УИХ-ын гишүүдийн эхний улирлын дүн гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 16

Өнгөрсөн онд УИХ-ын сонгууль явагдаж шинэ улирлын ангидаа элсэлт авсан билээ. Тэгвэл “Онц” сурлагатнуудын эхний улирал саяхан өндөрлөлөө. Тэгвэл шинэ гишүүд маань хичээлдээ хэр идэвхтэй сууж эхний хагасын дүнгээ хэрхэн авсанг харцгаая.

Чуулганд гишүүд нийтдээ 166 цаг суух байснаас өнгөрсөн жилийн муу сурагч Б.Наранхүү энэ жил ч мөн зангаа тавьсангүй 140 цаг суугаагүй гэсэн үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлжээ. Тэгвэл 29 настай хамгийн залуу гишүүн маань балчирдаад байна уу? Ичээд байна уу? Б.Наранхүү ахынхаа араас 108 цаг хичээлээ тасдсан үзүүлэлтээр удаалж байна. Харин хичээлээ тасалдаггүй сайн сурагчдын жагсаалтыг хаширууд болох Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж нар тэргүүлжээ.

 

Хамгийн их гадаад улсад томилолттой байгаа гишүүнээр Б.Жавхлан тодорсон бол хамгийн их орон нутгаар ажиллаж байгаа гишүүдийг залуу гишүүн Д.Гантулга, Б.Наранхүү нар тэргүүлж байна. Хэдий хичээлээ тасддаг ч гэсэн нутаг усныхантайгаа ойрхон л байгаа бололтой.

 

 

Харин хамгийн их хэл амтай гишүүнээр О.Баасанхүү гишүүн тодорчээ. Тэрээр 74 удаа товчлуур дарж 289 минут ярьсан байна. Тэгвэл ус залгисан юм шиг юу ч ярьдаггүй гишүүнээр “Нүүрсчдийн нам”-ын толгойлогч С.Батболд тодорчээ.

 

 

Өвчтэй ч гэдэг юмуу, чөлөө, томилолт аваагүй ор сураггүй алга болсон сурагчдыг мэдээж Б.Наранхүү тэргүүлэх нь тодорхой үүнд ч гайхаад байх зүйл нэг их байхгүй. Харин нөгөө манай С.Жавхлан маань Б.Наранхүүгийн араас жагсаж байх нь тэр. Түүнд одоо болтол хэлэхгүй хуралдаад байгаа бололтой.

 

 

Ямартай ч эхний улиралд гишүүд маань иймэрхүү үзүүлэлттэй дүнгээ гаргасан байна.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top