Манай баг эхний ялалтаа авлаа

2017 оны 02 сарын 17

Иран улсын Керманшах хотод эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээн өнөөдөр эхэллээ.

“Б” хэсэгт орсон манай баг нэгдүгээр тойрогт энэтхэгийн багийг 7:1 онооны харьцаагаар хожиж гараагаа амжилттай эхлэлээ. Одоо туркийн багтай өрсөлдөнө.

Энэ хэсэгт нэгдүгээр тойрогт ираны баг туркийн багийг 8:0 онооны харьцаагаар дийлжээ.

“А” хэсэгт нэгдүгээр тойрогт азербайжаны баг оросын багийг 4:4, гүржийн баг АНУ-ын багийг 7:0 онэооны харьцаагаар ялжээ.

Монгол, энэтхэгийн багуудын барилдааны дүн

57 кг   З.Занабазар, өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй учир ялалт авсан

61 кг   Т.Тулга                       - Харпуул Харпуул, 4:2

65 кг   Б.Батмагнай               - Бажранг Бажранг, 3:1        

70 кг   Г.Мандахнаран          - Амит Кумар Жанхар, 4:3

74 кг   Б.Анхбаяр                  - Житендер Житендер, 8:7

86 кг   П.Өнөрбат                 - Дийпак Пийпак, 7:8

97 кг   Ө.Батзул                     - Руближет Сингх Ранжи, 14:6

125 кг Н.Золбоо                    - Кришан Кришан, 3:0

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top