“The Matrix” киноны од жүжигчин хэзээ ч гэрлэхгүй гэжээ

2017 оны 02 сарын 17

Холливудын жүжигчин, 52 настай Киану Ривз /Keanu Reeves/ Британийн Esquire сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгсөн байна. “The Matrix” киноны од тэрээр одоо гэр бүлтэй болоход оройтсон хэмээн өгүүлжээ.

Ривзийн хувийн амьдрал эмгэнэлтэй байдлаар өнгөрсөн аж. 1990-ээд онд тэрээр эхлээд охиноо, дараа нь хайрт бүсгүйгээ алджээ. “Би одоо 52 настай, гэр бүл зохиоход аль хэдийн оройтсон. Иймд би эцэг болохыг огтхон ч хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, бүх зүйл дууссан гэсэн үг” хэмээн алдарт жүжигчин эр гунигтай мэдэгдсэн байна.

The Rolling Stones-ын ахлагч Мик Жаггер гэхэд, 73 насандаа саяхан ахин аав болсон гэж сэтгүүлч түүнийг ятгасан хэдий ч итгүүлж дөнгөсөнгүй. “Тэр одоо үхэшгүй мөнхийн юм уу, хаашаа юм. Бурхан минь, тэр одоо хэдэн настай билээ?” хэмээн жүжигчин эр хариуд нь даажигнасан аж.

Ривз мөн меланхолик зан ааштай учраас хэр баргийн зүйлд сэтгэл хөдлөөд, догдлоод байдаггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Дашрамд дурдахад, жүжигчин эр хэзээ ч албан ёсоор гэрлэж байгаагүй гэнэ. Харин 1999 онд түүнтэй хамт ажилладаг байсан Женнифер Сайм түүнд Ава хэмээх охин төрүүлж өгсөн хэдий ч хүүхэд нь удалгүй нас барсан аж. Мөн 2001 онд хайрт Сайм бүсгүй нь авто ослоор таалал төгсчээ.

The Matrix ( full Moviews English ) 

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top