Иванка Трамп Английн гүнж Кейт Миддлтонг хуулбарлажээ

2017 оны 02 сарын 17

АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп эцгээсээ ч илүү алдар нэр бусдын хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Иванка Трампын эдэлж хэрэглэж байгаа бүхэн олны анхаарлын төвд байдаг. Түүний гурван хүүхдэд хүртэл “ханхүү Жоржийн нөлөө” үзэгдэл ажиглагдах болсон гэж судлаачид ярьж байгаа. “Ханхүү Жоржийн нөлөө” үзэгдэл гэдэг нь Британи эцэг эхчүүд бяцхан ханхүү Жоржийн өмссөн хувцас гутлыг хамгийн ихээр сонирхдог аж.

Иванка Трамп том хүү Жозефтой хамт Үндэсний байгалийн түүхийн музейгээр зочилсон байна. Дөрвөн настай хүүгээ өвөр дээрээ суулгаад нэг гаран дээрээ эрвээхэй суулгасан Иванкагийн зураг Английн гүнж Кейт Миддлтоны зурагтай тун төстэй харагдаж байна.

2014 онд Британийн ханхүү Уиллиам, гүнж Кейт нар ханхүү Жоржийн нэг насны төрсөн өдрөөр Лондон дахь Байгалийн түүхийн музейгээр аялж мөн эрвээхэй гартаа суулгасан зураг байдаг аж.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top