5000 нэгжээс эхлээд 250 мянга хүртэлх мөнгөөр биеэ үнэлдэг охид Фэйсбүүкээр их байна

2017 оны 02 сарын 17

Цагдаагийн газраас цахим гэмт хэрэг, цахимаар биеэ үнэлж байна гэсэн мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг гаргаж байсныг олонтаа сонсож байлаа. Харин бодит байдал дээр ямар байдгыг бодож ч үзсэнгүй. Гэвч ийм зүйл байдаг гэдгийг “Баримт” нэвтрүүлгээс саяхан үзсэн юм. МҮОНРТ-ийн тус нэвтрүүлгээр “ Өсвөр насны охид фэйсбүүкээр хэрхэн биеэ үнэлдэг болоод ямар сүлжээ буй болсныг харуулж байсан юм.. Нэвтрүүлгийн тухай дэлгэрүүлэн хүргэе.  

Баримт 1: Өсвөр насны охид, бүсгүйчүүд садар самуунд уриалсан фэйсбүүк группт нэгдэж байна. Тэд энэ бүлгээрээ дамжуулан бие биедээ эротик зураг, дүрс бичлэг илгээхээс гадна биеэ үнэлдэг.

“Баримт” нэвтрүүлгийн баг энэ залуустай холбоо тогтоохын тулд фэйсбүүк хаяг нээсэн. Эхлээд бид хагас нүцгэн зургаа фэйсбүүктээ байрлуулсан хэд хэдэн охинтой цахим найз боллоо. Ингээд удалгүй зарим нь  “сайн уу”, “юу байна” гэх зэргээр бидэнтэй харилцаж эхэлсэн. Охидтой хэсэг хугацаанд харилцсаны дараа тэдний бүлэгт нэгдлээ. 1000 гаруй гишүүнтэй энэ группт:

-Нэг хөөрхөн охин байна. Яг одоо цэвэрхэн ахаас мөнгө авъя, чат

- Бүх зүйл дээр дотно байх эмэгтэй байна уу?

-Эротик бичлэг зургаар солъё оо гэх зэргээр бичжээ.

Бид мэдээллээ баталгаажуулах зорилгоор тэдний нэгтэй нь уулзахаар тохирсон. Фэйсбүүктээ хагас нүцгэн зураг тавьж нүүрээ халхалсан энэ бүсгүй өөрийгөө  “Т” гэдэг, 19 настай гэж фэйсбүүкээр танилцуулсан. Ингээд “Баримт” нэвтрүүлгийн баг өдөр нь фэйсбүүкээр танилцсан энэ эмэгтэйтэй, орой нь уулзахаар боллоо. Бид түүнтэй 100 мянган төгрөг гэж тохирсон. Өөрөөр хэлбэл, манай сэтгүүлч түүнтэй ярилцаж, мэдээллээ баталгаажуулах зорилготой байсан. Ингэхдээ тохирсон ёсоор ганцаараа биш, хоёулаа очихоор зохион байгууллаа. Тэнд ийм яриа болсон юм.

"Мөнгөний хэрэг гарахаар л явдаг. Фэйсбүүкийн хуурамч хаягаараа хүмүүстэй холбогддог. Заримдаа хүмүүс өөрсдөө санхүү авах уу гэж чат бичдэг. 100-200 мянган төгрөгийн хооронд тохирдог" гэв. 

Урт хормойтой, улаан эрээн куртик өмсөж, үүргэвч үүрсэн энэ бүсгүй өдөр нь фэйсбүүкээр танилцсан, царайг нь ч хараагүй хүнд биеэ үнэлэхээр шөнийн 12 цагт ирсэн юм. Бид  фэйсбүүк хаяг нээгээд 5 хонох хугацаанд “Би 5000 нэгжээр хонодог. Одоо 2500-г нь явуулчих” гэх нэгэн байхад 250 мянгаар нэг шөнийг хамт өнгөрөөнө гэх хүн ч таарлаа. Тэд өөрсдийгөө 18-19-тэй гэх боловч фэйсбүүкийн танилцуулгаас нь харахад 14-25 настай байв. Одоо Фэйсбүүкээр дамжуулж биеэ үнэлдэг охидыг таньдаг гэх 15 настай охины яриаг хүргэе.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лхагвасүрэн(202.70.46.209) 2017 оны 03 сарын 03

Монголын минь эмгэнэл

0  |  0
zochin(66.181.190.240) 2017 оны 02 сарын 17

Yag unen helje taslan zogsooh hergtei

0  |  0
Top