43.52) 2017 оны 02 сарын 16

Ganzorig hogoor yadag yum, zesnii vne ondor b.had barag vildveree dampuuruulah shahsan bizdee, odoo ene hyamraltai ved nam nam gelgvi chadaltai uhaantai hvn songoh heregtei sh dee, e,

0  |  0
Zochin(202.9.41.246) 2017 оны 02 сарын 16

Darhanii tumrlug hutuliin tsentiin uildvershig alichgui yum bolgno doo odoo

0  |  0
Zochin(27.123.214.107) 2017 оны 02 сарын 16

Ch.Ganzorig bol Delhiin hemjeenii manager hun dee

0  |  0
nastan(202.179.24.59) 2017 оны 02 сарын 16

toriin omch bolgoh ni deer gej bodoj bailaa gehdee hunii yumaar huudegnej bolohgui ee Yamar aimaar tsalin ogdog yum be arai ch de. yu hiisen gej ??? ogch bgaa avch baigaa 2 ichdeggui yum uu sard 10 000 dollar gene uu uhaan aldaj unamaar.

0  |  0
өаххыбө(202.131.243.190) 2017 оны 02 сарын 16

49 хувийн бодлогыг хүчтэй няцааж байгаа болохоор зориудаар 49 хувь талаас явуулж байгаа яс л даа

0  |  0
өаххыбө(202.131.243.190) 2017 оны 02 сарын 16

49 хувийн бодлогыг хүчтэй няцааж байгаа болохоор зориудаар 49 хувь талаас явуулж байгаа яс л даа

0  |  0
ЭНЭ ТӨРИЙН ӨМЧ ҮҮ ХӨ(202.9.40.28) 2017 оны 02 сарын 16

ЭРДЭНЭТ НЭГЭНТ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БОЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ЭНЭ ЦАЛИНГИЙН ГАЛЗУУРЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ АРАЙ ДЭНДЭЖ ДУРААРАА ЭХ ЗАХАА АЛДАЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ ИНГЭЖ ТӨРИЙН ӨМЧИЙГ ХАМГААЛАГ ЮМ УУ ҮРГҮЙДҮҮЛЖ ҮРДЭГ ЮМУУ ИЙМ БАЙХАД ЮУН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ ГЭЖ ЗҮҮДЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ МАН ЭРТХЭН ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙГЭЭ ХЭЛЭЭД БУУВАЛ ТААРАНА.

0  |  0
ЭНЭ ТӨРИЙН ӨМЧ ҮҮ ХӨ(202.9.40.28) 2017 оны 02 сарын 16

ЭРДЭНЭТ НЭГЭНТ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БОЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ЭНЭ ЦАЛИНГИЙН ГАЛЗУУРЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ АРАЙ ДЭНДЭЖ ДУРААРАА ЭХ ЗАХАА АЛДАЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ ИНГЭЖ ТӨРИЙН ӨМЧИЙГ ХАМГААЛАГ ЮМ УУ ҮРГҮЙДҮҮЛЖ ҮРДЭГ ЮМУУ ИЙМ БАЙХАД ЮУН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ ГЭЖ ЗҮҮДЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ МАН ЭРТХЭН ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙГЭЭ ХЭЛЭЭД БУУВАЛ ТААРАНА.

0  |  0
mn(163.172.35.247) 2017 оны 02 сарын 16

жаахан суурьтай байгаад өг л дөө. нэг муу 570-аар дутав л гэж дээ.

0  |  0
Өвгөн бичээч.(202.179.24.27) 2017 оны 02 сарын 16

Эрдэнэтийг ч хярамцаг болгож байгаа юм байна л даа. Тэр Ганзориг гэж гайхуулаад байгаа хүн чинь 51 хувийг нь тавиад туучихсан товарищ бишүү, саяхан л тэгж хараагд байсан. Үнэн бол Бадамсүрэн ч үхээр юм байж л дээ.

0  |  0
Top